УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гол дүрүүдийн нэг арван жилийн өмнөх хэрэгтээ бүдрэх нь

Бие даан нэр дэвшиж эхлүүлсэн карьер нь 13 жил “босоо” үргэлжилж буй улс төрч бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Хийхээсээ ярих нь их түүнийг ард түмэн дэмждэг. Тиймээс сүүлийн хоёр жил дараалан Ерөнхийлөгчид нэр дэвших дүрийн судалгаанд С.Ганбаатар дээгүүр бичигдэж ирсэн. Тэр өөрөө ч үргэлж “Ерөнхийлөгчийн сонгуульд бэлэн байдаг” гэх байр суурийг илэрхийлдэг.

Тиймд АН-аас ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэгт тооцогдож байсан С.Ганбаатар сөрөг хүчнийхээ хараанд онилогдов бололтой. Нөгөөтээгүүр тэр өөрөө өндөг шиг өөгүй ч байсангүй бололтой. Түүнийг авлигын хэргээр нь дөрөөлж арав гаруй жилийн улс төрийн карьерыг нь ирэх намар дуусаж магадгүй болоод байна.

Хийсэн гэх хэрэг нь үнэний ортой, олонд мөртэй тул шалтгаан зорилгоос үл хамаарч энэ удаад С.Ганбаатарт мултрах амаргүй.

Хэргийг сануулъя,

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зуслангийн байшинд АТГ-аас нэгжлэг хийсэн нь хаврын чуулган хаахаас өмнө юм. Тухайн үед тэрбээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ зүйлийг зохион байгууллаа, надад хууль зөрчсөн асуудал байхгүй” гэж байв.

Харин өнгөрсөн долоо хоногт С.Ганбаатарыг АТГ-аас шалгаж дуусаад гурван зүйл ангиар яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн юм.

Зүйл анги нь,

  • Эрүүгийн хуулийн 22.4 – Нийтийн албан тушаалтан хахууль авах
  • Эрүүгийн хуулийн 18.6.2 -  Мөнгө угаах
  • Хуулиас хасагдсан 263.2 буюу шинэ хуулиарх үндэслэлгүй хөрөнгөжсөн заалтууд

Шалгагдаж буй хэрэг нь,

  • 2007 онд С.Ганбаатар МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож байсан удаатай. Учир нь МҮЭХ-ны эзэмшлийн газарт “МДТоф” ХХК-иар барилга бариулж, түүнээсээ нэг бус орон сууцыг төрсөн болон хадам дүү нартаа маш хөнгөлөлттэй үнээр олгуулсан гэдэг. Арав гаруй жилийн өмнөх уг хэргийг АТГ дахин шалгаж байгаа бөгөөд хэрэгт холбогдуулан С.Ганбаатар “МДТоф”-оор тус холбооны эзэмшлийн газарт “Юнион билдинг” хэмээх оффисын барилга бариулж, түүнээсээ 500-гаад сая төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг УИХ-ын гишүүн болсныхоо дараа хахуульд авсан гэж буруутгагджээ.
  • 2017 онд С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа БНСУ-ын иргэнээс 50 сая воны хахууль авсан бичлэг цацагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ч эл хэрэг удалгүй намжсан байдаг. Эл хэргийг өдгөө дахин шалгаж байна. Үүнээс гадна С.Ганбаатарыг “Монлаа” ХХК-ийн удирдах албан тушаалтнаас “Ланд круйзер-300” загварын автомашин хахуульд авсан гэх үйлдлийг шалгаж байгаа аж.
  • Мөн түүнийг ХОМ-ээ зөв мэдүүлэхдээ зарим эд хөрөнгөө тусгаагүй. Хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэн хэмээн эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Үүний дагуу УИХ-ын гишүүн С.Ганбаатарын ХОМ-ийг үзэхэд, Жилд 94 сая 720 мянган төгрөгийн орлоготой. 128 сая 600 мянган төгрөгийн малтай. 21 сая 57, мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. Энэ нь дөрвөн жилд орлог нь 46 саяар, хадгаламж нь 19 сая төгрөгөөр өссөн дүн байна. Харин бусад гишүүдтэй харьцуулахад эл өсөлтийн дүн нь бага байгаа юм.


Одоо прокурор С.Ганбаатарт холбогдох энэ хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг хэлэлцэх хүлээлт үүсээд буй. Хэрэв шүүхээр шийдвэрлэвэл намрын чуулганы явцад түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нөхцөл үүснэ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын арав гаруй жилийн өмнөх хэргүүдийг сөхөн шалгаж эхлэхээс өм Засгийн газар огцорч, Ерөнхийлөгч чуулганы индэрт “Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гадныханд 50 сая воноор зараагүй” гэж шууд хэлсэн үйл явдлууд давхацсан. Давхцал хөөвөл үүнээс хойш С.Ганбаатарын эргэн тойныхныг шалгаж туслахыг нь түр саатуулж, байцаасан гэгдэж байгаа.

Нэгдүгээрт Ерөнхийлөгчид АН-аас өрсөлдөх боломжтой дүр. Хоёрдугаарт У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болохоос эхлээд сонгуулийг нь луйвар хэмээн зарлаж, дараагийн сонгуульд хүч үзэхээр АН-д элссэн С.Ганбаатар Ерөнхийлөгчийн дүрийн сугалаанд дээгүүр бичигдсээр байсан нь МАН-ын эмзэглэх асуудал болоод байсан.

Тиймд эрх баригч нам 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн амжилтаа үргэлжлүүлэхээр хөшигний ардах тохироогоо удтал ярьж, Ерөнхийлөгчид нэр дэвших дүрээ Ерөнхий сайдаар томилж, намын дарга болгох өрөг дээр тохирч Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэрлэсэн гэгддэг.

Өөрөөр хэлбэл, МАН С.Ганбаатарыг зохих дүрдээ Г.Занданшатарыг бэлтгэж, 2027 оны зураглал өрсөн. Энэ дагуу АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших голлох дүрүүдийн нэг С.Ганбаатарын карьер ганхаж, улс төрөөс арчигдаж магадгүй болсноос харахад хэдийнэ хөшигний ард томоохон үйл явдлууд өрнөж эхлэв бололтой.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2025 09:03

Хориод жил хоохолзоод, хоосон толгойгоо шоронд шургуулах боллоо доо ! Хүүк ч гүйцээж чаадаг л гар ш дээ

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
8 сар 21, 2025 10:11

Энэ этгээд.үнэн ярьдаг боловч.үр дүнгүй.
Хоосон яригч.�######�ах цаг.болсон.

Иргэн
Иргэн
8 сар 21, 2025 10:14

Хэтэрхий худ�##�ч, ам аварга хүн. Ийм хүн ерөнхийлөгч болно гэж бодохоос гутарч байна. Идсэн уусан авилгаа сайтар ш�##�гуулах хэрэгтэй.

Зочин
Зочин
8 сар 21, 2025 10:44

Хулгайч луйварчидын дэргэд жишихээргүй цэвэр хүн, жирийн иргэдийн дэргэд бол сайн мэдэхгүй юм. Одоогийн болоод өмнөх улс тарчидийн дэргэд цэвэр хүн. Гэхдээ Хүрэлсүх тэргүүтэй нөхөд дарах сонирхол их байгаа нь анзаарагдаж байна. Монголчууд бид улс төр дагасан жинхэнэ хулгайчуудаасаа хэзээ с�##�наа.

Зочин
Зочин
8 сар 21, 2025 11:00

Үүнийг хүүк ажиллагаа гэдгийг хүмүүс андахгүй болсон ш дээ!

Иргэн
Иргэн
8 сар 21, 2025 11:43

ЭНЭ ХҮНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ГЭЖ ХААШААГАА ХАРСАН ЮМ БАЙДГИЙМ БУЗАР ШОУЧИН

Нандиа
Нандиа
8 сар 21, 2025 12:49

Ерөнхийлөгчид нэр дэвших хэрэгтэй хүн.Ганбаатарын 10жилмйн өмнөх хэрэгтэй сүртэй биш юм бна Одоогийн луйварчдыг бодвол ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэсэн өрсөлдөгч нарын явуулга

Зочин
Зочин
8 сар 21, 2025 14:23

Худлаа гар шд, луйварчин гэдэг нь шүүхээр бүрэн нотлогдоно

зочин
зочин
8 сар 21, 2025 16:08

Энэ новшийн амьтан Ерөнхийлөгч болбол яана даа.

Холбоотой мэдээ

Back to top button