Байр зарахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 37,955 иргэн гарын үсэг зуржээ

Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох нийтийн өргөдөлд иргэдийн саналыг авч эхлээд буй. Энэхүү өргөдлийг хуульч О.Батхүү санаачилсан.
Тэрбээр, "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа ихэвчлэн зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.
Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай. Иймд хувь хүний орлогын албан татварын хуулийн 21.2.1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй" гэх санааг дэвшүүлээд буй.
Одоогоор энэ өргөдөлд 37,955 иргэн гарын үсгээ зураад байна. Өргөдөлд гарын үсэг зурах хугацаа бөгөөд есдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх юм. Хэрэв иргэдийн санал 100,000-д хүрвэл уг асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ.
Та саналаа өгөх бол ЭНД дарж орно уу.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хадг�##�амжийн хүүнээс бас татвараа зогсоомоороо
Хүүхэдтэй бол хүүхдийн нэрээр хадг�##�амж нээхээр татвар авдаггүй гэнэ. Банкны хүн тэгж зөвлөж байсан.
Хугацаа дуусч байгаа биз дээ, хурдан өгөөрэй хүмүүсээ би өгсөн
Баян аав ядуу аав чинь байр, байшингаа бэлнээр битгий ав, зээлээр ав, Бэлнээр авба л татвар төлнө зээлээр авба л төлдөггүй гээд ури�##�даг биз дээ. Хуулиа сайн ялгаж са лгаж засах хэрэгтэй. Зээлтэй хүн зээлээ төлдөг болохоос орлого болж ордоггүй.
Би дэмжиж байна. Гарын үсгээ яаж зурах вэ
Энэ ч ёстой ТӨРИЙН ДЭЭРЭМ ш дээ хуулиа өөрчлөх хэрэгтэй Хувь хүн хөрөнгөө зарж борлуулахад 2% өгөх ёсгүй ш дээ ЭНЭ дээрмээ БОЛЬЖ үз ард иргэдийг цөхүүлэгч
Манайд бол орон сууцны ченжүүд хашраагаад байгаа юм л даа.
Хүн өөрийн хөрөнгөө зарсаны төлөө өч төчнөөн саяын луйвар хийж байгаа л хэрэг. Ернь шулуухандаа иргэдийг татварууд. машины. замын.шимтгэл даатг�##�.өөр есөн жорын нэртэй дээрэм хийдэг тийм л улс орон болж хувирсан. Бусад улс иргэдээ яаж баяжуулах т�##�аар боддог бхд манайд яав�##� торгохов. Яаж дээрэмдэхэв гэж янз бүрийн арга хайж бн.
2% татвараа болих хэрэгтэй шүү. Хүчингүй болгохыг 100% дэмжиж байна.
Хадг�##�амжаас бас татвар авдаг аа болих хэрэгтэй. Бид татвараа төлчихөөд үлдсэн жаахан хэсэг мөнгөө хадг�##�уулж байхад бас татвар авна. Хугацаатай хадг�##�амжийн мөнгийг банк эргэлдүүлж мөнгө олж байгаа биз дээ.
харин тийнштээ.ер нь их хачин хуулууд байдаг юм билээ нас барсан хүний нэрийг хасуулахад 1 хувийн шимтгэл төлдөг нь бас утгагүй .100 саяын байр байлаа гэхэд нэг саяыг нотариотад төлж байж нэр нь хасагддаг
байрны ченжүүдтэй өөр аргаар тэмц л дээ! нэг хүний нэр дээр хэдэн жилд хэдэн байр орж гарч суд�##�гаатай бүртгэлтэй болмоор юм хэд дэх байраа зарж байгаагаас ш�##�тга�##�ж татвараа өндөр тогтоогоод өгмөөр юм
Банкуудын зээлийн хүүг бууруулах хэрэгтэй бнааа
Бүх банкнуудын хүү дэндлээ яагаад энэнтэй санаа нэгдээд дуугай яваад байдаг юм бээ
гарын үсэг хэрхэн зурах вэ