УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнийн өргөн барьсан хууль батлагдаагүй тул Г.Занданшатарын хөрөнгө хураах ажил "шүдгүй арслан"

Өчигдөр /2025.08.18/ өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар "Авлига болон албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдийн хөрөнгийг хураах ажлыг ирэх долоо хоногт АТГ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд зоорь болон объектуудад үзлэг шалгалт хийнэ" хэмээсэн нь анхаарал татлаа.

Нийслэл дэх хүнсний зоориудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, банкны өрөнд хураагдсан объектуудад дүн шинжилгээ хийх аж.

Ирэх долоо хоногоос уу, Ерөнхий сайд уу, АТГ уу, шүүхийн шийдвэрээр шийдүүлсэн хөрөнгийг үү. Авлиага, албан тушаалын хэргийн хөрөнгө хэр их байгаа вэ. Ийм олон асуулт байна.

Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоосоо хэдхэн хоногийн өмнө Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хуулийн төслийг УИХ-д өөрөө өргөн мэдүүлсэн. Эл хуулийг төслийг УИХ хэлэлцээгүй байна. Хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй хав дарчихсан байгаа. Хэрэв эл хууль батлагдвал өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгах нөхцөл үүснэ. Нийтийн албан тушаалтан өөрийнхөө хөрөнгийг тайлбарлаж чадахгүй бол хураах эрх зүйн үндэс болох юм.

Гэтэл өмнөх Ерөнхий сайдын өргөн барьсан эл хууль нь батлагдахаас өмнө одоогийн Ерөнхий сайд хөрөнгө хураах ажлаа эхлүүлэх нь. Чингэхдээ шүүхээр шийдвэрлэгдсэн авлига, албан тушаалын хэрэгтнүүдийнхийг л гэсэн үг болж таарч байна. Хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтан, өнгөрсөн хугацаанд төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүс рүү халдаж чадахгүй юм.

АТГ авлигын хөрөнгийг хурааж, Сангийн яам болон төрийн өмчит байгууллагуудад төвлөрүүлдэг. Сангийн яам болон төрийн өмчит компаниудад төвлөрчихсөн хөрөнгөн дээр л ажиллах юм уу гэдэг эргэлзээ ч гарч ирж байна. Чингэвэл түүний хөрөнгө хураах ажил "шүдгүй арслан" лугаа л.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Одоогийн мөрдөж буй эрх зүйн зохицуулалтаар бүрэн боломжтой байгаа. Оюун-Эрдэнэ худлаа шоу хийж, нэг их ажил хийж байгаа дүр үзүүлээд байсан даа.

Зочинүнэн
Зочинүнэн

Үнэндээ итгэл муутай л бна шүү...1 бол их том хулгай явах гд бна эсвэл их том хулгайг нуух гд бна...

Зочин
Зочин

зүгээр л тархи угаалт

Зочин
Зочин

Хуулийг хурдан батлаад хэрэгжүүлж . Бололгүй яадаг юм. Яагаад хориод байгаа юм

Зочин
Зочин

Иргэний болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиуд болон Эрүү, Иргэний хуулинд хөрөнгө хураах заалтууд нь бүгд байж л байгаа шдээ?!!! Хэрэглэхгүй л байгаа болохоос?!!

Э.ОЮУНБОЛД
Э.ОЮУНБОЛД

ЖЕНКОГИЙН САЛТААНЫ ҮСЭЭР САХАЛ ТАВЬЧИХСАН ЗАНДАН ГУАЙ ТЭНЭГТЭЖ БАЙХШИВ !

Холбоотой мэдээ

Back to top button