Улс төрийн мэдээ

Төсөв 2026: Б.Чойжилсүрэн, С.Бямбацогт нар бүсдээ 112 тэрбум, Б.Дэлгэрсайхан бүсдээ 9 тэрбумыг тусгуулжээ

Монгол Улсын хэтийн хөгжлийн зорилтын хүрээнд 21 аймгийг таван бүсэд хувааж хөгжүүлэхээр болсон. Ингэхдээ Засгийн газраас аймаг тус бүрийн газар зүйн онцлогт нь тааруулан бүсэд хуваагаад буй.

Энэ хүрээнд ирэх онд бүсийн хөгжилд хэдэн төгрөгийн төсөв тусгасан эсэхийг нягталлаа.

2026 оны төсвийн жилд орон нутагт нийт 297 тэрбум 528 сая 200 мянган төгрөгийг төсөвлөсөн байна. Гэхдээ бүсүүдийн төсөв эрс, тэрс ялгаатай байгаа нь тус бүсээс нэр дэвшигчидтэй уялдаж байгаа нь анхаарал татав. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт олон сайдтай, эрх мэдэл бүхий гишүүдтэй аймгууд өндөр төсөв тавиулсан бол засагт суудалгүй бүсүүд бага төсөв тавиулжээ.

Ингээд төсвийн мэдээллийг бүсүүдэд харьцуулан хүргэе.

Ирэх онд улсын төсвөөс дараах 14 аймагM доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно:   

  • Архангай аймагт 32 тэрбум 646 сая 800 мянган төгрөг,  
  • Баян-Өлгий аймагт 16 тэрбум 555 сая 400 мянган төгрөг,  
  • Баянхонгор аймагт 31 тэрбум 392 сая 200 мянган төгрөг,
  • Булган аймагт 6 тэрбум 41 сая 200 мянган төгрөг,
  • Говь-Алтай аймагт 16 тэрбум 68 сая 500 мянган төгрөг,
  • Дундговь аймагт 2 тэрбум 986 сая 100 мянган төгрөг,
  • Завхан аймагт 39 тэрбум 258 сая 200 мянган төгрөг,
  • Өвөрхангай аймагт 26 тэрбум 267 сая 200 мянган төгрөг,
  • Сүхбаатар аймагт 8 тэрбум 648 сая 100 мянган төгрөг,
  • Увс аймагт 37 тэрбум 831 сая төгрөг,
  • Ховд аймагт 3 тэрбум 992 сая 700 мянган төгрөг,
  • Хөвсгөл аймагт 40 тэрбум 718 сая 600 мянган төгрөг,
  • Хэнтий аймагт 28 тэрбум 664 сая 600 мянган төгрөг,
  • Говьсүмбэр аймагт 6 тэрбум 421 сая 600 мянган төгрөг байна.

Харин аймгуудын төсвийг бүс бүсээр нь харьцуулан үзэхэд дараах үр дүн гарч байна.

  • Баруун бус, болох Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудад хамгийн их буюу 112 орчим тэрбум төгрөгийн төсөв тусгасан байна. Эндээс хамгийн их төсөвтэй нь Увс, Завхан аймгууд байгаа бол хамгийн бага төсөвтэй нь Ховд аймаг байна. Тус аймагт энэ жил 3 тэрбумын төсөв төлөвлөжээ. Уг бүсээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Э.Болормаа, З.Мэндсайхан, Б.Заяабал, О.Амгаланбаатар, УИХ-ын дэд дарга Б.Бөхчулуун, АН-ын дарга О.Цогтгэрэл нар сонгогдсон.
  • Хангайн бүс, болох Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт мөн өндөр өртөг буюу нийт 90 орчим тэрбум төгрөгийн төсөв тусгасан байна. Энэ бүсээс Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Ганбат, О.Алтангэрэл, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан нар сонгогдсон юм.
  • Хойд бүс, болох Булган аймагт 6 тэрбум Хөвсгөлд аймгуудаас хамгийн их буюу 40 тэрбумыг төсөвлөжээ.  Энэ бүсээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайд Л.Батлут, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нар сонгогджээ.
  • Говийн бүс, болох Дундговь, Говьсүмбэр аймгуудад хамгийн бага буюу нийт 9 тэрбум төгрөгийн төсөв тусгажээ. Энэ бүсээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Г.Ганбаатар, Р.Сэддорж, Р.Эрдэнэбүрэн, Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат нар сонгогдсон байдаг.

Харин төвийн бүсийн аймгууд энэ жил улсын төсвөөс татаас авахгүй байхаар тусгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шулаачид

Холбоотой мэдээ

Back to top button