НИЙГЭМ

Багшийн цалин нэмэх шийдвэр заасан хугацаанд гаралгүй хичээл эхэллээ

Багш нар цалин нэмэхийг шаардсан. Харин Боловсролын яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан баг энэ чиглэлд ажиллаж буй. Тэд шийдвэрээ энэ сарын 30-ны дотор эцэслэж танилцуулна гэж мэдэгдсэн. Гэсэн ч шийдвэр гаралгүй шинэ хичээлийн жил эхэллээ.

Эргэн санавал, 2025.08.18-нд салбарын сайд П.Наранбаяр багш нарын цалинг жил бүр хамгийн ихдээ 20 хувиар нэмэх боломжтой гэдэг мэдээлэл өгсөн. Гурван яамны хамтарсан ажлын хэсэг ч энэ талыг барих чигтэй байв. Одоогоор энэ асуудлыг эцэслэсэн, ямар шийдвэр гарсан эсэх тодорхойгүй байна. Багш нарын зүгээс үндсэн цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлагыг хүргүүлээд байгаа.

Боловсролын яамны өгсөн мэдээллээр багшийн үндсэн цалин одоо 1,484,000 төгрөг байна. Харин СӨБ-ын багшийн үндсэн цалин 1,559,000 төгрөг байгаа юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 1, 2025 22:26

Ц�##�ингаа нэм эсвэл өгч буй ц�##�индаатаарсан шаардлага тавь. Багш нарыг байнга дарамтлахаа болих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button