УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын намрын улс төр: Л.Гантөмөрийн чих зөөлөрч, фракцуудынх нь зодоон ширүүсэх нь

Ардчилсан намын залуучууд намрын улстөрийг УИХ-ын чуулганаас өмнө эхлүүлж байна. Энэ долоо хоногт АН-ын залуу гишүүд болох С.Эрдэнэболд, Б.Түвшин, Ц.Баатархүү нар ҮБХ-гоо яаралтай хуралдуулах шаардлагыг О.Амгаланбаатарт өгсөн. Мөн С.Эрдэнийн талынхан ч Төрийн ордонд “Л.Гантөмөрийг хурдан солих” агуулгаар мэдээлэл хийсэн.

Энэ шаардлагуудад Л.Гантөмөр ч дуулгавартай байна. Учир нь Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2025.08.20/ боллоо. Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар товлон зарласан юм. Уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх чигтэй. Олонх болж чадаагүй ч, намынхнаа нэгтгэж, УИХ-д овоо хэдэн суудал авсан. Засгийн газарт ч гишүүдээ оруулаад суулгачихсан. Л.Гантөмөр пээдгэр байж ирсэн. Харин Засгийн газраас гарахдаа “намын даргын суудлаа өгье” гэж мэдэгдсэн байдаг. Энэ утгаараа гишүүдийнхээ шаардлагын хариуд татгалзсангүй.

Намын удирдлагын суудлыг тойрсон өрсөлдөөн бүр эрт ил, далд байдлаар өрнөөд эхэлчихсэн билээ. УИХ-ын сонгуулиас хойш намын дарга болох гэж гүйсэн. Одоогийн жагсаалтад О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл гэхчлэн нэрс хөвөрч буй.

Ямартай ч ойрын өдрүүдэд АН-ын доторх бүлэглэл, фракцуудын зодоон ширүүсч, дотоод уур амьсгал ч эрс муудах нь. АН-ын дарга ч гэсэн жирийн гишүүдийнхээ хүсэл зоригоор биш бүлэглэлүүдийнхээ дур зоргоор шийдэгдэнэ. Гэхдээ тус намын даргын албан тушаал бол зүгээр нэг суудлын төлөөх зодоон биш. 2027 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд барьж орох гол зэвсэг, стратегийн удирдлага юм. АН-ын том хувь заяатай холбоотой асуудал. Тиймээс өрсөлдөөн улам ширүүснэ гэсэн үг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2025 09:02

Ингэж ингэж нэг муу жульч дарга болоод шаачихдаг юм даа, эрдэнэ мэтийн юмнууд. Тэгээд бас өөрийгөө нэг их мундаг гээд бодчихсон, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө, тэгээд 3 хүнтэй сонгуульд 4р байр эзлэнэ. АН-аас нэг иймэрхүү дүр зураг харагдаад удаж байна доо. МАН-д л пялдагадаж байгаа ухаантай юм бол уу даа.

Иргэн
Иргэн
8 сар 21, 2025 09:11

ШОДОЙСАМБУУ ДАРГА БОЛБОЛ МОНГОЛ СӨНӨНӨ АН БОЛ ШУУД ЧАДРАНАА АЛТАНГЭРЭЛ БОЛ ЭНЭ НАМЫГ БҮРЭН АВААД ЯВЧИХ ЧАДВАРТАЙ ШОДОЙГ НАМААСАА ХӨӨГӨӨД БАЙРАНД НЬ ТАВЬЧИХАА ЛАЛАРЫГ

Зочин
Зочин
8 сар 21, 2025 09:18
Reply to  Иргэн

Алтангэрэл чинь Женкогийн БЭТ болоод явчихна биз дээ ! Тэр гарз нохойг Монголын улс төрөөс �######�уулах нь чуха л шүү !!!

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
8 сар 21, 2025 09:53

АН дотроо өрсөлдөөнтэй байдаг.нь эрүүл
байхад хэрэгтэй гэж эргэцүүлдэг.
МАН -шиг дотроосоо муудв�##� хэцүү!?
О.Э гэж мангуу.ТМС-ын бандийг.даргаа.болглдог
МАН будаа болно.Удахгүй шүү!!!

СОНГОГЧ
СОНГОГЧ
8 сар 21, 2025 11:06

Лодойсамбуу, Ж.Баярмаа гэх мэт хүн хогнуудаа АН �######�уулахгүй бол дараагийн сонгуульд сөгдөнө дөө

Холбоотой мэдээ

Back to top button