УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Г.Дамдинням халуун сэдвээ тайлбарлахаас зугтаж, лицензээ цуцлуулсан компанийн эзэн тодорхойгүй байна

Засгийн газар намрын улс төрд халуун жин тавьсан гэхээсээ илүү халуухан популизмаар эхлүүллээ.

Өчигдөр /2025.08.27/ Засгийн газрын хуралдаан дуусаагүй байхад “Төгрөг нуур”-ын ордын хайгуулын лицензийг цуцалж, төрийн эзэмшилд буцаан авахаар шийдвэрлэлээ" гэсэн албан мэдээгээ цацав.

-Г.Дамдинням: "Төгрөг нуурын энержи" ХХК-тай хэлцэл хийгээгүй, хийх шаардлагагүй-

“Төгрөг нуурын ордод 19 лиценз олгогдсон. Үүнээс "Төгрөг нуурын энержи" ХХК-ийн эзэмшил дэхь дөрвөн лицензийг цуцалж, "Эрдэнэс Монгол" ХХК-нд шилжүүллээ" гэсэн товчхон мэдээллийг хийсний дараа Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас дэлгэрүүлж, тодруулах гэж үзэв.

-Төгрөг нуурын орд дээр өнөөдрийн байдлаар хэчнээн лиценз олгогдсон байсан юм бэ?

-Би сая ярьчихлаа.

-Лиценз эзэмшигч тал буюу "Төгрөгнуурын Энержи" ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж, хэлцэл хийсэн үү?

-Засгийн газар лицензээ буцааж авахад эзэмшигчтэй хэлцэл хийх шаардлагагүй. Яагаад гэвэл хуулийн заалтуудыг зөрчсөн. Лиценз цуцлах үндэслэлийг бий болгосон.

-"Төгрөг нуурын Энержи" ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь "Самех" ХХК. Гэтэл энэ компани Хонг Конгийн хөрөнгийн биржээр дамжуулан Кайманы арлуудад бүртгэлтэй компанид 250 сая ам.доллароор ордын тусгай зөвшөөрлүүдийг худалдсан гэгддэг. Өөрөөр хэлбэл лиценз чинь гадагшаа гараад явчихсан. Цаасан дээрх компаниас цаасан дээрх лицензийг цуцлаад попорч байгаа юм биш үү?

-Лиценз, компани хоёрыг салгаж байна гэсэн үг. Монголын төр хууль зөрчсөн хүмүүсээс өөрийнхөө лицензийг буцаагаад авчихлаа. "Төгрөг нуурын энержи" ХХК-тай холбоотой хууль хяналтын байгууллагын шалгалтын ажил үргэлжилж байна.

-Энэ орд дээр 19 лиценз олгогдсон байснаас дөрвийг нь цуцалчихлаа гэж байна. Бусдыг нь хэрхэх юм бэ.

-Хуулийн дагуу ажиллаж чадаж байгаа бол асуудалгүй. Хуулиа биелүүлээгүй бол төрд буцаагаад авна шүү дээ. Дараагийн хүнд нь өгөх ёстой. Лицензийг "Эрдэнэс Монгол" ХХК руу шилжүүлчихлээ. Одоо хэрхэх нь Засгийн газрын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал.

-Дахиад ганцхан асуулт асууя.

-Одоо болно.

-Гадагшаа гарсан лицензээ гаднын компанитай хэлцэл хийж байж авдаггүй юм уу-

Эргэлзээтэй олон асуулт үлдчихлээ. Юун түрүүнд “Төгрөг нуурын орд”-ын энэхүү лицензүүд гадагшаа зарагдчихсан биз дээ. Гэтэл Засгийн газрын албан мэдээ ч, салбарын сайдынх нь товч хариулт ч лицензийг шууд л төрд авчихсан мэт уншигдаж, тийм ч ойлголтыг өгөх зорилго руу чиглэж.

Гадны компанитай хэлэлцээ хийх, хохирлыг барагдуулах, лицензийг нь цуцлах, шилжүүлэх зэрэг процессууд хийгдчихсэн юм уу гэдэг асуулт гарч ирээд байна.

Нэгт, Лиценз эзэмшиж буй гадны компанитай хэлцэл хийнэ. Ингэхийн тулд гаднын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох зэрэг процессууд хуулийн дагуу өрнөх учиртай.

Хоёрт, Гадны компаниас лиценз эзэмшлийг нь цуцлах ажлыг эхлээд Засгийн газрын агентлаг болох Ашигт малтмал газрын тосны газар хэрэгжүүлнэ. Чиг үүрэг нь ийм.

Гуравт, Лицензийг "Эрдэнэс Монгол" ХХК хариуцаж, эдийн засгийн эргэлтэд оруулах үүргийг хүлээх юм.

Түүнээс биш танхимаараа хэлэлцээд албан мэдээ гаргаад л шийдэгдчих амархан асуудал биш байлтай.

-Х.Баттулга АТГ-т ганц удаа мэдүүлэг өгсөн ч, яллагдагчаар татсан эсэх нь тодорхойгүй байна-

Засгийн газрын албан мэдээнд, “УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан албан тушаалтан нь тус компанийн хувьцааг эзэмшиж байхдаа өөртөө давуу байдал бий болгож, лиценз авсан, лицензтэй хуулийн этгээдийг гадаадын хөрөнгө оруулалттай компанид худалдаж ашиг олсон, мөнгө угаасан байж болзошгүй асуудлаар АТГ-аас шалгаж байгаа” гэж дурдаж.

Энэ нь Х.Баттулга руу шууд чиглэсэн өгүүлбэр.

“Cамех" ХХК 2006 онд Төгрөг нуурын ордод дөрвөн лиценз эзэмшигч "Төгрөг нуурын энержи" компанийг 1.3 сая ам.доллароор худалдан авчээ. Монгол дахь “Camex”-ийн өмчлөл удалгүй Сингапурт бүртгэлтэй өөр нэгэн “Camex” гэх компанид шилжсэн. Улмаар Сингапур дахь “Camex” нь Британийн Виржинийн арлуудад байрлах “Well Delight” компанийн эзэмшилд байв. Харин “Well Delight” компани нь өөрөө "Best State" болон "Sino Access" нэртэй Британийн Виржинийн арлын хоёр компанийн эзэмшилд байсан. Эдгээр компанийн хувьцаа эзэмшигчид нь Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бухбат (Баттулга тэр үед холбооны ерөнхийлөгч байсан), Я.Батсүх, Билли Лимийн охин Хүй Шин Лим Селестина нар байжээ. Дээрх хоёр компанийг дараа нь "Brave Lion" нэртэй өөр нэг Британийн Виржинийн арлын компанид шилжүүлсэн. 2010 онд Хонконгийн Хөрөнгийн бирж дээр мэдээлснээр Төгрөг нуурын нүүрсний ордыг Хятадын эзэмшил бүхий, Кайманы арлуудад бүртгэлтэй Ming Shin Waterworks Holdings Limited компанид 250 сая ам.доллароор худалдсан.

“Төгрөг нуурын энержи” ХХК-ийн үүсгэн байгуулагч Л.Дүгэржав агсны охин гарч ирж “Төгрөг нуур” ордыг $250 саяар худалдахдаа бидний 20 хувийг зөвшөөрөлгүй авч, шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Өдгөө “Төгрөг нуурын энержи” болон “Самех” компанийн Гүйцэтгэх захирлаар Боожоогийн Норовсамбуу гэх нэр бүртгэлтэй байна. CAMEX-ийн цаана “Экзим кредит” байж байгаад татан буугдсан. Ерөөс бүртгэл нь асар эргэлзээтэй.

Тэгэхээр цаасан дээрх компаниас цаасан дээрх шийдвэр болж популизм болж хувирна.

Стратегийн ордуудад ийнхүү төвлөрч, эр зоригтойгоор ажиллаж эхэлж байгаа нь энэ бол сайн хэрэг. Гэхдээ Төгрөг нуурын ордоос илүү “Онтре”-гийн асуудал Засгийн газрын хоолойд тулчихсан хүлээгдэж байна. Мөн стратегийн ордод бүртгэгдэж амжаагүй “Төгрөг хуурын орд”-оос илүү бүртгэгдчихсэн "Ухаа худаг"-ийг Ж.Оджаргалтай, "Нарийнсухайт"-ыг Б.Нямтайшираас авах ажил илүү чухал баймаар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
8 сар 28, 2025 09:07

одоо МАК, MSC-ын гэсэн том Луйварчидын *лиценз*-ийг адилхан хурааж авна биз дээ,,,,Төр бүгдэд нь адилхан тэгш хандах хэрэгтэй,

ЗЭНДМЭНЭ
ЗЭНДМЭНЭ
8 сар 28, 2025 11:51
Reply to  иргэн

ҮГҮЙ ШҮҮ! Монголын лицензтэй компаниуд хуулийн дагуу хайгуул, олборлолт хийгээд , татвараа төлөөд явж байгаа бол хэн ч тэднийг оролдох ёсгүй! Энэ нэг б�##�ай херопаганда арга чинь явахгүй ээ! Гадаадын ч байна уу, дотоодын ч байна уу хөрөнгө оруулагч т�##� �##�бан ёсоор хуулийн дагуу лиценз эзэмшээд, үйл ажиллагаа явуулж байгаа бол болно. Улстөржиж, хорсол зангидаж, тархи угаахаа боль! Энэ улсад хэн ч шударгаар аж ахуй, бизнес эрхэлж болно. Төртэй хэлцэлд орж, хуулийн дагуу хийж байгаа бүх бизнес, үйл ажиллагаа хүчинтэй. эцсийн эцэст монгол хүн, монгол компани л энэ улсын найдвар, ирж яваа цагийн бат�##�гаа. Эдийн засгийн хүчин чадлаа сайжруулж, үндэсний компаниудаа дэмжих цаг болсон! Яс була�##�дсан нохой шиг бие биенээ хэмлэж, хойш нь чангааж, улсаа хорлож ирсэн нөхдүүд ус, тосоороо ялгарсан. Уурхайн амнаас нүүрс ачиж, хулгайгаар хил давуулж, төрийн хэлэлцээрийг үнэгүйдүүлж, төмөр замыг зөрүүлж.. улсаа хорлож, уут уутаар нь мөнгө шуудайлсан нөхдүүд Зайсан хороолол, ширэнгэн байшингуудын эзэд мөн шүү! Тэд хулуусан мөнгөө идэж барахгүй байхад жирийн ард түмэн идэх т�##�хгүй бн. Орд газруудаа үндэсний компаниуддаа эзэмшүүлж, тэднийг айлгаж ичээлгүйгээр хөрөнгө босгож, хөл дээрээ босох боломж олго!Д�##�д эдийн засаг, хулгайн сүлжээг та�####�ж, хууль ёсны бизнес эрхлэлтийг дэмжье. Эрүүл эдийн засагтай, хуулийн дагуу ажиллаж амьдардаг нийгэмтэй болмоор байна!!!! Ухаа худаг, Нарийн сухайт чинь Монголчуудын өөрийн юм. MCS, MAK Монголдоо баялаг бүтээж, Монголоо тэжээж байгаа. Тайван орхи!!!! Хятадын гар хөлүүд хуц�##�дахаа больцгоо!

Зочин
Зочин
8 сар 28, 2025 09:19

Ухаа худаг, Нарийн сухайт нтр чинь үйл ажиллагаагаа явуулаад,татвараа төлөөд явж бгаа л даа, оролдох ш�##�таг ш�##�тгаан байхгүй байх оо !

Ардын намын Дамбий
Ардын намын Дамбий
8 сар 28, 2025 09:26

Оджарг�##�, Нямтайшир нараас лиценз хурааж авч чадахгүй шүү, үнэн ээ хэлье!

Зочин
Зочин
8 сар 28, 2025 09:55

хурааж авлаа гээд энгийн ард игэдэд ямар ч өгөөжгүй зөьхөн нам дагасан хулгайч нарын түрүүвчийг л зуза�##�на тэрэнд орвол эд нар нь ашиглаад улсад татвараа төлөөд явж байх нь дээр дээ

ИРГЭН
ИРГЭН
8 сар 28, 2025 11:35

Зөв! Энд ямарч процесс ажиллагаа хийх шаардлагагүй. Хар дээр цагаанаар гадаадын этгээдэд УУ-н лиценз эзэмшүүлэхгүй гээд заачихсан л бол компанитай нь зарна уу, дангаар нь зарна уу, �##�ь �##�ь нь хууль зөрчсөн үйлдэл. Монгол Улс төртэй, бас хуультай. Лиценз шилжүүлэхэд ядаж төрөөс зөвшөөрөл авдаг, хэлэлцээр хийдэг байх ёстой. Дурын нэг луйварчин баагий лиценз хулууж аваад оффшор компани байгуулж, дамлаж зараад явж байдаг юм гэж хаа байсийн? Энэ чинь зүгээр нэг цаас биш, цаана нь бодитой хөрөнгө, асар их баялаг бий. Гэм буруу яригдв�##� хууль зөрчиж лиценз дамлан худ�##�дсан этгээд л хариуцлага хүлээнэ дээ. Монголын хуулиар асууд�##� шййдэгдэнэ. Гаднын этгээдтэй МОНГОЛЫН ТӨР ХЭЛЦЭЛ ХИЙГЭЭГҮЙ! Бүгд хамсаатан, олон улсын луйврын сүлжээ гэдэг нь тодорхой бн. Тэдний асууд�##� тэндээ.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 14:01
Reply to  ИРГЭН

тийм байлгүйдээ

Бодит байдал
Бодит байдал
8 сар 28, 2025 11:53

Бүү туйлшир сэтгүүрч гуай,хэдэн х�##�тар төгрөг аваад харыг цагаанаар будаад нэмэргүй дээ

Иргэн
Иргэн
8 сар 28, 2025 13:37

Хэрэд ганы компани худ�##�даж өвсан бол хөрөнгө оруулагчид яах вэээ

Зочин
Зочин
8 сар 28, 2025 14:28

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин
8 сар 28, 2025 15:19

Одоо тэгээд олон улсын арбитрын шүүхэд дуудагдах байхдаа.

Зочин
Зочин
8 сар 28, 2025 15:41

Гөлөг Энхболдын үнэр ханхлаад байгаан бишүү!

Зочин
Зочин
8 сар 28, 2025 15:57

Худлаа поп бас нэг боловсролгүй х�##�тар!!Боловсролгүй х�##�труудаар дүүрсэн Төр яаж олигтой байх вэ таминь ээ!! Дэлхийн шившиг улс болсон

Зочин
Зочин
8 сар 28, 2025 16:21

Энэ морин толгойд Дарханыхан их дургүй л юм билээ

Холбоотой мэдээ

Back to top button