АН-ын даргын марафон: МАН+Ц.Элбэгдоржоос О.Цогтгэрэл, "Жэнко"-гоос О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан үзнэ

Ардчилсан нам шинэ даргаа сонгоно хэмээн бужигнаж байна.
Албан бусаар нэр дэвшигчид тодрон яригдсаар байгаагийн дотор О.Цогтгэрэл, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаясгалан, Ж.Баярмаа нар бий. Энэ нам даргаа Үндэсний бодлогын хороон дээр ч, Их хурал дээр ч сонгож болох зохицуулалттай. Тийм учраас эхлээд аль удирдах бүтэц дээр сонгууль явуулах юм гэдэг тодорхой болох ёстой. Л.Гантөмөр гэхэд өөрөө ҮБХ-ноос сонгогдож байв.
Хоёрт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 2025.12.31-нээс өмнө Ардчилсан нам дүрмээ шинэчлэх үүрэгтэй. Дүрэмд дарга, цэргийн дотоод бүх асуудал шингэдэг. Тиймээс эхэлж дүрмээ, дараа нь тэр дүрэмдээ нийцүүлж даргаа ярих логик бол бий.
Гэвч дээрхийн аль аль нь шийдэгдээгүй байхад, пүрэв гарагт ҮБХ-г ням гарагт Их хурлыг товлон зарлачихсан.
ҮБХ-ны шийдвэрийг Их хурал батламжлах дараалалтай учир асуудлыг богино хугацаанд шуудрах төлөвлөгөө уншигдах юм.
Хамгийн эхэлж УИХ-д суудалтай АН-ынхан болох Б.Түвшин, Ц.Баатархүү, С.Эрдэнэболд нар ҮБХ-г яаралтай хуралдуул гэж мэдээлэл хийв. Дараа нь Л.Гантөмөр дарга дээрх товыг дуулгавартайгаар зарласан юм.
Хурлыг намын дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд товлон зарлах боломжтой.
Тэр зүгийнхэн бол дүрэм биш даргаа эхэлж ярья гэж байна.
Харин энэ долоо хоногт мэдээлэл хийсэн Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл нарын хувьд даргаа биш дүрмээ баталсан нь аминд өлзийтэй гэдгийг сануулж байгаа. Учир нь дүрэм хожим шинэчлэгдвэл яаран томилогдсон дарга УДШ дээр хүлээн зөвшөөрөгдөх үү, ингээд тамгагүй намын тавиланг дахиад угтах уу гэсэн болгоомжлол үүсэх билээ.
Энэ талцлаасаа АН-ын хуваагдал ерөнхийдөө ил тод болчихож байна.
Л.Гантөмөр бол АН-ыг дөрвөн жил хөгөө чирч явахад аль аль эрх ашгийн дундуур зогсож, тэнцвэрцүүлж, нэгтгэж, сонгуульд оруулж чадсан гавьяатай. Ц.Элбэгдорж, Х.Баттулга, дээр нь МАН-ын нөлөө дундуур намаа барьж алхана гэдэг өөрөө харизмгүй улстөрчийн хувьд амаргүй даваа ч тэр давдгаа давсан.
Одоо нэгт, тэр өөрөө даргаа өгнө гэчихсэн. Хоёрт, Засгийн газар солигдчихсон, эрх мэдлийн хуваарилалт анхаарал татчихсан байна. Тэгэхээр энд АН ч шинэчлэгдэх шаардлага тулгарахаас аргагүй.
Харин одоо:
- Эрх баригч нам МАН нэгдүгээрт,
- 2024 оны УИХ-ын сонгуульд С.Баярцогт, Б.Хурц нарыг зүтгүүлэх гэж үзсэн, үзэхдээ хоёр тусдаа лист гаргаж будилуулахдаа, шөнөөр нэр солихдоо тулсан, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг үл тэвчигч Ц.Элбэгдоржийн фракц хоёрдугаарт,
- Л.Оюун-Эрдэнэтэй гар барьж УИХ-д орж ирсэн Ерөнхийлөгч асан “Жэнко” Х.Баттулгын фракц гуравдугаарт өрсөлдөх нь дамжиггүй хэрэг.
МАН+ Ц.Элбэгдорж: Одоогийн байдлаар МАН бол Я.Содбаатар. Я.Содбаатар бол Ерөнхийлөгч юм. Хаврын улс төрийн өрнөлд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн улс төрийн тоглогч бол Нэгдүгээр хүн мөн байв. Үүгээр Л.Оюун-Эрдэнийг явуулж, далимд нь АН-ыг ЗГ-аас гаргасан. 80-аад оны залуус нь эргээд намрын улс төр, МАН-ын Их хурлыг бужигнуулж мэдэх нь урьдаас тодорхой учир МАН-д одоо АН хэрэгтэй юу, хэрэгтэй. Иймд өөрсдийн Их хурлын өмнө АН-ын буюу сөрөг хүчний асуудлыг шийдчих шаардлагатай.
Нөгөө талаас Ц.Элбэгдоржийг Монголд ирж, өөрөө өрсөлдөнө гэх сураг хүртэл дуулдаж байгаа ч тэдний зүгийнхэн харьцангуй идэвхгүй төлөвт байна.
Харин Б.Хурц нь ярилцлага өгч, түүндээ “Л.Гантөмөр үгэнд ороод С.Баярцогт бид хоёрыг дэвшүүлчихдэг байж хэмээн халаглаж яваа” гэж яриад, Ерөнхийлөгчийг магтаад авсан нь бий.
Энэ үүднээс АН-ын даргын асуудалд Ц.Элбэгдорж, МАН хоёр нэгдмэл байгаа гэлтэй. Үүнийг эх сурвалжууд ч бататган өгүүлж байгаа юм.
ҮБХ-г яаралтай хуралдуул гэж шаардсан гишүүд ч нэгэн цагт Ц.Элбэгдоржид ойр явагсад байж таарсныг харъя.
Энд яригдах кандидат бол О.Цогтгэрэл. Тэр урьдаас энэ сунгаанд бэлтгэж байгаа. Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр ч хэний талд байгаа нь ойлгогдсон. Түүнийг О.Амгаланбаатар дэмждэг, тэр нь Б.Хурцын “холбогдолтой” хүн.
Нөгөөтээгүүр О.Цогтгэрэлийг шууд Ерөнхийлөгчтэй уулзсан тухай яриа ч хөвөрч байна.
Тэгэхээр Ц.Элбэгдорж, С.Баярцогт хийгээд Ерөнхийлөгчийн фракцын хүсэл бол О.Цогтгэрэлийг энэ ням гараг гэхэд намын дарга болгоод авах дээр байж мэднэ.
“Жэнко” Х.Баттулга: Харин “Л.Оюун-Эрдэнийн цаана Х.Баттулга байв” гэгдэхдээ тулчихаад байгаа экс Ерөнхийлөгч, УИХ-ын өнөөгийн гишүүний тухайд АН дээр нөлөөтэй нь нөлөөтэй. МоАХ-ны нь бүтэц Их хурал дээр жин дардаг. Нөгөө талаас улс төрийн энэ нөхцөлд хүчээ чангатгаж авах шаардлагатай юу, шаардлагатай. Эс тэгвэл түүнийг юу ч угтаж мэдэхээр байна.
Нөгөө талдаа Л.Оюун-Эрдэнэтэй үнэхээр гар барьсан уу гэвэл барьсан л харагддаг. Тиймээс ОЭ-ийнхэн улс төр хийвэл Жэнко бас хамжих дүр зурагтай.
Энэ хэсэгт О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан нарыг нэрлэнэ. Тэд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдчихсэн. Гэвч нэг нэгийнхээ саналыг хувааж таарна. Эсвэл явц дунд нэрээ татах тохироог хэн нэг нь хийнэ.
Харин Ч.Лодойсамбуу Нийслэлийн АН-ыг авах тохироо хийж байгаа тул даргад яг таг өрсөлдөхгүй. Ж.Баярмаагийн хувьд Л.Мөнхбаясгалантай зэрэгцэж харагдах стратеги болохоос мөн нэр дэвших асуудал бодитоор яригдахгүй байгаа аж.
Тэд өрсөлдлөө гэхэд О.Цогтгэрэлийн төлөө аанай л санал хуваах нь ойлгомжтой дүр зураг юм. Ташрамд, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрмээр намд зургаан сарын өмнө элссэн л бол аль ч сонгуульд өрсөлдөх эрхтэй. Тэгэхээр Л.Мөнхбаясгалан, О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу нар дэвших боломжтой аж.
Ч.Лодойсамбуу О.Алтангэрэлтэй хамт мэдэгдэл хийсэн нь мэдээж анхаарал татсан.
Ямар эрх ашиг нь хөндөгдөөд тэр "Жэнко"-гийн кандидатын хамт "Эхлээд дүрмээ шинэчил" гэж зогссоныг таашгүй.
Тэгэхээр АН-ын даргын сунгаа гэдэг МАН доторх 70 оныхон нь 80 оныхонтойгоо “үзэж” буй улс төрийн үргэлжлэл болж болно (У.Хүрэлсүх vs Л.Оюун-Эрдэнэ гэх мэт). Нөгөө талаас Ц.Элбэгдорж, Х.Баттулгын фракцын өрсөлдөөн ч бас байх нь ойлгомжтой.
Явж явж шинэ дарга 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойхоо шийдэх учраас эрх баригч намын хийгээд том хүний эрх ашиг нэгт үйлчлэхийг санахаас аргагүй ээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Элбэгдорж *оргодол*-ыг манай Хууль хян�##�тынхан Улс төрд хүнээ томилно гэтэл нь давраагаад өөгшүүлж байдаг, Монголын ХУУЛЬ гэж дээ,
Элбэгдорж Монголоос бүрмөсөн �######�аарай. Монгол ирэх нүүргүй хулгайч
Алтангэрэл Мөнхбаясг�##�ан 2 ын �##�ь нэг нь болоосой.
Хүзүүгүй хулгайч эх ороныг минь самарчаад сэтгэл нь хананадаа
Баярмааг болго. Бусад нь дохиуртай хүүхэлдэйнүүд. Хон шаарнууд.
hahaha
Оросын тавиул Женкогийн шүүртэй чавганц Мөнхбаясг�##�ан өөрөө амьд мэндшүү юм байж улс төр ийн үхдэл хүүрийн гар хөл болоххосоо ичнэ зовно гэж байхгүй л юм шив дээ !
Энэ хятадын шээс, шоронгийн хулгайчийн авгайг хэн ч сонгохгүй ш дээ, харж л байгаарай !!!
hovdiin hogiin hulgaich guilagchinguudiig tolgoi deeree zalj bolohgui
Ёстой нэг Новширсон..тархи нь Өтсөн гэлтэй Шившигүүд...Алтангэрэлээс бусадтнь Ичиж амьрдв�##� Зохилтой...