НИЙГЭМНийгэм мэдээ

Туул зэрэг голууд үерийн түвшинг 10-35 см даван үерлэж байна

Сэлэнгэ /Хялгант тосгон/, Эг /Хантай баг/, Ерөө /Дулаанхаан сум/, Шарын гол, Туул /Алтанбулаг/ зэрэг голуудын усны түвшин өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Туул гол Алтанбулаг сум, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн түвшинг 10-35 см даван үерлэж байна.

Маргааш /2025.08.25/ Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 10 см, Туул гол Лүн сум орчимд 40 см орчим тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button