Б.Отгонбат: Миний ард ямар нэг фракц, том ах эгч байхгүйг гурван санал харууллаа

Ардчилсан намын даргад өрсөлдсөн Бархүүгийн Отгонбаттай ярилцлаа.
-Намынхаа их хурлын гишүүдээ буудаллуулах, хооллох санхүүг дөрвөн нэр дэвшигч тэнцүүхэн хуваагаад үүрсэн. Энэ ч шударга-
-Ардчилсан намын даргын сунгаанд 80-аад оны төлөөлөл болж нэрээ дэвшүүлэн өрсөлдлөө. Гурван санал авлаа. Танд итгэж үнэт саналаа өгсөн хоёр хүнийг хэн байсан гэж бодож байна?
-Хэдэн хүний санал авах эсэхээ мэдэхгүй байсан. Аль нэг фракц, бүлэглэлийн талд ороогүй өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгсөн хүмүүс байсан болов уу. Хэн хэн байсныг нь хэлж мэдэхгүй байна.
-Та Ардчилсан намд 18 жил зүтгэсэн юм билээ. Ямар албуудыг хашиж байв. Чимээгүй байж байгаад даргад амбицласан гол зорилго тань чухам юу вэ?
-Анх 2008 онд УИХ-ын сонгуульд Дорнод аймгаас нэр дэвшиж байлаа. Тухайн үед АН-д элссэн. Дорнод аймагтаа АН-ын ҮБХ-ны гишүүн болж байсан юм. Одоо бол Сүхбаатар аймаг дахь ҮБХ-ны гишүүн.
АН сөрөг хүчнийхээ дуу хоолойг алдлаа. Эрх баригч намын сүүдэр дор орлоо. Үнэт зүйлгүй боллоо. Энэ хэрээрээ нийгмийн итгэлийг алдах боллоо. Тиймээс энэ намаас 70, 80-аад оны боловсролтой, мэдлэгтэй, эр зоригтой залуучууд нэр дэвших ёстой гэж бодсон. Миний хувьд нэр дэвшинэ гэдэг эр зоригийн хэрэг байв. Заавал албан тушаалтай хүмүүс АН-ын дарга болох ёсгүй. Докторын зэрэг хамгаалж ирээд, монгол дахь улстөрийн нөхцөл байдлыг хараад ч тэгж бодсон.
-200 сая төгрөг хураалгаад 70-ыг буцаагаад авсан гэж ойлгогдлоо. Энэ 130 сая төгрөг өөрийн тань хувьд хэр их, чухал мөнгө вэ?
-21 аймаг, есөн дүүргээсээ ҮБХ-ны гишүүнээ цуглуулаад их хурлаа хийлээ. Намын даргаа батламжиллаа. Энэ олон хүнийг буудаллуулах, хооллох санхүүгийн асуудлыг дөрвөн нэр дэвшигч тэнцүүхэн хуваагаад үүрсэн. Энэ ч шударга. Байх л ёстой зардал.
-Нөгөө талаар маш бага зардлаар олон нийтэд танигдаж чадлаа гэж байна. Үндсэн зорилго тань энэ байсан юм биш үү?
-Ер нь олон нийт мэдэх байх. "Глобал удирдагч" дээд сургууль, "Глобал CEO" нэвтрүүлэг олон мянган залуучуудын гадаадад сурах гарцыг нээсэн л дээ. Боловсролын салбарт олон жил ажиллаад нэг зүйлийг олж харсан. 3,5 сая хүний амьдралыг өөрчлөх, дээшлүүлэх реформыг хийх боломжтой. Улстөрийн намын гишүүнчлэлээр дамжуулан төрийн бодлогод өөрийнхөө хувь нэмрийг оруулъя гэсэн бодол бий.
-Ц.Элбэгдорж гэх хүнтэй улстөрийн ямар нэгэн холбоо, хамаарал байхгүй-

-Таны ард хэн байгаа вэ?
-Миний ард ямар нэр фракц, том ах эгч, нөлөөлөгч байхгүй. Гурван хүний санал үүнийг харуулсан.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг дагаад бүх аймагт илтгэл тавьсан гэдэг юм билээ шүү дээ. Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй хэр ойр вэ?
-Цуг явж лекц уншсанаа санахгүй байна. /инээв.сурв/ Харвард төгссөн гэхээр зөвхөн Ц.Элбэгдорж, Л.Оюун-Эрдэнэ төгссөн юм шиг бодоод байдаг. Дэлхийн нэр хүндтэй ноймор нэг сургуулийг улстөрчтэй шууд холбож, харлуулах нь утгагүй. Тэр хүнтэй улстөрийн ямар нэгэн холбоо, хамаарал байхгүй.
-Гэхдээ таныг Харвардад суралцахад тэр хүний захиа нөлөөлсөн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Харвардад суралцахад гурван хүнээс тодорхойлох захиа авдаг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Л.Гантөмөр сайд, Мянганы сорилтыг сангийн Бурак Инанч гэх гурван хүн бичиж өгч байлаа.
-Намын дарга хэн болох нь анхнаасаа зурагдчихсан, тодорхой байсан гэгдэж байгаа. Үүнтэй санал нийлэх үү. "Тодорхой юм руу орох хэрэг байсан ч юм уу" гэж дараа нь бодогдов уу?
-Ардчилсан нам олон нийтэд нээлттэй мэтгэлцдэг нам гэдгээ харууллаа. Үнэмлэхүй санал авч сонгогдсон О.Цогтгэрэл гэдэг хүнд баяр хүргэмээр байна. Баялаг бүтээгч хүн. Мөнгөний хор нь арилсан хүн. Иймд, өмнөх дарга нараасаа арай өөрөөр удирдах болов уу гэсэн хүлээлттэй байна. Ж.Баярмаа УИХ-д сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа, боловсролтой эмэгтэй. Соёл, үнэт зүйлийн хувьд ойролцоо учир дэмждэг. Б.Пүрэвдорж гишүүн зоригтой дуугарч, АН-ын дуу хоолой болж чаддаг. Ийм гурван хүнтэй хамт нэр дэвшихэд дөрвөн өөр өнгө харагдсан болов уу гэж бодож байна. Мэдлэг боловсролоо эх орондоо зарцуулах нь бидний үүрэг гэж бодсон учир нэрээ дэвшүүлсэн.
-Таны дараагийн зорилго магадгүй 2028 оны сонгууль байх?
-Шууд сонгууль гэж хэлэхгүй. Эцсийн зорилго улстөрд гарах биш эх орныхоо төлөө дуугарах. Боловсролын реформ, авлига, улстөрийн тогтолцоо, ядуурал, ажилгүйдэл, үнийн өсөлт, татварын бодлого зэрэг олон зүйл дээр дуугүй байж чадахгүй. АН УИХ-д 42 гишүүнтэй. Тэд дуугарахгүй бол би дуугарна л гээд байгаа юм. Одоогоор цөөхөн нь дуугарч байна. АН бол сөрөг хүчин. Эх баригч намыг хазаарлах учиртай. Үүнийг л ард түмэн хүсээд байгаа юм. АН-ын даргын сунгаанд өрсөлдсөн, дуу хоолойгоо илэрхийлсэн минь үүнийг жаахан ч гэсэн мэдрүүлсэн байх. 3,5 сая хүнийг яаж сайхан амьдруулах вэ гэдэг бодлогыг АН гаргаж ирэх ёстой. Би албан тушаал, хэлбэр хөөдөггүй. Шинэ намын дарга "Б.Отгонбат аа чамд ийм ур чадвар бий. Энэ цаасан дээр суугаад өг. Чи манай намд хэрэгтэй" гэвэл татгалзахгүй. Идэвхийлэн ажиллахад бэлэн.
-Боловсрол, нас, сөрөг хүчний дуу хоолой болсон зэргээр нь О.Цогтгэрэл даргад итгэж байна-

-Фракцад ороогүй хоёр хүн санал өглөө гэж түрүүн хэлсэн. Нам доторх фракц бүлэглэлүүдийн талцал хуваагдлыг хэр тод мэдрэв?
-Аль ч байгууллагад фракц гэдэг зүйл байдаг. Тэр нь улс орны эрх ашгаас дээгүүр гараад ирэхээрээ л буруу. Төрийн ордонд мэдээлэл хийхдээ "Найзуудаа, санал өгөхдөө үнэт зүйлээ, цагаан морин жил талбай дээр өлсгөлөн зарлаж байсан яг тэр итгэл үнэмшлээрээ хандаарай" гэж гуйсан.
-АН маш олон фракцтай. Энэ утгаараа аль нэг фракц, бүлэглэлд харьяалагдахгүйгээр дуу хоолойгоо илэрхийлнэ гэдэг хэцүү асуудал болчхоод байгаа шүү дээ?
-Фракц, бүлэглэлүүдийн хэв шинж зөвхөн албан тушаал. Би бол үүний эсрэг яриад байна. Мерит тогтолцоо буюу ур чадварт суурилсан Ардчилсан намыг бий болгоё. Мерит тогтолцоогоороо явъя. Чи ямар бүлэглэлд байх нь чухал биш. Жишээ нь, судалгаа хийх чадвартай бол бодлогын зөвлөлд тавья л даа. Ур чадвартай хүмүүсээ дэмжихгүй байгаа тул мерит зарчим алдагдчихаад байгаа юм.
-Одоо намын дэд дарга нараа, генсекээ сонгох том ажил байна. Олон бүлэглэлүүдийнхээ эрх ашгийг хангахгүй бол, хагарч эвдрэх эрсдэл байгаа гэж бодож байна?
-Үүн дээр мерит зарчим яригдана. Гарч ирж бодлого ярьдаггүй, хэвлэлд яриа өгдөггүй хүмүүс жишээ нь суудал хүсэх байх. Энэ бол албан тушаал биш ээ. Юу хийж чадах юм бэ, түүгээрээ л өрсөлд. ҮБХ-ны хурлаар ийм дэд дарга байж чадна гэдгээ ярь. Тэгэхгүйгээр бүлэглэлийн шугамаар гараад ирвэл бүлэглэлийнхээ эрх ашгийн төлөө л ажиллаж таарна шүү дээ. Улстөрийн нам авлигажаад, бүлэглэлд дарлуулаад ирэхээр бодлогын асуудал дээрээ дахиад л бүдэрдэг. Тиймээс ур чадвар, шударга байдал, мэдлэг боловсрол, бүлэглэлд ороогүй байдлыг харж сонгоосой л гэж бодож байна.
-Танд жишээ нь АН-ын дэд даргын суудлын санал ирвэл яах вэ?
-Эхлээд өөрөөсөө асууна. "Боловсролын салбарын бодлого боловсруулж чадах уу" гэж надаас асуувал "Би чадна" л хариулна. Түүнээс биш нийгмийн халамж, байгаль орчны чиглэлээр ажилла гэвэл би чадахгүй шүү дээ. Миний мэддэг сэдэв биш учраас "Чадахгүй нь ээ" л гэж хэлнэ. Ажил гэж харж байгаа болохоос биш албан тушаал гэж харахгүй байна.
-Шинэ дарга О.Цогтгэрэлийг мерит тогтолцоог намдаа хэрэгжүүлж чадах хүн гэдэгт нь итгэж байгаа юу?
-Хэн нь ямар чадвартайг харсан байх. Ийм олон эрх ашгийг тэнцвэржүүлнэ гэдэг амаргүй ажил. Боловсрол, нас, сөрөг хүчний дуу хоолой болсон зэргээр нь О.Цогтгэрэл даргад итгэж байна.
-Хэрэв Боловсролын сайд болох юм бол энэ салбарын хөрөнгө оруулалт, чанарын асуудлыг ярьж эхэлнэ-

-Та хаана хаана ямар боловсрол эзэмшсэн хүн бэ?
-Дикинсоны Улсын Их Сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр, Кюнсландын Их Сургууль, Ахисан түвшний диплом, Харвардын Их Сургууль,Төрийн удирдлагын магистр, Пеннсильванийн Их Сургууль, Боловсролын ухааны доктор хамгаалсан.
-Боловсролын салбарын хүн учир асууя. Мөн есдүгээр сарын 01 тохиож байна. Манай боловсролын салбар тогтолцоогоороо, сууриараа болохоо байчихсныг бүгд шүүмжилдэг. Хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд нь байгаа онохгүй байгааг юу гэж дүгнэдэг вэ?
-Чанартай боловсрол гэдэг зүйлийг ярих ёстой. Гэтэл харамсалтай нь зарим сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Багш нар ачаалалттай ажиллаж байна. Тэгсэн мөртлөө хамгийн бага цалинтай. Багшид 1000 ам.долларын цалин өгч чадахгүй байж, яаж чанартай боловсрол нэхээд байгаа юм бэ. Тиймээс л тогтолцооны өөрчлөлтийг яримаар байдаг. Сургууль, цэцэрлэгээ барья. Багшдаа өндөр цалин өгье.
21 аймаг, есөн дүүрэгт Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг бий болгомоор байна. Яагаад заавал даргын эсвэл мөнгөтэй айлын хүүхэд Кембрижийн хөтөлбөртэй сургуульд суралцах ёстой гэж. Бүх хүүхэд чанартай боловсрол эзэмших эрхтэй. Дунд боловсрол үнэгүй байх ёстой. Үнэгүй байлгахын тулд хөрөнгө оруулалт хийх ёстой. Хэрэв Боловсролын сайд болох юм бол энэ салбарын хөрөнгө оруулалт, чанарын асуудлыг ярьж эхэлнэ.
Алслагдсан сумдын хүүхдүүд англи хэл сурмаар байна, дижитал эринд нэвтэрмээр байна шүү дээ. Монгол Улс мөнгөгүй биш. Маш их мөнгөтэй. Энэ их мөнгийг хурууныхаа салаагаар урсгаад байна. Боловсролдоо хөрөнгө оруулмаар байна.
-Боловсролын реформыг юунаас эхлүүлэх ёстой юм бэ?
-Бид Финланд, Норвегийн боловсрол ярих дуртай. Тэнд багш хүүхэдтэй урт хугацаанд ажилладаг. Гэтэл Монголд тэгдэггүй. Мөнгө хэрэгтэй учир солонгос руу яваад өгч байна. Их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцаж буй хүнд өндөр шалгуур тавих ёстой. Шалгуурынхаа хэрээр цалинг нь өндөр байлгах ёстой. Тэгж байж энэ мэргэжлийн үнэ цэн өснө.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
-АН хэрэв засаглавал үйлдвэржсэн, баялаг бүтээдэг монголыг хэрхэн бий болгох вэ. Хоёр хөрш рүүгээ юу гаргах вэ. Аль сектор дээр өрсөлдөх вэ гэдгээ тодорхойлох явдал. Органик хүнс, салхин сэнсний эрчим хүч, хонины мах зэргээ экспортлох замууд бий. Хөдөө аж ахуйд суурилсан асар том үйлдвэрлэлийг дэлхийд экспортлогч улс болж болно. Мөн технологийг экспортлогч. Энэ салбарт гадаадад амжилттай ажиллаж байгаа олон залуучууд бий болчихлоо. Монгол хүн бүр үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч болоод эхэлбэл сонгуулиа шударга өгдөг болно. Ардчилал өөрөө эдийн засгийн эрх чөлөөн дээр суурилдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар утгагүй логикгүй сэтгэдэг нөхөр вэ ? Юу юу ч үгү й, бүр бүх юмгүй байж, "би ардаа ах эгчгүй"гэж чаажий наа, чи хэн нэгний гар хөл гэдгээ өөрөө ингэж зарлах ямар хэрэг бна ?! Жаахан монголжуу сэтгээч ээ !!!
Эхлээд УИХ гишүүн бол. Жаахан бяр суугаад дахиад үз. Битгий шантар. Чамд асар их ирээдүй байна. Терьпи казак атаманам будёшь.
Ehleed bodit yum hii, daraa ni ulsiinhaa toloo zutgeh tsag irne
За яахав бохирдоогүй з�##�уу гэж ойлголоо!!! Гэхдээ одоо монголчууд маань нэг юмыг ойлгох цаг нь болжээ! МАН -АН мафиууд намтар түүхээ нэг их том сургууль төгссөн мэт бичиж ярьдгаа болих, түүнд нь итгэгдгээ Монголчууд болимоор байна аа хө!!! Болсон болоогүй том жижиг сургуулийн коллеж, хэлний курс, нэг жилийн курс энэ тэр төгссөн болоод л түүнийгээ түмэн олонд том сургууль төгссөн аятай аяг�##�дгаа одоо боль з�##�уу үе мэддэг болсон цаг үед амьдарч бн!!!
Намтар түүх нь үнэн шүү .
Ардчилсан нам биш ээ, феод�##�ын нам ш дээ танай нам. Танай ах эгч нар ард иргэдээ боол шиг, хамжлагат тариачин шиг ашиглаж, ажиллуулахыг боддог хув�##�зууд болсон.
Энэ гачин новш юм хийдэг гэж юу бдаг юм. Зүгээр л нэг ануус барууныг хоосон шүтсэн золбин л�##�ар
монголчууд маш их цус холилджээ би өөртөө ч эргэлзчилээ ха ха харахгүй юу энэ бол цэвэр хятад харагдаж бн