Улс төрийн мэдээ

Б.Жавхлан: Өмнөговь аймагт 500 тэрбумын бонд гаргаж, 50 мВаттын дулааны ЦС барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө.

Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөв.

Тэрбээр "Өмнөговь аймагт бонд гаргаж, дулааны цахилгаан станцын төсөлд зориулахыг Засгийн газар дэмжлээ.

Орон нутаг төсвийн чадамжийн хувьд өөрөө өрийн эрсдэл үүсгэхгүйгээр эргээд төлж чадах шалгуур тавьсан, үүнийг Өмнөговь аймаг хангасан.

Өмнөговь аймгийн 50 мВаттын цахилгаан станц ашиглалтад орсноор гурван жилийн дотор санхүүжилтээ бүрэн нөхөж, орон нутагтаа орлого төвлөрүүлэх боломжтой төсөл юм.

Монгол Улсын төсөвт үнэмлэхүй хэмжээний орлого төвлөрүүлдэг аймаг. Энэ жил гэхэд 1.7 их наядын орлого төвлөрүүлж байгаа.

Бондын нийт дүн 500 тэрбум бөгөөд 3-5 жилийн хугацаатай юм.

Иймд Өмнөговь аймгийн ЦС-ыг санхүүжүүлэх бондыг Засгийн газар дэмжлээ.

9 сарын 1-нд төсөв өргөн барихад эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангахад бас нэгэн хөрөнгө оруулалтыг бодлогын хүрээнд шийдэж байгаа гэж ойлгож болно.

Хоёрт, олон жил яригдсан Гуравдугаар эмнэлгийн дэргэд зүрх судасны бие даасан төв байгуулах шийдвэр гарлаа. 56.3 сая ам.долларын өртөгтэй, орчин үеийн шаардлага хангасан эмнэлэг баригдах юм. 32.9 сая нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас, үлдсэн 22.4 сая нь Люксембургийн вант улсаас буцалтгүй тусламжаар ирнэ. Бараг гуравны нэг нь буцалтгүй тусламжаар ирж байна.

ЭМЯ ба Гуравдугаар эмнэлэг сүүлийн 10-аад жилд тус улстай зүрх судасны салбарт гурван ч төслийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүн нь сайн гарсан учир буцалтгүй тусламжийн хэмжээгээ нэмсэн. Гурван жилд баригдаад дуусна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button