УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Сургууль доторх агаарын чанар маш муу, хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна"

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаан болж байна. Энэхүү хуралдаанаар хүүхдийн төлөө фондын мөнгийг юунд зарцуулахыг өнөөдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Хуралдааны эхэнд Г.Занданшатар "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг өнөөдөр хуралдуулж байгаа нь учиртай. Эрдмийн баяраа тэмдэглэж байгаа учраас хүүхдийн төлөө чухал шийдвэр гаргах нь хамгийн зөв өдөр. Сая би Unicef-ийн даргатай уулзлаа. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа нь харамсалтай. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газрын хэмжээнд хүчирхийллийг бууруулах үндэсний хороо байгуулагдсан.

Өнөөдрийн хурлаар хоёр төсөл шийдээч ээ гэсэн санал ирсэн.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оношлогооны тоноог төхөөрөмж
  • Найрамдал зуслангийн засвар, шинэчлэл

Энэхүү хоёр саналыг би хангалтгүй гэж үзэж байна. Таван багц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээ нь, хүүхдийн уушгины эмнэлэг байгуулах шаардлагатай. Нэг суманд нэг шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжтэй болгох, сургуулийн хүүхдүүдийн хоол тэжээлийг сайжруулах багц асуудал.

Сургууль доторх агаарын чанар маш муу байна. Argon Gas гэх хорт хавдар үүсгэгчийн хэмжээ тав дахин өндөр байна. Удаан явбал уушгины хорт хавдар үүсгэдэг. Сургууль, цэцэрлэгийн барилгын стандарт алдагдсанаас болж будаг, цемент зэрэг материалын чанар нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг Unicef-ийн судалгаагаар тогтоосон байна. Энэ үүднээс агааржуулалтыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Мөн Улаанбаатар хотын 51 сургуулийг уурын зуухаар халааж байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

МАН ын ажилын үр дүнд!!

Зочин
Зочин

Юу. Яриад байгаа юм бэ Барилгын матери�##�ын эрүүл ахуйн хян�##�т зөвшөөрөл гэж байдаггүй юм уу Төр засаг хулгай хийх гэж оршдог болсны бат�##�гаа шүү Новш хог

Зочин
Зочин

Шинэ зүйл биш. Маш олон жил энэ т�##�аар ярьсан. Та нар ямар ч арга хэмжээ авахгүй байсаар ирсэн шүү дээ.

Зочин
Зочин

Мэдэж байгаа юм бол ажлаа хий л дээ. Хоёр нүүр гаргаж попрохоос цаашгүй новшнууд чинь

Нэргүй нэгэн
Нэргүй нэгэн

Үнэн ш дээ хүүхдээ авах гээд сургууль руу орхоор тэр үнэр танар нь аймар байдаг ш дээ

баасан
баасан

Энэ засаг хүн амаа цөөлөх бодлоготой юм уу

Зочин
Зочин

Ийм л аймшигтай болгож өгчээ өнгөрсөн 35 жилд...

Зочин
Зочин

Нэг ангид бх хүүхдийн тоог яаж стандартад барих вэ. Өнөөдөр 9р ангиудад хичээл орлоо. Өсч яваа хүүхдүүд нэг ангид 52,53-раа арай чүү сууж бна. Суух ч гэж дээ санд�##� ширээ хүрэлцэхгүй зарим хүүхдүүд босоогоороо л бна. Багш ийм нөхцөлд яаж стандарт мэдлэг олгох вэ. Хүүхэд яаж юм сурах вэ. Энэ одоо үүсч бгаа асууд�##� биш 5,10 жилийн өмнө ч ийм л бсан. Боловсролын с�##�барыг зүгээр л улны болгосон эрх баригчдын буруу шүү.

Зочин
Зочин

barilgiin materialiin eruul ahuin hyanaltiig buh tuvshind saijruulah heregtei yum bishuu, yugaa yariad eliireed bga yum be, tegeed hortoi material heregleed, agaarjuulaltaa nemeed bh yum uu, mergejliin humuus ni zasag turd ajillaj bga yum uu

Холбоотой мэдээ

Back to top button