Улс төрийн мэдээ

УОК: Баруун аймгуудад шатахууны хязгаарлалт хийж байсныг хэвийн болгов

Улсын онцгой комиссийн III хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар Хөдөө аж, ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Шадар сайд С.Амарсайхан,

  • Байгалийн ногоон өвс, тэжээлийг хадаж, экспортлох асуудлыг нэн даруй зогсоох ёстой гэсэн шийдвэрт хүрлээ.
  • Дотооддоо өвс, тэжээл бэлдэх шаардлагатай байгаа учир хадлан бэлдэх боломжтой Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын газар нутгийг хамгаалж, нөхөн сэргээх, хадлангийн нөөцийг нэмэгдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд даалгасан.
  • Тариалангийн бүсэд хуурайшилттай байсан учраас ургацын гарц сайнгүй байна. Ургацын гарц муу байгаа учраас өөр эх үүсвэрүүдээс бүрдэнэ.

100 орчим тонн үрийн болон хүнсний зориулалтын улаанбуудай бүрдүүлэх шаардлагатай байгаа. Баруун аймгуудад шатахууны хязгаарлалт хийж байсныг хэвийн болгосон" гэв.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button