УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: 355.000 ам метр талбайг замын хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө ариутгаж амжлаа

Нийслэлд буусан хүчтэй аадар борооны улмаар хэд хэдэн газарт үер буусан. Шөнөжин ариутгаж хийсэн талаар Хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр, “Өчигдөр орсон усархаг бороо, аадрын улмаас Улаанбаатар хотын 11 цэгт үер бууж, нийслэлийн баг хамт олон болон холбогдох албаныхан шөнөжин ажиллаж хэвийн болголоо.

Борооны ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас ус ихээр тогтсон байршлуудад 8560 тн ус соруулж замын зорчих хэсэг, орц, гарц, гудамж, талбай, байрны зоорийн давхар, гараашийг хэвийн болголоо.

Мөн борооны ус зайлуулах сувгийн худгууд, үерийн далан, гуу жалганд үерийн усаар дамжин ирж хуримтлагдсан лаг хагшаас, хог шороог дүүргүүдийн онцгой комисс болон зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагууд хамтран цэвэрлэлээ.

Цэвэрлэгээ үйлчилгээний араас төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт гудамж, талбайд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага болон дүүргийн мэргэжлийн байгууллагууд хамтран ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Урьдчилсан байдлаар 355.000 ам метр талбайг замын хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө ариутгаж амжлаа.

Нийт ажилтан, албан хаагчдадаа баярлалаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АХМАД
АХМАД
8 сар 22, 2025 11:05

ХОТЫН ОНЦГОЙГИЙНХОН БОЛОН ТОХИЖИЛТЫНХОН ,НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГААНЫХАН БҮГДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬE

Зочин
Зочин
8 сар 22, 2025 12:02

Х�##�дваргүйтгэлээ гэвэл зөв шүү. Ариутгах гэдэг нь бүх бичил биетэнг устгах үйл ажиллагаа юм аа

Зочин
Зочин
8 сар 22, 2025 12:56

ариутгах үйл ажиллагаа маш зөв шийдвэр.

Зочин
Зочин
8 сар 22, 2025 16:57

Өчигдөр ТВ-ээр �##�баны хүмүүс: айл өрхүүд гэрийн орчиндоо ариутг�##� хийгээрэй гэж зөвлөж байна. Гэтэл ариутг�##�ын ямар бодис хаанаас авахыг хэлж өгөхгүй юм???

Холбоотой мэдээ

Back to top button