Үүрэхийг нь П.Наранбаяр, аахилахыг нь Г.Занданшатар

Төсвийн тухай хуулийн заалтаар, зургадугаар сарын 1-нээс өмнө худалдан авах ажиллагааг зохион байгуулж чадаагүй/амжаагүй бол шууд тухайн хөрөнгө оруулалтыг татах буюу хэмнэдэг болсон.
Үүгээр Боловсролын сайд П.Наранбаяр 436 тэрбум 718 сая төгрөгөө "хэмнүүлчихээд" байгаа. Харамсалтай нь, энэ ганцхан Нийслэлийн хэмжээнд гэхэд 17 сургуулийн ширээ, сандлыг худалдаж авах зардал байв.
Ингэснээр улсын хэмжээнд 71 сургууль, 40 цэцэрлэгийн барилга, тохижилт зогсож, есдүгээр сарын 1 гэхэд үйл ажиллагаа явуулж эхлэх боломжгүй болсон юм.
Харин өнгөрсөн амралтын өдрөөр Ерөнхий сайд Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 16-р хороонд баригдсан 181-р бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгатай танилцсан. Энэ үеэрээ Боловсролын сайд П.Наранбаярт, Нийслэлийн хэмжээн дэх ширээ, сандалгүй 17 сургуулийг хичээлийн шинэ жилд нь амжиж ашиглалтад оруулах үүрэг өгсөн байна.
Дээрх 181-р бага сургуулийн цогцолбор нь мөн ширээ, сандалгүй байгаа аж.
Өгсөн үүрэг нь энэ 181-р бага сургуулийг амжиж ашиглалтад оруулах тухай.
Харин албан мэдээнд нь, цаашлаад нийслэлийн хэмжээн дэх 17 шинэ сургууль ч бас ашиглалтад орох боломжтой боллоо гэж мэдээлэгджээ.
Яаж гэхээр лизинг, түрээс болон бусад хуульд нийцэх арга замаар санхүүжилтийг шийдвэрлэнэ. Энэ эрхийг нь Боловсролын яаманд тогтоолын төслөөр олгоно. Тус тогтоолын төслийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх аж.
Хэрхэн учраа олох нь П.Наранбаярын асуудал болов. Харин үүрэг өгч, шийдүүлсэн нэрийг Г.Занданшатар зүүх нь. Мөн зөвхөн Хан-Уул дүүрэг дэх шинэ сургуультай танилцах үеэрээ, тус сургуулийг амжиж ашиглалтад оруулах агуулгаар ажилласан нь ч анхаарал татав.
Нөгөөтээгүүр, зургадугаар сарын 1-нд амжиж тендерээ шалгаруулж чадаагүй нь зарим шалтгаантай гэдгийг Боловсролын яамныхан хэлж байгаа. Тендер зарлах үеэр өрсөлдөгчид зориуд гомдол гаргах, шүүхэд хандах зэргээр үйл явц гацаасан нь бий. Нэгэнт ийм хэмжээний ашиг сонирхол бүхий бүлэг энд байгаа бол, тогтоолын төслөөр олгогдсон арга хэмжээнд ч мөн давуу байдал үүсгэн оролцох вий гэсэн эргэлзээ төрж байгаа юм.
Ямартай ч лхагва гарагт Засгийн газар тогтоолын төсөл баталсны дараа П.Наранбаяр гарц шийдлээ эрэлхийлж гарах нь ээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Боловсролын сайд ингэж сэтгэж ажиллахгүй. Наранбаяр ажлаа хийж чадахгүй байна шүү дээ. С�##�барын асу
Боловсролын сайдын ганцхан �##�даа нь хуучин яам, Боловсролын ерөнхий газраас нэг ч даргыг х�##�аагүйд байгаа юм. Энх-Амг�##�ан сайд тэдгээр нөхдүүдийг өөрлүү нь бөөрлөнө дотроосоо мэдээлэл зад�##�ж эсрэг ажиллана гэж мэдээд нэг ч ажил итгэж хариуцуулдаггүй дандаа өөрийн гаднаас дагуулж ирсэн багаараа хийлгэдэг байсан юм. Одоо сайд төрийн нарийн БЕГ-ын дарга гэх ажлаа олигтой хийж чаддагүй нөхдийг бүгдийг нь х�##�ах хэрэгтэй 1 жил итгэж үзлээ шдээ
МАН зөвхөн нүүрснээс хулгайлсан 40- их наядаасаа 4- их наядыг нь Монгол улсын ирээдүй хойч үедээ сургууль цэцэрлэгт нь буцаагаад өгөхөд Монгол улсын боловсролын с�##�бар босоод ирнэ дээ даанч МАН-АН-Н мафиуудын сэтгэл гэдэг төмөр мэт хүйтэн дээ!!!
Үүрэх гэж сайд болдог. Үүрч чадахгүй бол олон хохирол гаргахаасаа өмнө �######�аад өг. Энн бол хууль байх ёстой. Чойжилсүрэн мэтийн хүнийг �######�уулж чхдахгүй байгаа бол Занданшатар ч �######�аад өгөх ёстой
Сайд минь хэдэн муусайн багш нар чинь юм юм л хийж бна даа. Будагчин, үйлчлэгч, цахилгаанчин, мужаан, грушик гээд... одоо үйлчилгээний ажилчид олдохоо бсан. Тэгээд чаддагаар нь хэдэн багш нар л нийтийн эзэмшлийн бүх үйлчилгээг хийж бна. Амр�##�т дуусаагүй ч дуудагдаж ороод 3 өдөр бүтэн ийм ажил хийж бна. Багшаас өөр ямар ажил хийе дээ байз. Үнэхээр з�##�хааж бнаа.
Ха ха хулгай луйвар хийхээс өөр зүйлгүй новшнууд л бус уу