Top StoriesУлс төрийн мэдээ

Уурхайгаас 12.3 км-ын зайд баригдсан "Норинко"-гийн нүүрс баяжуулах үйлдвэрт зориулж, ₮300 тэрбумын конвейерийн тендерийг хятад компанид өгчээ

"Нүүрсний хулгай 2.0 дэгдэх үү?" гэмээр сонирхолтой мэдээлэл энэ наймдугаар сард хөвөрч байна. Доорх хоёр асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэнтэй холбоотой.

Эхнийх, “Бодь интернэйшнл”-ийн барьсан нүүрс ачих логистикийн төвийн байгууламж ашиглалтад орох хугацаа болчихсон ч тодорхой гэмтлүүдтэй байгаа. Дөрвөн удаагийн туршилтын ачилтаар эдгээр нь илэрсэн. Иймд гүйцэтгэх, хяналт тавих үүрэгтэй албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өгсөн.

Хоёр дахь нь, оффтейк гэрээгээр санхүүжүүлж, БНХАУ-ын “Норинко” группээр бариулсан нүүрс баяжуулах үйлдвэрийн байршлын асуудал. Эрдэнэс тавантолгойн уурхайгаас 12.3 км-ын зайд баригдчихсан. Улмаар тээврийн зардал өссөнөөс үүдэж, дахин конвейер байгуулах шаардлага үүссэн. Иймд байршил сонгосон асуудлаар тодорхой албан тушаалтнуудыг мөн АТГ-т өгөөд байгаа.

"Норинко" групп 314 сая ам.долларын оффтейк гэрээгээр нүүрс баяжуулах үйлдвэрийг барьжээ

“Норинко”-гийн нүүрс баяжуулах үйлдвэр нь өнгөрөгч онд нээлтээ хийсэн.

Үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, туршилт, тохируулгын нээлт гэж ноднин зургадугаар сард болсон ба УУХҮ-ийн дэд сайд (Одоо УИХ-ын гишүүн болсон) Б.Уянга, “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт, ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн ба гадаад талын хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр хэн ч байршлыг хөндөж яриагүй.

Мөн У.Бямбасүрэн нь өдгөө Засгийн газраас ЭТТ ХК дээр томилсон бүрэн эрхт төлөөлөгчийн багийг ахалж байгаа. Тэр өөрийн амаар “Нүүрс баяжуулах үйлдвэр уурхайгаас хол зайд баригдсан асуудлыг АТГ-т шалгуулахаар өгсөн” гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн хүн юм.

Нөгөөтээгүүр, ЭТТ ХК нь хэд хэдэн оффтейк гэрээ байгуулсан асуудал анхаарал татаж байсан. Тэдний нэг бол энэ.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэгч шалгаруулах 314 сая ам.долларын дүнтэй тендерт ганцхан компани оролцож шалгарсан нь “Норинко” группийн охин компани “Норинко интернэйшнл” юм. Оффтейк гэрээ учраас төлбөрөө 100 хувь нүүрсээр авна. Иймд 314 сая ам.долларын буюу 3 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулж, ажилдаа оржээ.

Дээрх нь 2022 он болсон үйл явц.

Ийнхүү “Норинко” групп нүүрсээр төлбөрөө аваад, нүүрс баяжуулах үйлдвэр барьж өгсөн. Гэвч уурхайгаас 12.3 км зайд.

Байршлыг хэн сонгов?

"Байршлыг гурван яамны ТНБД хамтарсан тушаалаар баталсан" гэжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долдугаар сарын сүүлээр ЭТТ ХК дээр очиж ажилласан. Энэ үеэрээ тус асуудлыг хөндөж асуусан байна.

Тодруулбал, “Үйлдвэрүүд уурхай дээрээ баригддаг. Гэтэл заавал 20-иод км-ын зайд баригдсан нь ямар учиртай вэ. Улмаар нүүрс тээврийн зардал гэж дахиад машин тутамд 1.8 сая төгрөг болж байна” хэмээжээ.

Үүнд ЭТТ ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана хариулахдаа,

“Бид байршил солих асуудлыг хөндөхөд ажил 23 хувьтай явагдчихсан байсан. 80-аад тэрбум төгрөгийн газар шорооны ажил хийгдсэн байсан. Байршлыг Эрчим хүчний яам, УУХҮЯ гээд гурван яамны Төрийн нарийн бичгийн даргын хамтарсан тушаалаар баталсан.

Эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийж үзээд, төслийг уг байршилд нь дуусгах зүйтэй гэж үзсэн. Улмаар конвейерийн төсөл эхлүүлсэн, 46 хувьтай явж байна. Конвейер ажиллаж эхэлбэл тээврийн зардлыг гурав дахин хэмнэнэ” гэсэн байна.

Байршил баталсан тушаал нээлттэй цахим орчноос олдохгүй байгаа юм. Харин 2022 он гэж хөөвөл Эрчим хүчний яаманд Н.Тавинбэх ТНБД-аар ажиллаж байсан.

УУХҮЯ-нд гэвэл 2019-2022 он хүртэл Г.Нандинжаргал, 2022 оны аравдугаар сараас Б.Бямбадагва (ЭТТ ХК-ийн ТУЗ-д давхар ажилласан), 2023 оноос С.Магнайсүрэн (өдгөө ҮАГ-ын дарга) нар ажиллажээ.

Тендерийн түүхгүй, 2024 онд бүртгүүлсэн БНХАУ-ын компани конвейерийн тендерт шалгарчээ

Харин үүсээд буй нөхцөл байдлын улмаас конвейерийн тендерийг 2023 онд зарлажээ.

Тендерийн нэр: Нүүрс тээврийн конвейерийн систем, бутлуур болон автомашинд ачих системийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил.

  • Макс-Өргөө
  • Cementation - Terra Nova
  • Chengdu Design Research Institute of Building Materials Industry
  • Бодь-Интернэшнл
  • Dadi Engineering Development (Group) Co Ltd
  • Xinjiang coal design institute Co LTD гэсэн зургаан компани оролцсоноос сүүлийнх нь шалгарчээ.

2023 оны арванхоёрдугаар сард зарлаж, 2024 оны хоёрдугаар сард шалгаруулсан энэ тендерийн төсөвт өртөг нь 304.5 тэрбум төгрөг юм.

Шалгарсан “Xinjiang coal design institute Co LTD” гэгч компани нь Монголд “Шиньжяны нүүрсний зураг төсөл судалгааны хүрээлэн” ХХК нэрээр бүртгэлтэй аж. Сонирхолтой нь, тендер шалгаруулснаас хойно буюу 2024 оны зургадугаар сард үүсгэн байгуулагдсан гэж бүртгүүлжээ.

Харин яг тендерт шалгарсан нэрээр хайгаад олдохгүй байгаа бөгөөд, Zangia.mn сайт дээр байршуулсан компанийн тодорхойлолт хэсгээр дээрх монгол нэршлийг олж тогтоож буй.

Энэ компани өмнө нь ямар ч тендерт оролцож байсан түүхгүй.


Улмаар уурхай дээр биш, 12.3 км-ын зайд барьж, дахин 300 гаруй тэрбум төгрөгөөр конвейер байгуулах шаардлагатай болсон асуудал хэн шийдвэр гаргасан нь төдийлөн тодорхой биш гэдэг нь харагдаж байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн өөрийн өртөг 900 гаруй тэрбум төгрөг юм. Иймд түүний гуравны нэгтэй дүйцэх дүнгээр конвейер барьж байна.

Конвейерийн тендер зарлах үед ЭТТ ХК нь Засгийн газраас томилсон БЭТ-өөр удирдуулж байсан. Энэ нь Сангийн яамны ТНБД Ж.Ганбат юм. Харин тендер шалгаруулсны дараа, 2024 оны тавдугаар сард нь Х.Мөнхжаргалыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон, одоо хүртэл ажлаа хийж байна.

Энэ бол "Нүүрсний хулгай" гэх хэрэг сөхөгдөн, УИХ дээр нээлттэй сонсгол хийж бужигнасны дараа өрнөсөн, ихээхэн хяналттай гэж итгэх үйл явцууд. Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, УУХҮ-ийн сайдаар Ж.Ганбаатар ажиллаж байв.

"Норинко"-гийн тендер нэг хэрэг, байршил баталсан нь бас тусдаа явдал. Харин үнэхээр уурхай дээр үйлдвэр байгуулах техникийн боломжгүй байсан уу? Үгүй бол, энэ нь дахин конвейер барих нөхцөл үүсгэхийн тулд хийгдсэн ашиг сонирхол бүхий ажил уу? Тэгвэл үүнд байршил баталсан гурван яамдын ТНБД-ын дарга, хожим БНХАУ-ын "Шиньжяны нүүрсний зураг төсөл судалгааны хүрээлэн” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр зэрэг холбоотой юу? зэрэг асуулт сөхөгдөж байгаа юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зариг
зариг

сэтгүүлч Сансармаа маань маш чухал том луйврын сэжүүрийг гаргаж ирж сайн ажиллаж байна. Амжилт хүсьеееее

Зочин
Зочин

Монгол гэдэг үг хулгай монгол хүн гэдэг хулгайч монгол орон бол ямарч эзэнгүй асар их баялаг болж хувирсан.

Бодит байдал
Бодит байдал

Хэн тушаал гаргасан нь тодорхойгүй ч гэх шиг,болиорой хулгайчдаа! ЭБМЗ-ийн ТЭЗҮндэслэл баталсан хулгайчдын гар хөлүүд протокол дээрээ овог нэртэйгээ ,он сартайгаа цагаан дээр хараар дурайж байгаа шүү!Бүгдийг тэнэг гэж бодоод байна уу, сүлжээ хулгайчдаа!

Ард
Ард

Нөгөө их үнэтэй цамц костюм өмссөн, зангиа зүүсэн ухаантай цариалсан, гүзээ нь унжсан дарга нарын хийсэн ажил нэг иймэрхүү л байна даа.

Зочин
Зочин

Улс орны эзэн эрх,Эрх Ашиг хамгаалагдаж буй эсэх Асуудал ямархуу бна гэдгийг болон Эрхмэдэлт Улстөрчид Гадны эрх ашигт дэндүү нөлөөлөгдсөн бгийн бус уу?!Ялангуяа Хятадын Норинко гэдэг компани нь Цэрэг,батлан хамгаалх салбарын тэргүүлэх Ажиллагааг зохион бгуулдаг гэсэн биздээ?! 3 ТнбДарга нарыг сайн шалгаж Монгол Эрх Ашиг,Аюулгүй Байдалд заналхийлсэн үйлдэл гаргаасаар бна гэж хардаж бна?Ялангуяа ЭХЯ-ны Тавинбэх нь 3-рДЦС-н аваарийн нөхцөл байдал үүсэний дараа Сэргэээн босгох нэрийн дор Хятадын ЭХ импортлох,Техник.технологийн сонголт од Хятад сонголт Ашиг тустай бна гэх Хандлага нь Эрхмэдэлтний хувьд дэндүү давамгайлах нөхцлийг бүрдүүлж бгаа нь Хардах сэтгэгдэл төрүүлсээр бна.

Иргэн
Иргэн

МАН ээлжит хулгай луйвар байсан!!! Уурхайгаасаа хаа хол хийж нэмэлт мөнгө цохих гэсэн МАН хорлонтой ажил!!

Зочин
Зочин

Голомтын баясгалан яагаад костюмтай байгаа юм бол нямбаатар шиг ажлын хувцас өмчихгүй.

Иргэн
Иргэн

Ямар учраас үйлдвэр,түүхий эд ийм хол байрлуулах шийдвэр гаргасан,Төсөл боловсруулсан хүмүүст хариуцлага тооцох ёстой,төрийн мөнгө уйлдаггүй гэж дураараа үрэх юм даа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Дүлзэнбурмаа
Дүлзэнбурмаа

Борооны араас цув нөмрөв гэгчээр битгий ийм хогийн хов бичиж байгаач. Нэгт НБҮ-н ажил нь дуусчихсан. Тэр уурхайн эргэн тойронд багтах шингэх газар ховор, анх 30сая.тн/жил гэж ТЭЗҮ хийгдсэн тул том талбай хэрэг болсон. Ухаа Худаг уурхай дотроо барьсан НБҮ нь бөөн тоосон дотор, ажилчдын ХАБЭА хэцүү байдаг. Харин ч түүхий нүүрс болон бүтээгдэхүүний агуулахууд нь битүү сайхан бүтээн байгуулалт болсон. Дэлхий дахинд нүүрс байтугай, хүнд металуудыг хэдэн арав байтугай хэдэн зуун километр тээвэрлэж боловсруулж байхад 12хон км конвейор татлаа гээд сүржин2 юм бичээд байх юм. Том мөнгөн дүнгүүд сонсогдож байгаач гэлээ, нэг мөр зардлын судалгаа хэд хэдэн улс орноор нь жишээ авч хийгээд хэтэрхий өндөр дүнгээр хийж байна гээд батлаадах л даа. Худлаа сүр2 юм бичиж Монголчуудыг талцуулахаа боль зүгээр.

Зочин
Зочин

Ok haha

ЗочинATG
ЗочинATG

Авилгач хулгайч нарын толгой ингэж л ажилладаг шүү үүнийг улны иргэд нь сайн мэдэж байгаа Гэтэл АТГ хууль шүүх мэдэхгүй байгаа нь харамсалтай байдаг. Монголын байгууллага бүрийн дарга захиралууд иймэрхүү ашиггүй зүйл хийж их хэмжээний мѳнгѳ ѳрсдѳѳ унагаж авилгал хулгайгаа хийж байдаг үүнийг бас АТГ мэдэхгүй шүүх цагдаан мэдэж байгаач тэд хамтарсан хулгайчууд болсон зѳвхѳн ард түмэн бүгдийн мэдэж байгаа тэгэхээр шударга залуус нэгдэж хулгайч нартайгаа тэмцэх хэрэгтэй байна

ЗочинATG
ЗочинATG

Ганбат Цэнгэл гэсэн шинэ үеийн хулгаычууд иймэрхүү юмаа мэдээгүы юмуу хаа явсан газраа авилгал хулгайгаа яриад явж байдаг

Зочин
Зочин

Өө за за. Одоо хариуцлагыг нь өөрсөнд нь.

ЗочинНаяаа
ЗочинНаяаа

Өнөөх нефтийн үйлдвэрээ нефт олборлох газраасаа хэдэн зуун км хол аваачиж барьдаг цавчаа хийж улсын ЭЗ-г сүйрүүлэх технологи л байна.

Уурхайчин
Уурхайчин

Аливаа ашигт малтмалын ордтой газар ямар нэгэн урт хугацаанд ашиглагдах хот тосгон, барилаг а байгууламж барихад тухайн газар, нутаг дэвсгэрт ашиглаж болох нөөц, тэсэлгээ зайлшгүй хийх нөхцөлд аюулгүйн талаас нь нилээд судлаж тодорхойлж байж уг обьектыг барих ёстой. Магадгүй уурхайн аман дээр тээвэрийн зардал хэмнэж байгаа нь гээд барьчихвал цаашид ашиглах боломжтой нүүрсний нөөц, хөрс, нүүрсний хатуулаг, өвлийн хөлдөлтийн гүнээс хамаарч тэсэлгээ хийх тохиолдол бүрийг тооцож ТЭЗҮ хийсэн байх ёстой. Түүнээс биш мэрэгжилийн бус сэтгүүлч байна уу, хэн нэгэн сенсац үүсгэх нь өрөөсгөл. Байгууламжийн өртөг хүчин чадлаасаа хамаарч янз бүр л байх. Миний дам сонсосноор хэдэн арван сая тонн нүүрс бутлаж, угааж, дамжуулж ачих байгууламж гэсэн. Нүсэр обькт байж таарна. Хэрвээ мониторог хийхээр бол улс төрөөс хараат бус уул уурхайн мэрэгжилтэй зөвлөх инженерийн зэрэг цолтой ахмадын төлөөлөл оролцсон аль эсвэл гуравдах орны шинжээчидээр хийлгэх хэрэгтэй. Ер нь Монголчууд бид чинь “ хэцүүхэн”ард түмэн болж дээ. Нэгэндээ гэж байхгүй.

Зочин
Зочин

Монголчууд барьж чадахгүй ш дээ. Одоо яая гэхэд.

Ард
Ард
Reply to  Зочин

Монголчууд барьж чадна, харин Монгол хулгайч дарга нар л ажил хийж уддирдаж чадахгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Асуудал хятад компанид өгсөнд биш хол баригдсанаас үүдэж гарч бгаа юм

Холбоотой мэдээ

Back to top button