Нийгэм мэдээ

"НҮҮДЭЛЧИН" дэлхийн соёлын фестиваль өндөрлөв

 Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилго бүхий “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайх дүүрэг, Тайж хайрхан уулын бэлд дөрөв дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

4 хүн нарын зураг байж магад

     Фестивалийн тэргүүн байрт Нийслэл Улаанбаатар шалгарч 100 сая төгрөгийн эзэд боллоо. Дэд байрт Ховд аймаг, гуравдугаар байрт Өвөрхангай аймаг, дөрөвдүгээр байрт Хөвсгөл аймаг болон Дундговь аймгууд шилдгээр шалгарлаа. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон эрхэм шүүгчид шилдэг өвлөн уламжлагчдын шагналыг гардуулж, фестивалийг албан ёсоор өндөрлүүлэв.

     Гурав хоногийн турш "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд өөрсдийн зан үйл, язгуур урлаг, уламжлал, соёлын биет бус өвийн онцлогийг толилуулсан 21 аймаг, нийслэлийн өвлөн уламжлагчид, уран бүтээлчид, нийт оролцогчид, фестивальд хүрэлцэн ирсэн Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочид, төлөөлөгчид та бүхэнд гүн талархал илэрхийлье.

5 хүн нарын зураг байж магад


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button