Улс төрийн мэдээ

С.Ганбаатарыг АТГ-аас хахууль авсан, мөнгө угаасан гэж прокурорт шилжүүлжээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинд АТГ-аас нэгжлэг хийсэн нь хаврын чуулган хаахаас өмнө юм.

Тухайн үед тэрбээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ зүйлийг зохион байгууллаа, надад хууль зөрчсөн асуудал байхгүй” хэмээх байр суурийг илэрхийлээд байв.

Тэгвэл, С.Ганбаатарыг АТГ-аас шалгаж дуусаад гурван зүйл ангиар яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлжээ.

Зүйл анги нь,

  • Эрүүгийн хуулийн 22.4 – Нийтийн албан тушаалтан хахууль авах
  • Эрүүгийн хуулийн 18.6.2 -  Мөнгө угаах
  • Хуулиас хасагдсан 263.2 буюу шинэ хуулиарх үндэслэлгүй хөрөнгөжсөн заалтуудад тус тус үндэслэжээ.

Улмаар прокурор С.Ганбаатарт холбогдох энэ хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг хэлэлцэх хүлээлт үүслээ. Хэрэв шүүхээр шийдвэрлэвэл намрын чуулганы явцад түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нөхцөл үүснэ.

Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар тийм нөхцөлд байгаа ч гишүүн байх үедээ үйлдсэн гэмт хэрэг биш гэдгээр хөндөгдөхгүй явж байгаа.

С.Ганбаатарыг яг ямар асуудалд холбогдуулан шалгасан нь тодорхойгүй ч Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны нэр дээрх газрыг хууль бусаар шилжүүлэн авч, борлуулсан гэх асуудал яригдсан юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Босоо ганбаа баларч бгаа юм уу балруулж байгаа юм уу

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

иргэн
иргэн

угаас үйлдвэрчний эвлэлийн хөрөнгөөр тоглосон новш доо

Зочин
Зочин

Зссс Хүүк арчаагүй гар шүү, хиншүүгээс хүртэл айгаад. Танай Занданшатар хаашдаа eрөнхийлөгчид гарахгүйшт

Зочин
Зочин

Мие, Наранхүү Сандуй нарын хотын газрыг зарсан маш олон үйлдэлд яагаач үгүй л байгаа ш дээ!

Зочин
Зочин

ene ugaasaa luivarchin garl bsiinsh tee onoodriin um bish

Иргэн
Иргэн

Сайн ч муу ч бүхэл бүтэн төр улсын хар хайрцагны бодлого гэж бий. Гадна дотны муу санаатнуудын гар хөл болж гуравдагч хөршийн бодлого, хөрөнгө оруулалт, Монголд ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг гацаадаг босоо ганбаа мэт энэ популист нөхдүүд сайнаа хэзээ ч үзэхгүй. Цаашид 10 хувийн Даваасүрэн мэтийг ч ийм хувь тавилан хүлээж байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button