Авлигын мөнгөөрөө Ж.Ганбаатараас байр авсан гэх А.Мөнхтайван нарын шүүх хурал үргэлжилж байна

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр” (ЭМСХХ) төслийн зохицуулагч асан А.Мөнхтайван, Худалдан авалт хариуцсан ажилтнаар байсан Б.Цэнд-Аюуш, "Сетунари" ХХК-ийн захирал асан Д.Энхтуяа, нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох товтой.
Нийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1, 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.
Тодруулбал, түүнийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг барих барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан компанийн ерөнхий захирал Д.Энхтуяагаас хахууль авч “Энканто таун” хорооллыг барьсан. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын хамаарал бүхий “Камдер” гэх компанийн дансанд эхнэрийнхээ нэрээр шилжүүлсэн гэх үндэслэлээр мөрдөн шалгалт анх эхэлсэн түүхтэй.
Хэрэг шүүхээр хэрхэн шийдвэрлэгдэх талаар бид эргэн мэдээлэх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг эмнэлэг барих ажлаас, тур тусмаа туслан гүйцэтгэгчээс авсан хахуулийн авсан мөнгөөр Энканто таун хороолол барьсан гээд байгаа юм уу, Бичиж байгаа юмаа эхлээд өөрөө ойлгочихоод дараа нь бичмээр байна. г�##�зуу хүний тэмдэглэл