НИЙГЭМ
Боловсролын яам сургуулиудын сандал, ширээ шинэчлэх 11 тэрбумын тендерийг зарлалгүй, буцаан татуулжээ

Шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө 15,500 хүүхдийн ширээ, сандлыг шинэчлэхээр төлөвлөсөн байжээ. Энэ ажлыг Боловсролын яам хариуцаж, тендер зарлах учиртай байсан гэв. Гэтэл салбар яам хариуцлага алдаж, хуулийн хугацаа буюу зургаадугаар сарын 1-нээс өмнө уг тендерийг амжиж зарлаагүй байна. Тиймээс Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсөвлөгдсөн байсан 11 тэрбум төгрөгийг буцаан татжээ.
Уг шалтгаанаар 15 сургууль, 20 цэцэрлэгийн сандал ширээ зэрэг нэн шаардлагатай байгаа эд хэрэгслийг авах боломжгүй болсон байна. Энэ асуудлыг Нийслэлийн засаг даргын орлогч А.Амартүвшин нийтэд ил болгов.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын ерөнхий газар гэж юу ч хийдэггүй урагшгүй газар буцаан татуулсан шдээ