"Энхтайваны гүүрийг засварлах хугацаанд түр байгууламж барьж хөдөлгөөнийг зохицуулна"

Энхтайваны гүүрийг 1958 онд Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьж байсан. 2005 онд урд талын захын тулгуур, зорчих хэсэг, хайс фасадын засвар, 2021 онд зорчих хэсгийг хучиж байсан.
Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд иж бүрэн шинэчлэл хийгээгүй. Тиймээс тус гүүрийг 2026 онд бүрэн шинэчилнэ. Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр мэдээлэл өглөө.
Видео:
-Энхтайваны гүүрийг шинэчлэх ажлын хүрээнд зураг төслийн ажил 60 хувьтай үргэлжилж байна. 2025 оны аравдугаар сарын 30-нд зураг төслийг бүрэн дуусгана. Ирэх 2026 оны төсөвт гүүрний шинэчлэлийн төсвийг суулгаж, ирэх ондоо засвар шинэчлэлийн ажлыг эхлүүлнэ. Гүүрний насжилт 50-60 жил байдаг бол Энхтайваны гүүр засвар шинэчлэл хийлгүй 68 жил болсон. Гүүрийг шинэчилж насжилтыг 15-20 жилээр уртасгана. Энэ гүүрний гол эвдрэл нь явган хүний гүүр дагасан гэрлийн шөнө болон борооны ус. Гүүрэнд хийсэн шалгалтаар нөхцөл байдал муу гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймд засварлах зайлшгүй шаардлагатай. Засварлах хүртэл Энхтайваны гүүрэн дээгүүр том машин явж болохгүй.
Одоо зорчим байгаачлан жижиг тэрэг, автобусыг л зорчуулах хэрэгтэй. Гүүрний насжилт том машинуудыг даахгүй. Гүүрний засварын ажлын хүрээнд түр гүүрэн байгууламжийг байршуулах зайлшгүй шаардлагатай. Тэгж байж түр байгууламжаар хөдөлгөөнийг хэвийн явуулж, тухайн хугацаанд гүүрийг шинэчилнэ. Тэгэхээр Энхтайваны гүүрийг засахад ямар нэг байдлаар хөдөлгөөн хязгаарлах асуудал гарахгүй гэсэн үг. Бид энэ дагуу төлөвлөж, нарийвчилсан зураг төслийн ажлыг хийж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ ч мээнэгдүү гар
Nuraaj hay shineer guur bariach ps#a min