НИЙГЭМНийгэм мэдээ

Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан ч албан тушаалаас нь чөлөөлөөгүй хэвээр байна

Элчин сайд А.Төмөрийн гэргий, 41 настай Л.Орхон өнгөрсөн тавдугаар сарын 9-ний /2025.05.09/ шөнө Бангкок хотын Клонг Тоэй дүүргийн Сукхумвит 24 дэх орон сууцны 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан. Энэ хэрэг намжилгүй өдий хүрч, гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэгдэж байгаа.

Мөн талийгаач эхнэрийнхээ цогцсыг цагдаа нар ирэхээс өмнө дөрвөн давхраас нэг давхар луу зөөсөн, ар гэрийнхийг ирэхээс өмнө чандарласан байсан зэрэг мэдээллүүд өнгөрсөн хугацаанд анхаарал татсан.

Тиймд хэрэг ийнхүү газар авсантай холбоотойгоор Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийг албан тушаалаас нь эгүүлэн татах шийдвэрийг сарын өмнө Гадаад харилцааны яамнаас гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд албан бичиг хүргүүлсэн байдаг.

Энэ албан бичиг өнгөрсөн тавдугаар сард ЕТГ-т очсон. Хуульд заасан журмын дагуу Засгийн газрын санал болгосноор Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд Элчин сайдыг эргүүлэн татах, томилох асуудлыг Улсын Их Хуралд ирүүлж, зөвшилцдөг. Энэ хүрээнд өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр Ерөнхийлөгч Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татахыг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүлсэн юм.

Гэхдээ хаврын чуулган хаахаас өмнө уг асуудлыг хэлэлцэж амжаагүй.


Харин нөгөө талд үүнтэй зэрэгцэн Элчин сайд А.Төмөрийн бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн долдугаар сард дуусгавар болсон.

Тиймд бүрэн эрхийн хугацаа нь дууссан Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татсан эсэхийг ГХЯ-аас тодруулахад, “Элчин сайдыг Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж томилж, чөлөөлнө. Үүний дагуу Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах Ерөнхийлөгчийн саналыг УИХ намрын чуулганаар хэлэлцэж шийдэж магадгүй” гэлээ.

Тэгэхээр хэдийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудал хойшилж, тэрбээр Тайланддаа байсаар байгаа аж.

Сануулахад, А.Төмөрийн Элчин сайдаар суух хугацаа өнгөрсөн оны долдугаар сард дуусгавар болсон ч томилгоог ГХЯ нэг жилээр сунгаад байсан аж. Түүнийг анх 2020 онд Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Төмөрийг томилох саналыг Х.Баттулга ерөнхийлөгч байхдаа гаргаж байсан байна. Харин энэ үед одоогийн сайд Б.Батцэцэг дэд сайдаар ажиллаж байв. Мөн А.Төмөр нь 2003 онд Х.Баттулгын хуульчаар ажиллаж асан Б.Гүнбилэгтэй МУИС-ийн Хууль зүйн сургуульд Эрх зүйч мэргэжлээр нэг ангид суралцаж байсан гэдэг.  

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ТӨМӨР
ТӨМӨР
8 сар 13, 2025 09:23

ТА МУУСАЙНУУД НАМАЙГ ЯААЯАА ! ЯАЧИЖ ЧАДАХГҮЙ !!!

Зочин
Зочин
8 сар 13, 2025 09:26

Төмөрийг өөрөө өөрийгөө боож үхэхийг нь хүлээгээд байгаамаа, нөгөөх нь зориг нь хүрэхгүй, заяа нь хаяад л.....цаг а лдаад байна даа !

Зочин
Зочин
8 сар 13, 2025 13:50

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

Холбоотой мэдээ

Back to top button