Эдийн засгийн мэдээ

Нас гүйцсэн эр хонины үнэ Дорноговь, Өмнөговь аймагт 340 мянгын ханштай байна

Малын зах зээлийн дундаж үнийн 2025 оны 7 дугаар сарын мэдээгээр, атны үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 165.6 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 37.0 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.6 сая төгрөг болж, 88.3 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 290.0 мянган төгрөг болж, 34.6 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 180.0 мянган төгрөг болж, 17.6 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.

2025 оны 7 дугаар сард эр хонины үнэ Дорноговь, Өмнөговь аймгуудад хамгийн өндөр буюу 340.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 210.0 мянган төгрөг байна.

Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2025 оны 7 дугаар сард 6.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.0 мянган төгрөгөөр, цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 109.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.0 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.

Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ 2025 оны 7 дугаар сард Завхан аймаг, Улаанбаатар хотод хамгийн өндөр буюу 120.0 мянган төгрөг, Булган, Орхон, Дундговь аймагт хамгийн бага буюу 100.0 мянган төгрөг байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 13, 2025 11:46

Эмээлтэд хувь м�##�чид хонио 180 аар зардаг шүү хашааны гадуур байдаг юм байна лээ. Дотор нь дандаа чээнжүүд юм байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button