НИЙГЭМ

И.Балжинням: Эмч, эмнэлэг байгаад нэмэргүй, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц дууслаа. Нийт өр 240 тэрбумд хүрсэн

Эм ханган нийлүүлэгч байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлдэг. Гэтэл эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө гэрээт хугацаандаа барагдуулаагүй улмаас он дамнасан авлага үүсэж, одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй байгаа аж. Энэ хүрээнд Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбооны гүйцэтгэх захирал И.Балжиннямаас тодрууллаа.

-Эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө төлөөгүй ямар эмнэлгүүд байна вэ?

-Бүх эмнэлгүүд байна. Нийслэл, дүүрэг, аймаг, лавлагаа шатлалын гээд.

-Төлбөрөө төлөөгүй хугацаа нь хэр урт вэ, мөн төлбөрийн хэмжээ нь?

-Өнгөрсөн оны төлбөрийн үлдэгдэл гэхэд бараг 10 гаруй тэрбум төгрөг байна. Шинээр үүсээд байгаа хугацаа хэтэрсэн буюу 60 хоногоос дээш болон 7, 8 сарын төлбөрийн үлдэгдэлтэй эмнэлгүүд ч байна. Тодруулбал, 16 байгууллага дээр авсан судалгаагаар 100 гаруй тэрбум төгрөг болчихсон байна. Харин салбарын хэмжээнд аваад үзвэл 240-250 тэрбум төгрөгт хүрээд байгаа.

-Төлөхгүй байгаа шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байна?

-Сангийн яам хязгаарлалт тавьчхаад төлбөрөө төлж чадахгүй байна гэдэг. Гэтэл Сангийн яам бүх асуудлыг нь шийдээд мөнгө, төгрөгийг нь өгчихсөн. Танай яамны асуудал гээд байгаа.

-Одоо танайд бодит ямар эрсдэлүүд тулгарч байна?

-Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцгүй болж байна. Гадаадын төлбөр тооцоогоо төлж чадаагүйн улмаас гэрээнүүд цуцлагдсан. Арилжааны банкнуудаас зээл аваад худалдан авалт хийчихсэн. Өр, хүү, төлбөр, ханшийн зөрүү гээд өчнөөн асуудал, дарамт бий болоод байгаа. Оны сүүл рүү энэ байдлаараа үргэлжилбэл эм эмнэлгийн хэрэгсэлгүй болно.

-Танайхаас гадна ямар ямар байгууллагууд байдаг вэ, тэдний нөхцөл байдал?

-Манайх нэгдсэн холбоо нь юм. Манай гишүүнчлэлтэй 70 гаруй эм ханган нийлүүлэгчид бий. Гишүүн бус 60-аад байгууллага байгаа. Эдгээр байгууллагуудын нөөц мөн адил дууссан, эрсдэлд орсон.

-Ингэснээр ямар үр дагаварт хүрэх бол?

-Эмчилгээ, оношилгоо зэрэг бүх урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эм, эмнэлгийн хэрэгсэлгүйгээр явагдахгүй. Эмч нар, эмнэлгүүд байгаад юу ч хийж чадахгүй гэсэн үг. Хүмүүс өвдлөө гэж бодоход тусламж үйлчилгээ авч чадахгүй, цаашлаад үхэх хүртэл эрсдэл учирч болзошгүй шүү дээ.

-Эрүүл мэндийн яам энэ асуудалд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авав?

-Засгийн газрын хуралдаанаар оруулж, Хууль зүйн сайдаар ахлуулсан зургаан яамны ажлын хэсэг байгуулагдаж байгаа сураг байсан. Энэ баг хаана, ямар алдаа гарсныг тогтооно гэсэн. Гэхдээ одоог хүртэл ажлын хэсэг нь байгуулагдаагүй байгаа. Тэгэхээр урт хугацаа орж таарна. Энэ ондоо шийдэгдэхгүй л болов уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочини
Зочини

Эмнэлгүүд бараа авсан бол өрөө өг л дөө.

Зочинккк
Зочинккк
Reply to  Зочини

Өгөх мөнгийг хязгаарлаад байна ш дээ

Зочин
Зочин

Новшийн Данх пяз аймшигтай хорлон сүйтгэгч юмаа ямар болгоод үлдээв бодох л асууд�##�

Зочин
Зочин

Зүгээр байгаа зам сольж өчнөөн тэрбумаар нь идсэн Нямбаатар, Увсын ойгоор улсын мөнгө зарцуулсан Чойжилсүрэн, хүүгийнхээ сүйт бүсгүйг эрхлүүлсэн Оюун-Эрдэнэ гэх мэт нөхдүүдийн ил д�##�д идэж буй мөнгийг хурааж ЭМэндийн с�##�бараа босгоо. Жавхлан гуай бас болиочээ. Хүүхдийн мөнгө саачих гээд л өр шир ярьж дансны аргаар туугаастай

Зочин
Зочин

Таньдаг хүмүүсээ дуудаж хэвтүүлдэг болсон шүү дээ. Аргагүй. Гэтэл жинхэнэ өвчтөн хохирч байна.

Irgen
Irgen

engej hudala yrij unee nemeh l asuudal yrij bga bhda emnii une urd ni mash hyamdhan ni bsn shde hudala shahaa hij urund uruulah l ajil bhda tamine uhel hurtel ariin haalga tanil tal iim bhar tur bgd yadag yum be tamine ????????

Зочин
Зочин
Reply to  Irgen

Chamaig hund neg 5k zeelcheed araas ni uheh geed guij bsniig chn medne shu 5k bish 240 terbumand bol chi amia zolison bga

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

О.Э 250$сая луйвардсан гэж Н.ЭНХБАЯР ярив.!!!

Зочин
Зочин

Ervvl mendiin salvart oorchlilt high heregtei yum ban daa.

Зочин
Зочин

Хэд нуг�##�ж зардаг завчаагаа болчих та нар тэгүүл болоод л явчихна арай шүү та нар худ�##�аа тоо ярисан тулгасан ацан ш�##�аанд хийсэн гарууд

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эмийн с�##�барт ажиллаад үзээч.
Чи ороод хэд нуг�##�ах нь байтугай хэдэн % нэмээд таван төгрөг олох гээд зүтгээд үз дээ, хамраараа газар шаана гэдгийг ёстой мэдэрнэ ээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Chi emiin sand ajillad tsom hiihii chn harnaa

Зочин
Зочин

Монголын эсрэг бодлого гаргадаг төрд шурагсан гадны хүмүүст арга хэмжээ ав тэгэхгүй бол юуу ч шийдэгдэхгүй

Зочин
Зочин

МАН БОХИР ТӨР ЗАСАГ АВИЛГАЧИД ЭРҮҮЛ СЭНДИЙН САЛБАРАА БҮР МӨСӨН УНАГААЖ САНАА НЬ АМРАХ БОЛОЛТОЙ ШҮҮ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! АРЧААГҮЙ НАМ САЙД ХОЁРООС БОЛЖ ЭМС ӨРӨВДӨЛТӨЙ НЭРНЭЭС ЦААШГҮЙ БОЛЖ ДЭЭ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Гэгээ
Гэгээ

Дээгүүрээ идэж, уусан хүмүүстэйгээ тооцоо хийх цаг болсоншүү????????????????????

Зочин
Зочин

Сувраад үхцэгээх юм байж

Иргэн
Иргэн

ЗА ОДОО ТЭГЭЭД АЛНААСАА ТОЧИК ЗААР ХАНХЛУУЛСАН ХУВИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН АМАНД ОЧИЙШТ.ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ СУВИЛАГЧ НАР ГАЙГҮЙ ӨВЧТӨНГҮҮДЭЭ САЙХАН БАВДАГ ЮМ БИЛЭЭ.НАМАЙГ ХЭВТЭЖ БАЙХАД 12 ЦАГИЙН ТАРИАГ ХАМГИЙН СҮҮЛД НАДАД ХИЙХДЭЭ ЗОРИУД МЭЭМЭЭ ГАРГААД ТЭГСЭН МИНИЙ ДОГШИН УЛААН САХИУС ДОГШРООД БИ ГУССАН НАМАЙГ ГАРАН ГАРТАЛ ТЭР ШУЛМАС НАМАЙГ ШААСАНДАГ.ДЭЭР ИХ ДЭЛГҮҮРТ ТААРААД 00 ДОТОР НЭГ ГУСЧААЛ ЯВСАНДАГ

Зочин
Зочин
Reply to  Иргэн

пэээ өвчин хөдөлж шархадруугаа очилдоо

Холбоотой мэдээ

Back to top button