Согтуурсан үедээ найзыгаа мэсээр хөнөөсөн этгээдэд 11 жилийн ял оноожээ

Хэнтий аймагт бүлэг залуус нэгнийхээ гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ маргалдаж нэгнийгээ мэсээр хөнөөсөн хэрэг гарсан байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс болсон үйл явдал, шүүхээр хэрхэн хянан шийдвэрлэсэн талаар тоймлон хүргэе.
Тухайн хэрэг одоогоос 10 сарын өмнө буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 00.35 цагийн орчимд гарчээ. Тухайлбал, 30-35 насны бүлэг залуус нэгнийхээ гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж байх үед амь хохирогч яллагдагч М-д хандаж "өшөөгөө авна" хэмээн дайрснаар эл хэрэг эхэлсэн байна.
Хэргийн тухайд, яллагдагч П.М, амь хохирогч О.П-ийн цээжин тус газарт хайчаар дүрж “цээжний зүүн урд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний үнхэлцэг хальс, зүрхний урд гадаргуу хэсэг, зүрхний баруун хөндийг гэмтээсэн хатгагдсан шарх, зүрх чихэлдэлт, зүүн ташааны ар хэсгийн гүн хатгагдсан шарх, зүүн шанаа хэсэг, доод эрүүний баруун хэсэг, цээжний баруун урд доод хэсгүүдийн зулгаралт” бүхий гэмтэл учруулж хүнийг алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Энэ талаар тус гэмт хэрэгт холбогдож ял сонссон М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ "...Мөөгий чи намайг жаахан байхад цохиод аавтай минь маргалдсан биз дээ би чамайг алнаа, өшөөгөө авна гэх мэтээр хэдэн хэдэн удаа хэлж, хэл амаар дайраад байсан, энэ үед Г.Э талийгаачид хандан чи М ах руу ингэж болохгүй, тоглож сур л даа алдчихаад уурлах байсан юм бол яахаа тоглоод байгаа юм бэ гэж талийгаачийг нэг хэсэг тайвшруулсан, удалгүй талийгаач дахин би чамайг өнөөдөр алнаа л гээд байсан талийгаачийг тэгж хэллээ гээд муудаж маргалдаагүй, гэхдээ надад бол үнэн голоосоо хэлээд байгаа юм шиг санагдсан би бол айсан, ингээд байж байгаад тэнд байсан хүмүүс "М" баар оръё эн тэр гээд байж байтал талийгаач намайг гэрийн коридорт тавчиктай байж байхад цамцнаас гараараа чирээд үүдээр гараад үүдэнд шатны хөндлөн төмөр дээр шууд намайг шахаад цамцаар маань боож чамайг алнаа өшөөгөө авна гэсэн.
Би түүнтэй ноцолдож байгаад боолтыг нь тавиултал талийгаач баруун гартаа хайч бариад дайрсан, би шууд хайчтай гаран дээрээс нь барьж аваад ноцолдсон, ноцолдож байх явцад талийгаачийн бие нь сулраад хамаг юмаа тавиад доошоо унасан, тэгээд харахад талийгаач цээжин дээрээс нь цус гоожиж байсан, нөгөө хайч нь хажууд байхаар нь хөлөөрөө түлхсэн. Хайч хаачсаныг бол мэдэхгүй байна" хэмээсэн байна.
Улмаар цагдаагийн мөрдлөг, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр заалт буюу Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогджээ. Иймд Шүүх байгууллагаас П.О-д 11 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргасан байна.
Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тухайд зургаан сартай охины хамтаар амьдарч, төмөр замын цехэд зүтгүүрийн туслах машинистаар 10 орчим жил ажиллан амьдарч байжээ. Өмнө нь
- 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451,000 төгрөгөөр торгох ялаар
- 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйл буюу Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэж байжээ.
О.УНДРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ork negnee l nuhsan bna gaihah ym alga