Тойм, анализ

Намын дарга, Ерөнхийлөгчийн сонгуулийн төлөөх МАН-ын зодооны оролцогчид нь олон нийт, ялагч нь тэд

Х.Нямбаатарт хотын даргын суудлаа хамгаалах, Л.Оюун-Эрдэнэд МАН-ын даргын албаа өөртөө үлдээх шаардлага. Г.Занданшатарт танхимаа мэнд шиг он давуулангаа нам дахь байр сууриа ахиулах, Я.Содбаатарт генсекээ хадгалж, дээрээ өөр удирдлага залах хэрэгцээ үүсчхээд байна.

Ерөнхийлөгчид харин үеийн хоёр найзаа ялуулах нь чухал. Д.Амарбаясгаланд өөрийнх нь эсрэг тал дахь хүчинд парламентын танхимаа хүчтэй ганхуулахгүй байх шаардлагууд тулгарав.

Хэрэгцээ, шаардлага гэдэг ер нь их хэцүү ид. Заавал болгож байж л амьд мэнд шиг үлдэх учир "Дэлхий надгүйгээр сөнөчихгүй ш тээ" гэж алгуурлаж, орхиж үл болдог. Тийм их улайрах шаардлагыг үүсгэдэг орон зай юм. Тэгэхээр МАН чуулган эхлэхтэй зэрэгцүүлээд нэгнээ хайрч хавчсан, айлгаж сүрдүүлсэн, аргадаж талдаа оруулсан дотоод сүлжилдээнээ улам эрчимжүүлнэ гэсэн үг.

Энэ нь нэг талдаа МАН-ын ялсан ба ялагдсан талуудын хагарал шиг. Нөгөө харахад МАН-ын зодоон яах аргагүй монгол төрийн зодоон юм. Гүйцэтгэх, хууль тогтоох засаглалууд, Ерөнхийлөгчийн институци хүртэл нэг тийм далд дайсагналын байдалд тал талдаа орчихлоо.

Тэгэхээр нийгмийн сэтгэлзүйг удирдах агуулгад тэд хүчтэй анхаарсаар байна. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ огт мартагдахгүй буй кэйсээс харж болно. Зориудаар муучлан сануулсаар байх сошиал технологи зунжин ажиллаж, ийм төрөлд мэргэшин ажиллагсад медиа урсгал дээр илтэд ялгарах болов.

Өнгөрсөнд үлдэхгүй байгаа гол учир нь Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын суудалд байна. Тэр энэ хүчээ алдчихвал тэдний тал үндсэндээ ялагдаж, МАН-д 80 оныхны манлайлал хэсэгтээ дарагдана. Хотын даргын суудал ч улам хамгаалалтгүй болох юм.

Г.Занданшатарын хувьд сонгуульд ялсан намын дарга Засгийн газраа удирдах "дүрэм" рүү орж байж л, парламентын хүчээ ахиулна. Оюутолгойн арбитрын маргаан, өвөл хотод цахилгаан тасрах эрсдэл, ОХУ-аас үүдэлтэй шатахууны хомсдол, хятадууд нүүрс таталтаа багасгасан зэрэг асуудлуудад парламент дуугүй сууна гэж үү. Гүйцэтгэх засаглалыг нь намын дарга бус хүн удирдахаар угаас хүч дутагдах логиктой.

Улс төрийн намууд энэ ондоо багтаж, намын дүрэмдээ өөрчлөлт оруулан, бүртгүүлнэ. Улс төрийн намын тухай хуулиар хүлээж буй энэ үүрэг эхлээд АН-д оногдох нь тодорхой боллоо. Тэд ингэж нэгэн цагт МАН-ын салгаж, нийлүүлдэг тоглоом явсан үе рүүгээ эргэхээр хэв шинж рүү орсоор байна. Нөгөө талд зэрэгцээд, Их хуралд төдийлөн яараагүй дүрээр МАН-ын даргын суудал дүрмийн өөрчлөлтийн хүрээнд сөхөгдөх бэлтгэл хангагдагдаж яваа.

Тухайлбал, Засгийн газрын тэргүүн, төрийн тэргүүний хамт намынхаа залуусын байгууллагуудын үе үеийн удирдлагуудыг хүлээн авах лобби уулзалт хийхээр бэлтгэжээ. Энэ бол Гүйцэтгэх засаглал шуудхан төрийн тэргүүнтэй нэгдэж, намын аппаратаа авах бэлтгэлүүдийн нэг. Намаа, аппаратаа ингэж төрийн институциуд нэгдэж байж авна гэдэг нь төрийн эрх мэдлийг гулгуулж буй хэлбэртээ орно оо.

Мөнхүү 2027 онд төрийн тэргүүнд МАН-аас өрсөлдөх дүрийн тодруулгад эрх хэмжээгээ өнөөгийн Ерөнхийлөгчийн талд хадгалах нь нэн чухал байна.Үүний тулд МАН-ын 70 оныхон буюу Зүүний хүчний холбооныхон намын удирдлагаа гартаа оруулж байж л санаснаараа хийцгээнэ.

Одоо тэд эхлээд АН-ын даргын асуудлыг нийгмийн хэрүүлээр шидэж өгч, баахан цаг хожингоо өөрсдийн намын удирдлага хэн байх дээр талууд нь ажиллана гэсэн үг. АН-ынхан дүрмээ өөрчлөхөөсөө өмнө намын даргаа сонгох уу, шинэ дарга нь оноос өмнө дүрмээ өөрчлөх үү. Дээд шүүх түүнийг нь бүртгэх эсэх зэргээр яаж л бол яаж МАН цаг хожиж болно. Тэр болтол нийгмийн уур амьсгалаа Засгийн газрын эсрэг өдөөх үү. Л.Оюун-Эрдэнийн эсрэг турхирах уу гэдгийг талуудын хүч мэднэ гэсэн үг.

Ийм өрөөд тавьчихсан, хэдхэн улс төрчдийн төлөвлөчихсөн сэдвүүд дунд бид нийтээрээ баахан хэрэлдэж аваад, МАН-ын аль нэг талыг өөрт ашигтай ч бус ялуулахад дэмжицгээх юм. Энэ зуур жаахан эвтэйхэн болсон АН-ын хүч, нэгдмэл байдал суларч, төрийн эрхийг нам бус төрийн институциудийн нэгдлүүд авч, нөгөө талд Үндэстэн дамнасан корпораци лугаа бэхэжсэн хэдхэн том бизнесүүд нь улам хөлжиж, нийгмийн дундаж давхарга хүч тамираа барсаар байгааг нь нийтээрээ анзаардаг болмоор байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 28, 2025 08:36

Энэ цагийн Монголын хавдар Хүрэлсүх болоод байна. Өөрөө энэ байдлаа ухаарч сэхээрэхгүй нь тодорхой бас харамс�##�тай юм. Н.Энхбаяр, Элбэгдорж нарын араас явж яах гээд байгаа юм. Иргэддээ амьдаараа, үхсэн хойноо ч шаарлагдаж явах нь тэгээд сайхан хэрэг үү. Дотор амбицаа, эргэн тойрны хулгайч нарын шун�##�ыг хаяхад л Монгол улс, иргэд чинь нүдэнд харагдана. Тэгж чадахгүй бол шаарлагдах болно.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 08:54

Зөв

Зочин
Зочин
8 сар 28, 2025 09:43

Эдгээр фракцууд дундаа:

Намын дарга, Ерөнхий сайдын сууд�##�

Засгийн газрын гол яамдын хуваарил�##�т

УИХ-ын бүлгийн доторх эрх мэдэл

Орон нутгийн намын байгууллагын удирдлагын хуваарил�##�т

Зочин
Зочин
8 сар 28, 2025 09:43

Энэ зөрчил нь заримдаа ил тод, заримдаа дотоодын хурлын цаана өрнөдөг бөгөөд МАН-ын бодлого, шийдвэр гарг�##�тад шууд нөлөөлдөг.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 09:44

Хүрэлсүх намын даргын хувиар намын бүх шатанд хүчтэй байр суурьтай, харин Оюун-Эрдэнэ засгийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд өөрийн багийг илүү хүчтэй болгохыг оролдож байна.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 09:45

Яам, агентлагийн томилгоо бол хамгийн том “зодоон”-ы т�##�бар. Хэний хүн хаана очих вэ гэдэг дээр фракцууд үргэлж мөргөлдөнө.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 09:57

МАН-ын дотоод асуудлыг бид нар гаднаас нь яаж чадах билээ дээ

Зочин
Зочин
8 сар 28, 2025 09:58

МАН олонхийн байр сууриа хадг�##�сан ч, сонгуулийн дараах дотоод зохион байгуул�##�т дээр шинэ ба хуучин хүчнүүдийн зөрчил ширүүссэн.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 10:12

МАН дотор эрх мэдлийн төлөөх сүүдэрт өрсөлдөөн шинэ шатандаа орж, фракцуудын байр суурь, хувь хүний амбиц огтолцож эхэллээ.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 10:18

Хотын даргын суудлаа хадг�##�ж үлдэхийн төлөө идэвхтэй "тоглолт" хийж байгаа. Нийслэлийн санхүү, захиргааны нөлөө нь түүнийг фракц дотор ч, олон нийтийн түвшинд ч “жижиг ертөнц”-өө авч үлдэх гол хөшүүрэг болгож байна.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 10:21

Я.Содбаатар – Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд МАН-ын аппаратын жинхэнэ "ногоон гэрэл"-ийг хариуцаж буй. Тэрээр одоогийн удирдлагатай хамтрах уу, эсвэл шинэ зохион байгуул�##�тад оролцох уу гэдэг тэнцвэр дээр �##�хаж байна.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 10:29

Г.Занданшатарын Ерөнхий сайдаар томилогдсон нь МАН доторх эрх мэдлийн “хатуу зодоон”-оос үүдэлтэй шийдэл хайсан тохиролцоо байсан.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 10:32

Г.Занданшатарын хувьд танхим нь түүний гол суурь. Тэр УИХ-ын дарга байх хугацаандаа парламентын "модератор" гэх имижтэй байсан бол одоо:

Зочин
Зочин
8 сар 28, 2025 10:34

Г.Занданшатар өнөөдөр бол Ерөнхий сайд, маргаашийн хувьд бол магадгүй ерөнхийлөгч, магадгүй ердөө зохицуулагч. Хэрвээ тэр танхимаа амжилттай удирдаж, эдийн засгийн болон улс төрийн тогтвортой байдлыг хадг�##�ж чадв�##�:

ИРГЭН
ИРГЭН
8 сар 28, 2025 11:18

НАМ, ТӨР 2-ОО ЗААГЛАМААР БАЙНА АА.. ЯЛСАН НАМЫН ТЭРГҮҮН ЕРӨНХИЙ САЙД БАЙНА ГЭДЭГ НАМЫН ДҮРМИЙН ЗААЛТ ЧИНЬ МОНГОЛЫН ТӨРД ХАМААГҮЙ ШҮҮ! НАМ ЯЛАНГУУТ НАМЫН АППАРАТ ТЭР ЧИГЭЭРЭЭ ТӨРИЙН АЛБАНД ШИЛЖИЖ ИРДЭГ, УЛСТӨРЖДӨГ 60 ТЭРБУМИЙН СХЕМИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ АМАРБАЯСГАЛАН ЧИНЬ ОДОО УИХ, УИХ-ЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДЫГ СОНГУУЛИЙН ПИАРЧДААРАА ДҮҮРГЭЧИХЭЭД БАЙЖ БАЙНА. ТУРШЛАГАТАЙ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ШАХАГДААД ДУУССАН. ЭНЭ АРИУН ЯВДАЛ МӨН ҮҮ?

Холбоотой мэдээ

Back to top button