УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Баярсайхан: Хүний хөгжлийн яамтай болох хэрэгтэй байна

Өнөөдөр Ерөнхий сайдын дэргэдэх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдаж байна.

Үүгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан тайлан тавьсан.

Тэрбээр 5-18 насны 985.3 мянган хүүхдийн 88.4 хувь нь зусланд хамрагдаж чадахгүй байгааг онцоллоо.

Улмаар анхаарал хандуулах шаардлагатай гэж үзсэн чиглэлүүдээ дараах байдлаар тодорхойлжээ.

  • Монгол хүний хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулж хариуцсан институцтэй болох буюу яамтай болох. Үүнийг НҮБ-аас зөвлөсөөр ирсэн
  • Гэр бүлийг дэмжих, соён гэгээрүүлэх ажлыг улсын хэмжээнд чанартай гүйцэтгэх
  • Хүүхдийн хөгжлийн асуудалд онцгой анхаарч, хөгжлийн төвүүд, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтуудыг олноор хийж, зуслангийн хөгжлийг төрийн бодлогоор сэргээх
  • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын санхүүжилтийг нэмэгдүүлэх
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх
  • Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн ажлын тухай хууль батлуулах

Хүүхдийн төлөө санд 24 тэрбум төгрөг төвлөрсөн. Зам тээврийн яам автомашины дугаар борлуулж ихэнхийг төвлөрүүлсэн.

Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт оношилгоо, хүүхдийн уушгины төрөлжсөн эмнэлгийг шинээр байгуулах зэрэгт эдгээр санхүүжилтийг зарцуулна гэлээ.

Үргэлжлүүлэн зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

тэгээд бягсөн толгойт өөрөө сайд болох уу мөнхбаясгалангийн дараа орох боловсролгүй хүншт багшийн сургууль оройгоор хуулийн диплом худлдаж авсан баыдаг гуцоо

Зочин
Зочин

Боль боль. Юун яам.

Бас сайд болох нь хулгайч
Бас сайд болох нь хулгайч

МАН-ын хулгайч авгай сайд болж идэх санаатай юу

Зочин
Зочин

өмнөх ажиоаа сайн хий

EhdЗочин
EhdЗочин

Chamaig saidaar ni tavihuu ta haangui al min

Xishigee
Xishigee

Аниа ажлаа хүлээлгээд өгчих. Та энэ ажлыг угаасаа хийх чадваргүй

Зочин
Зочин

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n

хүннү
хүннү

Яамтай боллоо гээд хувиа хичээж, довоо шарлуулсан хүмүүс хөгжих үү? Хөгшин залуугүй архидан согтуурсан, ажил хийх дургүй энэ цаг үед тэднийг хөгжүүлнэ гэвэл ёстой “илжигний чихэнд ус хийх, алт хийх ялгаагүй” гэдэгтэй адил юм болно. Ийм яам хэрэггүй, төсвийн мөнгө идэж уусан “төрийн албан хаагчидаас” үр дүн гарахгүй.

Зочинз
Зочинз

Энэ олон яам нэртэй монголд гайтай хулгааач бөгс цүнхчин дарга дагасан өлөн авилгачдын үүр уурхаагааа цөөлж нэгтгэээч

Зочин
Зочин

Jenkogiin saltaaniinhyyhen bsan

Чинзо
Чинзо

Чи яасан ичдэггүй шулмас вэ.Өмнөх яамд чинь ихдээд яае гэж байхад.Хуцалгүй ажлаа хий

.эсвэл зайл......

Bujin
Bujin

Avgai bas mungu husah sanaatai

АРД
АРД

эргүү балай авгай больж үз.

Зочин
Зочин

Юун яам тийм яамтай болбол чи сайд нь болох уу, Яамны тоо олдчихоод бхад,,,,,???

иргэн
иргэн

зөв шүү Бутан улс аз жаргалын яамтай биз дээ одоо бид малаа биш хүнээ бодох цаг ирсэн байна хүний хөгжлийн яам яаралтай байгуулах нь зөв

Холбоотой мэдээ

Back to top button