Улс төрийн мэдээ

Тэдний төсвийг хэн хэлэлцэх, хэн хянах юм бэ

"Төсвийг олон нийтэд хэлэлцүүлнэ", "Олон нийтээс санал авч, төсвийн төсөлд тусгана", "Салбар салбарын төсвийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна" гэдгээр намрыг угтсан улс төрийн бэлтгэл ажлууд хийгдэж байна. Шинэ хуулиар, наймдугаар сарын сүүл гэхэд л 2026 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барьчих юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ санаачилгад жин дарж байгаа. Тэрбээр олон нийт санал өгөх процессыг эхлүүлсэн. Яам бүрийн төсвийг өдөр бүр дараалан хэлэлцүүлж, салбарын хүмүүсийн саналыг бас авч байгаа.

Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд нэгэнтээ "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын саналыг авна. Олон нийтээс ирсэн саналыг тэр бүр тусгах боломжгүй" гэсэн утгатай мэдэгдлийг хийчихсэн ч, энэ бүхний хөрс нь "Төсвийг ямартай ч олон удаа хэлэлцүүлсэн, иргэдээс ч санал авсан шүү дээ" гэсэн имижээр бэлтгэгдэхэд чиглэж байгаа нь үнэн.

Хамгийн гол зорилго нь хэмнэлт л гэж буй. Хэрэггүй биш хэрэгтэй ажилд мөнгөө заръя гэсэн санаа буюу хэмнэх гэхээсээ зөв, оновчой хуваарилалтын асуудал л энд яригдах учиртай юм.

Гэтэл төсөв гэхээр зөвхөн яамд, Засгийн газар төсөвтэй мэт ойлгодог, ойлгуулдаг хандлага руу бас гулсжээ.

Тухайлбал, төсөв ярьж, хэлэлцэж байгаа энэ үед төрийн гурван өндөрлөгийн өөрсдийнх нь институтийн төсөв хэрхэн батлагдах чигтэй байгаа дээр хэн ч мэдээлэлгүй байна.

Ерөнхийлөгчийн тамгын газар, түүний хэрэгжүүлдэг үндэсний хөтөлбөрүүд зэрэг холбогдох төсвийн мэдээлэл хөндөгдсөнгүй. Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төсөв тогтмол өсөж байгаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зун амарч байгаа бололтой. Гэхдээ УИХТГ-ын төсөв юу болж байна, үүнд хяналт тавих, ярилцах шаардлагагүй гэж үү?

Мэдээж шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар өөрөө төсвийн ерөнхийлөн захирагч болохын хувьд эндээ ямар төсөв батлуулах гэж байгаа юм бэ. Одоог хүртэл тэрбээр Л.Оюун-Эрдэнийн үед батлагдсан төсвөөр ажиллаж байгаа.

Өөрөөр хэлбэл, томоохон зорилт дэвшүүлж, нийгэмд сурталчилж байгаа бол эрх баригчид өөрсдөөсөө эхэлдэг байх учиртай юм. Тэгвэл бодитой. Харин өнөөдөр хийж хэрэгжүүлэх олон төсөл хөтөлбөртэй, үүнийг ч түүнийг ч төсөвт суулгах сан, багтаах сан гэсэн хүсэлтэй, жинхэнэ аж ахуйтай нүүр тулдаг хэдэн салбар яамдын асуудлыг нийтээрээ шагшиж ярьж байна.

Төрийн гурван өндөрлөг өөрсдийн төсвөөс эхэлбэл бас яасан юм бэ...

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2025 12:12

Ардчилсан орнуудад иргэд хянадаг.

Зочин
Зочин
8 сар 13, 2025 13:46

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Бат
Бат
8 сар 13, 2025 15:50

Одоо манай оронд татвар төлөгчийн хян�##�тын хууль гаргаж �##�ь ч түвшинд хян�##�т тавьж чадв�##� улс хөгжлөө

Зочин
Зочин
8 сар 14, 2025 01:38

Цөөнх нь олиггүй, олонх нь Хүрэлсүх, түүний найз Занданшатарынх

Холбоотой мэдээ

Back to top button