Улс төрийн мэдээ

Б.Ундармаагийн Хөгжлийн банкны өрөндөө өгсөн "Гантиг вилла"-г гурван жилийн дараа дахин үнэлнэ

Амралтын өдрүүдээр цацагдсан Засгийн газрын шийдвэрүүдийн нэг бол дампуурсан банканд байршиж байгаа улсын хөрөнгийг төвлөрүүлэх, төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг байгуулсан явдал.

Тэр ажлын хэсгийг,

  • ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл ахалж,
  • ШШГЕГ, Монголбанк, Сангийн яам, Боловсролын яам, АТГ, ЭМДЕГ, НДЕГ, ХХҮЕГ, Хөгжлийн банкны төлөөллүүд багтсан байгаа юм.

Мэдээж дампуурсан банк гэдэгт “Капитал” банкийг нэн тэргүүнд дурдах ёстой болно. Гэхдээ одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас эхэлж байгаа аж.

Тухайлбал, “Гантиг вилла” гэж хотхоны төслийг Хөгжлийн банкны өр зээлэнд хүлээн авсан байдаг. Гэвч төсөл царцсан, ашиглалтад ороогүй тул эдийн засгийн эргэлтэд ороогүй юм байна.

“Гантиг вилла” бол Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх, есөн блок бүхий 180 айлын орон сууцны төсөл.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн Хөгжлийн банкан дахь зээлтэй холбоотой.

Б.Ундармаа нь "Монгол мах экспо" ХХК, "Бишрэлт пропертиз" ХХК, “Веллмарт” ХХК зэрэг өөрийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл” нэрийн дор Хөгжлийн банкнаас 31.9 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнгөрсөн хугацаанд 8.4 тэрбумы нь төлсөн.

Харин уг зээлийн хүү төлбөрт хуримтлагдсан 38.6 тэрбум төгрөгийг дээрх компаниудын зүгээс Хөгжлийн банканд төлөөгүй.

Мөн өөрийн хамаарал бүхий “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК  зэрэг аж ахуй нэгжүүдээрээ дамжуулан 2018 оны 03 дугаар сарын 09-ны өдөр “Хатуу тунгагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл” нэрийн дор Хөгжлийн банкнаас  7.27 тэрбум төгрөгийн зээл авснаас өнгөрсөн хугацаанд 5.55 тэрбумыг нь эгүүлэн төлж үндсэн зээлийн хүү төлбөрийн алданги болох 4.9 тэрбум төгрөгий нь төлөөгүй.

Хэвлэлд мэдээлэгдэж байснаар эдгээр дүн нийтдээ 35 орчим тэрбум болж байна.

Харин “Гантиг вилла”-г 2022 онд 86.6 тэрбумын өрөнд суутгаж өгсөн гэж Засгийн газар мэдээлжээ.

Энэ хөрөнгийг одоо яаралтай эргэлтэд оруулна, улсад учруулсан хохирлыг барагдуулна гэсэн. Үүний тулд үнэлгээг дахиж хийнэ. Хэт өндөр үнэлэгдсэн бол зөрүүг нэхэмжилнэ, хууль хяналтын байгууллагад асуудлыг шилжүүлнэ.

Хоёр, дуудлага худалдаа явуулж, орлогыг хуулийн дагуу төвлөрүүлнэ хэмээсэн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
8 сар 25, 2025 15:39

б�##�ай авгай худлаа баян хүн болох гэж гай болох юм даа

Зочин
Зочин
8 сар 25, 2025 16:56

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
8 сар 25, 2025 17:14

Ядахдаа архичин ,тэгээд барахгүй УИХ д согтуу өглөө ажилдаа ирж , тэр нь ТВ р гараад бсн ард түмэнээ мөнгиын үгүй хийчээд тэгж доромжлоод нүүр нь шир болсон эмэгтэй үр хүүхэдээсээ ичидгүй ядаж аймшигын эмэгтэй

Иргэн
Иргэн
8 сар 25, 2025 17:21

Хэт өндөр үнэлсэн авилагчаа эхлээд зарладдаа!!!нэг авилагчин үнэлгээ хийдэг гэж

Зочин
Зочин
8 сар 25, 2025 17:31

МАН гэх нэрийн дор хулгайч луйварчид л даам болчих гэж

Зочин
Зочин
8 сар 25, 2025 17:48

Үнэлгээ нь нэмэгдээд чаах вий дээ

Зочинзочинzochin
Зочинзочинzochin
8 сар 25, 2025 18:44

Шунадтай авгайгаас эмд ын мөнгөө авья хүмүүсээ

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
8 сар 25, 2025 19:42

Бид өөрсдөө буруутай? Ийм шун�##�ыг сонгож
байдаг! Хошгоруулаад.сонгогдсон.
Ядарч явахад нь бид.сонгож тус болжээ.
Гэвч.энэ бол �##�даа болжээ?

Холбоотой мэдээ

Back to top button