Хуулийн төсөл: Дундаж цалинтай иргэн татварт 100,000, 3.5 саяыг авдаг бол 332,000 төгрөг төлнө

Монгол Улс 1998 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тогтолцоог нэвтрүүлсэн. 2007, 2015 онуудад уг хуулийг шинэчлэн найруулснаас хойш 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд цар тахал, геополитикийн нөхцөл байдлаас үүдэн инфляц, төгрөгийн ханш, хүүгийн түвшин нэмэгдэж, голчлон бага, дунд орлоготой иргэн, өрхийн орлогыг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аж ахуйн нэгжүүдийн мөнгөн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг дэмжих тухай асуудал чухал ач холбогдолтой болсон.
Иймд иргэдийн эцсийн хэрэглээндээ төлдөг нэмэгдсэн өртгийн албан татварын ачааллыг бууруулж, аж ахуйн нэгжүүдэд үүсгэж буй хүндрэлийг нэг мөр шийдвэрлэх шаардлага үүссэн гэж үзэж буй. Тиймээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг боловсруулж, өчигдөр хоёр дахиа танилцууллаа. Түүний танилцуулснаар уг хууль батлагдвал дараах өөрчлөлтүүд гарах боломжтой гэв.
НӨАТ:
-500,000 төгтөг хүртэлх худалдан авалтыг НӨАТ-аас 100 хувь чөлөөлнө.
-500,000-800,000 төгрөгийн худалдан авалтад НӨАТ-ын 50 хувийн чөлөөлөлт олгоно.
ХХОАТ:
Одоогийн хуулиар ажилтны цалингаас суутгагддаг НДШ 11.5 хувь, ХХОАТ 10 хувь байгаа. 800,0000 төгрөгийн үндсэн цалинтай байлаа гэхэд эдгээр татвар, шимтгэлээ төлөөд гар дээр 637 мянган төгрөг авна. Олсон орлогоороо бүгдээр нь худалдан авалт хийлээ гэхэд НӨАТ-т 10 хувь буюу 63720 төгрөг төлөөд, хоёр хувийн буцаалт, ХХОАТ дээр 18 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ. Нэгтгэж үзвэл татварт 103 мянган төгрөг төлнө. Цалингийнхаа 13 хувийг татварт төлж байна гэсэн үг. Нэмэлт өөрчлөлтөөр 6320 төгрөгийн татвар төлдөг болно. 13 хувиас 0.8 хувь болж буурна.
Дундаж буюу 1,500,000 төгрөгийн цалинтай хүн одоогийн хуулиар 202,000 төгрөгийн татвар төлдөг бол нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаалт, ХХОАТ-ын хөнгөлөлт зэргээ тооцвол татварын ачаалал хоёр дахин буурна.
3.5 сая төгрөгийн цалинтай хүн 490 мянга буюу 14 хувийн татварын ачаалалтай байгаа. Нэмэлт өөрчлөлтөөр 9.5 хувь болж буурна. Жилийн 180 сая төгрөгөөс дээш орлоготой хүн одоо 20 хувийн татвар төлж байгаа бол шинэ төслөөр 360 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлөх юм байна.
ААНОАТ:
Зургаан тэрбум төгрөг хүртэлх ашигтай компаниуд 10 хувийн татвар төлдөг бөгөөд түүнээс дээш бол 25 хувийн татвар төлдөг. Иймд компаниуд ашгаа зургаан тэрбус дөхөхөөр шинэ компани байгуулах, охин компани үүсгэх гэх мэтээр ашгаа задалж байгааг шийдэхийн тулд 6-10 тэрбум төгрөгт 15 хувийн татвар бий болгоно.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аж ахуйн нэгж, �##�бан газар, худ�##�дааны цэг, зах, бөөний төв зэргийг бүгдийг НӨАТ төлдөг болгох шаардлагатай байна. Үсчин, гоо сайхан, хувийн эмнэлэг, бариа заслын төв, автомашин засварын төв, авто уга�##�гын газрууд НӨАТ-ын баримт огт өгдөггүй. Иргэд ийм газруудаар тогтмол үйлчлүүлдэг. Үүнд анхаар�##� хандуулж НӨАТ-ын баримт шаарддаг байх хэрэгтэй.