Хараа голд осолдсон машиныг гаргажээ

Голд живж, осолдсон машиныг татан гаргажээ.
Өчигдөр /2025.08.26/ Дархан-Уул аймаг, Дархан сум 3 дугаар баг “Хараа" голд голын усанд автомашин осолдсон /унасан/ тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход "Sоnato-6" загварын суудлын автомашин “Хараа” голд осолдсон /живсэн/ байсныг ажиллан татан гаргасан байна.
Иймд урин дулаан аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх. Мөн гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих зэргээр гол усны аюулаас сэргийлэхийг уриалж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.