"Рио Тинто"-той хийх арбитрын маргаанд ЗГ-ыг Н.Мягмараар ахлуулсан ажлын хэсэг төлөөлнө

Өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Монголын Засгийн газар “Рио Тинто”-г Их Британийн шүүхэд өгсөн. Тэднийг 2008-2015 оны үйл явцад авлигын шинжтэй үйлдэл гаргасан, тэр дундаа Монголын нэр бүхий улстөрчдөд нөлөөлсөн гэх үндэслэл, мэдээлэл яригдаж байгаа.
Үүнээс гадна талуудын татварын маргаан арбитрын шүүх дээр ирэх сард эцэслэгдэнэ.
Нөгөө талаас “Рио Тинто” групп дотроосоо томилсон Төмрийн хүдрийн группийнхээ захирал Саймон Тротт, Монголын Засгийн газар, шинэ Ерөнхий сайдтай хэрхэн ойлголцож ажиллах вэ гэдэг анхаарал татсаар байгаа.
Өмнөх Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бол “Рио Тинто” групптэй эхнээсээ хэлэлцээний ширээний ард суусан туршлагатай. Сүүлд “Онтрэ” болон Их Британийн шүүхийн асуудалд хууль зүйн үүднээс сайд асан О.Алтангэрэл тулж ажиллаж байсан. Түүнчлэн, арбитрын маргаан хариуцсан ажлын хэсгийг ахалж байв.
Арбитрын маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс “Рио Тинто”-той тулдаг бусад сэдвүүд ч хамаарах онцлогтой. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс Татварын ерөнхий газраас тавьсан актуудыг үргэлж хүлээн зөвшөөрдөггүй. Нэг ёсондоо, Монгол Улсын Татварын ерөнхий хуулийг мөрддөггүй. Нэмэлт өөрчлөлт оруулахыг ил, далдаар шахдаг гэж яригддаг. Хэрэв арбитрын маргаанд ялбал цаашид дахин энэ төрлийн татварын маргаан үүсэхгүй болох юм.
Харин ялагдвал ирээдүйд “Оюу толгой” ХХК-иас зохих татварын хуулийн дагуу нэхэмжлэх эрхгүй болохоос гадна, урьд нь хууль хэрэгжүүлэх хүрээнд Төрийн санд байршуулсан тэдний актын дүнг буцаах, 1 их наяд гаруй төгрөгийн өрөнд орох үүрэг хүлээнэ.
Тэгвэл яасан ч ялагдаж болохгүй уг маргаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна. Тэд ирэх сард болох шүүхэд бэлтгэж байгаа бөгөөд ажлын хэсэгтээ Эрдэнэс Оюу Толгой ХХК, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Татварын Ерөнхий газар зэрэг төлөөллийн байгууллагуудын гишүүдийг багтаажээ.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олон улсын зөвлөх компани авсан уу.Манайхан дэндүү хэнэггүй шүү дээ. Ядагдчихлаа гээд инээгээд ирж байж магадгүй шүү
ялагдаж болохгүй шүү б�##�иар юмнууд монголын хөнгөийг д�##�дуур идэж дууслаа анхнаасаа авилгач новшнууд монголыг тавиад зүгээр өгсөн биз дээ өөрсдөө л насааар идэх хоолоо бэлдсэн биз дээ гэдэс нь дүүрч үхээсэй
Татвар төлж, ноогдол ашиг өгөхгүй харин ч өрөнд унагаад байв�##� хөөж гаргаад Оростой хамтрах ёстой, зөвшөөрөхгүй бол оросуудаар боргоцойдуулж газартай нь самраад хаячих
Hulamstai Orosiin suganii us we chi chin harin.