Б.Баярбаатар, Б.Батбаатар нарын хууль батлагдвал хамгийн түрүүнд татагдах хоёр

УИХ-ын гишүүдийг эгүүлэн татдаг хуультай болъё ерөөсөө.
Жагсаалтаар орж ирсэн гишүүд болохоо байлаа. Хууль санаачлан батлалцдаг парламентын гишүүний мэдлэг боловсролоос гадна ёс зүйн шалгуур шалан дээр унав. УИХ-ын гишүүний нэр хүнд ул болов.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ёс зүйн асуудлаар Ёс зүй, дэгийн байнгын хороогоор ороод авсан удаатай. Саяхан цахим сүлжээнд хувийн амьдралаараа хэрүүл шуугиан тарьж, ганц үг гээхгүй хэрэлдэж суудаг болов. Ингэхдээ ёс зүйгүй үг ч хэрэглэх нь олон. Дуулианаар намрын чуулган эхлүүт гишүүний ажлаа өгнө гэж мэдэгдсэн. Гэтэл өчигдрөөс өгөхгүй болчихсон хувирч.
Мөн багш нарын нэр барьж эрх мэдэл, албан тушаалд үргэлж санаархаж ихсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа гишүүний зэс цухуйв. Тэрбээр жагсаалтаар багш нарын квот өвөртөлж АН-ын жагсаалтаар гишүүн болсон гэдгээ одоо ч ойлгоогүй явна. Цахим орчинд “Би жагсаалтын хойно 16-д жагсаж, хэдэн багш нарынхаа саналаар л сонгогдсон. АН-ын буянаар гарч ирээгүй. Дарвалзаад байгаа “элийрэгч” Ц.Уянга нар нэр татуулалдаа, тэгээд” хэмээн цамнасан бичлэг цацав. Намын биш багш нарын буянаар гишүүн болсон хэмээх түүний цамналд нам нь чухам ямар хариу үзүүлэх вэ гэдэг нь сонин.
УИХ-ын гишүүдийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах хуулийн төслийг 2019 онд С.Эрдэнэ гишүүн байхдаа санаачилж байв. Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байлаа. Гэвч урагшлаагүй. Энэ удаад УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Б.Батбаатар нар боловсруулж байна. Тэдний хууль батлагдвал тэргүүн эгнээнд намын жагсаалтаар сонгогдсон гишүүддээ улс төрийн намууд сэлгээ хийх асуудал хөндөгдөх төлөвтэй байна. Намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийг сэлгэх эрх зүйн орчин нээгдэнэ гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, МАН болон ИЗНН-д жагсаалтаар орж ирсэн гишүүдээ сэлгэх сонирхол өндөр гэсэн үг.
АН Ц.Мөнхтуяадаа, ИЗНН М.Нарантуяа-Нарадаа хариуцлага тооцож сэлгэх төлөвтэй. Түүнчлэн хууль зүйн тодорхойгүй байдал үүссэн гэх шалтгаанаар бүрэн эрхээ эдэлсээр байгаа УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын асуудал шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэн ах намыг ер нь хэн нэгэн эрх мэдэлтэнийг шүүмжил гэсэн юм хохь нь
Еөк г огцруулдаг болоёоо
Нарааг явуул ёс зүйгүй хүн ийм хүн төрийн түшээ байж таарахгүй
Хуурамч дипломтой багш бол ерөөсөө тэнд байх хүн биш,
Хэдэн багшийн төлөө зүрх сэтгэлээ шулуунхан хэлсний төлөө ингэдэг бол 126 бүгдийг огцруулах хэрэгтэй.
Их хурлыг тараая энд ёс зүйтэй хүн бараг л байхгүй ёс зүйгүй их хур�##� энэ 2-оор туг тариад өөрсдөө үлдэх нь дээ