Улс төрийн мэдээ

Нэр заагаагүй мэдэгдэлд Б.Хурц "Ерөнхийлөгчид дэвших гэж яваа хүн би" хэмээн хариулав

АН-ын даргад УИХ-ын гишүүн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өрсөлдөнө гэдгээ зарласны ар дээр боловсрол бол диплом мөн гэж хадуурахдаа тултал сошиал талцлаа. Л.Мөнхбаясгалангийн намтар боловсролын мөн чанарын яриа хөөрөө болж хувирахдаа хүртэл пиар явагдаж байна.

Үүний хариуд Л.Мөнхбаясгалан нэгэн мэдэгдэл хийсэн. Ингэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гэм буруугаа хүлээж, уучлал хүсэн суллагдсан манай намын нэгэн генерал 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гээд гүйж явна. Ийм яргачинг хүний эрхийг дээдэлдэг нам байтугай дэлхий гишгүүлэхгүй” хэмээсэн юм.

Энэ бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц.

Б.Хурц хэвлэлд ярилцлага өгч, тодорхой хэмжээний улс төр хийж яваа нь үнэн.

С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэгтнээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг тогтоохдоо эрүүдэн шүүсэн хэрэгт ял хүлээсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан хүн.

Нэр заагаагүй ийм мэдэгдлийн ард харин Б.Хурцын эхнэр сошиалд пост бичжээ.

Тэрбээр “Уучлал гуйгаагүй. Харин ч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уучлал үзүүлэхгүй байхыг хүсье хэмээн бичиг явуулж байсан ч удаатай” гээд зураг хавсаргажээ.

Үндсэн хуулийн холбогдох заалтад заавал уучлал үзүүлэх хүсэлтэд үндэслэн уучилна гэсэн зохицуулалт алга. Гэхдээ тодорхой хүсэлтэд үндэслэж хийгдэж ирсэн үйл явц бол энэ мөн.

Б.Хурц уучлал хүссэн эсэх нь биш, тэр өөрийн нэр хүндэд энэ цаг үедээ хэр хайртай байна, хэрхэн хамгаалж байна. Мэдэгдлүүдэд яаж хариу өгч байна гэдэг л илүү хүртээлтэй сэдэв болно. Нэр заагаагүй мэдэгдлийн хариуд “Ерөнхийлөгчид дэвшинэ гэж яваа хүн нь би шүү” гээд гараад ирчихэж байгаа хэлбэр л анхаарал татах юм.

Дэвших тухай мэдээллийг няцаагаагүй атлаа, "Ерөнхийлөгчөөс уучлал хүсэж бол суллагдаагүй шүү" гэсэн хэсэгт анхаарсан нь ч тэр үүнийг бататгана гэлтэй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 28, 2025 12:51

Харлуулж хар Пиар нь дэндсэн болхоос жинхэнэдээ Хурц чадвартай , хүн чанартай , суурь мундаг хүн дээ . Төр чадлыг нь намын үүднээс биш төрд ашиглах хэрэгтэй байгаа юм даа. Төрд хэрэгтэй зайран даа гэдэг шиг

Монгол
Монгол
8 сар 28, 2025 12:54

Хүзүүгүй хулгайчын хамсаатан хулхи генер�##� хурц п�####�аг �######�уул

Зочин
Зочин
8 сар 28, 2025 14:31

Uvsiin aluurchin ps#a

Холбоотой мэдээ

Back to top button