Монголд нууц ажиллагаа явуулсан БНСУ-ын хоёр тагнуулыг удирдсан албан тушаалтнуудыг олж тогтоожээ

Монголд тусгай ажиллагаа явуулахаар ирсэн Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг манай улсын ТЕГ баривчилж нутаг буцаасан талаар бид өмнө нь хэд хэдэн удаа мэдээлж байв.
Тодруулбал, Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд БНСУ-ын хэвлэлүүдэд Хойд солонгостой холбогдох тусгай даалгавартай Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг Монгол Улсын тагнуулын байгууллага баривчилсан. Улмаар БНСУ-ын Тагнуулын командлагч Мүн Сан Хог тэднээс өөрөө тайлбар авахаар эх оронд нь буцаах хүсэлтийг Монголын талд гаргасны дагуу шилжүүлэн авсан байдаг.
Улмаар саяхан Монголын тагнуулд баригдсан БНСУ-ын дэд хурандаа А, хошууч Б нарт холбогдох хэргийг БНСУ-ын тусгай прокурорын баг шалгаж эхэлсэн билээ. Өдгөө шинээр олдсон нотлох баримтуудад үндэслэн тусгай прокурор тэднийг "эх орноосоо урвасан" гэх үндэслэлээр яллахаар шалгаж байгаа юм.
Тэгвэл саяхан БНСУ-д арванхоёрдугаар сарын 3-нд болсон цэргийн онц байдлын үеэр Үндэсний сонгуулийн хорооны ажилтнуудыг баривчлах тушаал өгсөн Тагнуулын командлалын (ISC) хурандаа Жонг өнгөрсөн арваннэгдүгээр сард БНСУ-ын Армийн Тагнуулын командлалаас явуулсан "Монголын ажиллагаа"-д мөн оролцсоныг тусгай прокурорын баг тогтоосон байна.
Энэ талаар 20-ны өдөр /2025.08.20/ тус улсын “News 1” сайтад мэдээлснээр, цэргийн байдал зарлахаас арав орчим хоногийн өмнө буюу өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сард Монгол дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамтай Тагнуулын албаны хоёр ажилтан (дэд хурандаа, хошууч) холбогдохыг завдсан "Монгол дахь ажиллагаа"-ны хариуцагчаар IS-ын төлөөлөгч асан, хурандаа Жонг тодорсон.
Монгол дахь тагнуулууд Хойд Солонгостой холбогдож, Өмнөд Солонгост цэргийн онц байдал зарлах үеэр Жонг нь Тэрбээр Үндэсний сонгуулийн хорооны ажилтнуудыг баривчлах үүрэгтэй “Мөрдөн шалгах бүлэг 2" нууц албанд ажиллаж байсан нь тогтоогдсон байна. Мөн тэрбээр мөрдөн байцаах нууц багыг бүрдүүлэхээр 40 гишүүний нэрсийн жагсаалтыг гаргасан хэргээр яллагдагчаар татсан байна.
Харин Хурандаа Жонгүгийн тал дээрх мэдээлэлд болгоомжтой хандаж, “Бидэнд онцлон хэлэх зүйл алга” гэж мэдэгджээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Solongos. Humuus. Manai. Ulsad ajillaj amidardag ymbaina lee. TED nar ymar gabiyatai yamar Tus hurgedeg. Ym be. Hkyanalt shalgalt saitai baihk heregtei shuu
Manai TG sain baina
Визагүй болгосноор гадны тагнуулууд их орж ирцгээж байгаан байна да !!!
Тагнуулчид маань сайн л ажилладаг юм байна даа
Ккк,манайхыг юугий нь тагнуулддаг юм,�##�ь томчуудыг хахуульдаж ашиг олох вэ л гэнэ үү гэхээс,яаж газрын баялгийг нь авах вэ гэдэг асууд�##� бна
Хятадын тагнуул ч байгаа.Манайх таг нуудаг биз
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch