НИЙГЭМНийгэм мэдээ

Түймэрт малаа алдсан Хэнтий, Сүхбаатар, Дорнодын айлуудад Дундговьчуудын хандивласан хонийг хүргэж эхэллээ

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт нэрвэгдсэн малчдад туслах “Нэг өрх-Нэг хонь” хандивын аяныг эхлүүлсэн.

Уг аянд 2317 малчин, 90 аж ахуйн нэгж нэгдэж, 67 сая төгрөгийн мөнгөн хандив, 2920 хонь, 586 ямаа, гурван адуу, хоёр тэмээ, нэг үхэр хандивласан юм. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл нийт 3543 хонь болж буй. Үүний зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүн, соёолжийн даршмал, малын тэжээл, нэмнээ, хүүхдийн оёмол, сүлжмэл гутал, хувцас зэрэг эд зүйлс цуглараад байсан билээ.

Тиймд “Мах импекс”, “Агронэгтгэл”, “Мах маркет” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандивын мал, барааг зүүн аймгуудад үнэ төлбөргүй хүргэж өгөхөөр болсон.

Тэгвэл уг ажлыг эхлүүлж Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах "Нэг өрх- Нэг хонь" хандивын аянаар цугларсан хандивыг хүргэх ажлыг тус аймгийн Өлзийт сумаас эхлүүлжээ.

Тус хандивын аянд Өлзийт сумын малчин айлууд нийт 216 хонь 22 ямааг бүрэн цуглуулж малын үзлэг оношилгоо, мал угаалгыг бүрэн хийж гүйцэтгэн "Мах Маркет" ХХК-ны зориулалтын машинд ачиж ажиллалаа.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button