Улс төрийн халуун сэдэв

Д.Баясгалан "Бөөрөлжүүт"-дээ Хөгжлийн банкны босгосон бондоос 300 сая ам.доллар зээлэх тохироогоо "хийсэн" үү

Өнгөрөгч 2024 онд нийслэл хот 500 тэрбумын бонд босгож, үүнийхээ 300 тэрбумыг "Бодь" группийн эрчим хүчний төсөл болох "Бөөрөлжүүт"-д өгсөн. Харин энэ жил Хөгжлийн банк 500 тэрбумын бондоосоо 300-г нь мөн "Бөөрөлжүүт" төслийг санхүүжүүлэх агуулгаар судалгаагаа эхлүүлжээ.

Хөгжлийн банкны зээл судлагдаж байгаа ч "дээгүүрээ" Д.Баясгаланд өгөх шийдвэр гарсан уу

Хөгжлийн банкны нээлттэй өгөгдлөөс харахад, Бөөрөлжүүтийн хоёр дахь үе шат буюу нийт 300 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай (2×150 МВт) цахилгаан станцын 3, 4-р блокийг барьж байгуулах ажилдаа зээлийн санхүүжилт хүссэн байна. Уг зээлийн санхүүжилт шийдэгдснээр,

  • 2027 оны 12 дугаар сард 3 дугаар блок (150 МВт),
  • 2028 оны 12 дугаар сард 4 дүгээр блок (150 МВт) ашиглалтад орох боломжтой аж.

Хөгжлийн банк нь 2025 онд олон улсын санхүүгийн зах зээлд нийт 500 сая ам.долларын бонд арилжихаар төлөвлөсөн. Уг бондын санхүүжилтээр,

Нэг. Өндөр хүүт бондын эргэн төлөлтийг дахин санхүүжүүлэх,

Хоёр. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэл дэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго тавьсан.

Энэ онд арилжсан бондын хүү 8.5 хувь, гурван жилийн хугацаатай, "Ди Би Эм-2028" нэртэйгээр зарлагдсан юм. Уг санхүүжилтээр 11 хувийн хүүтэй "Ди Би Эм-2026" бондын 122.3 сая ам.долларын бондыг дахин санхүүжүүлээд буй.

Хөгжлийн банкнаас уул уурхайгаас бусад салбар, ялгангуяа эрчим хүчний эргэн төлөгдөх чадамж бүхий "сайн" төслүүдэд санхүүжилт олгох хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Энэ хүрээнд Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондынхоо тодорхой хэсгээр дотоодын томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр зээлийн судалгаагаа эхлүүлсэн гэсэн үг. Тэдгээрийн хамгийн эхэнд "Бөөрөлжүүт"-ийн өргөтгөлийн төсөл нэрлэгдэж байна.

Хөшигний ард яригдаж буйгаар, Д.Баясгалангийн эзэмшдэг "Бодь" группээс хэрэгжүүлдэг "Бөөрөлжүүт" төслийн өргөтгөлд Хөгжлийн банкны 300 орчим сая ам.долларыг гаргахаар дээгүүр хүрээндээ "тохирсон" гэгдэх. Гэвч одоогоор уг шийдвэр албажин гараагүй, ТУЗ-ийн хурал товлогдоогүй байгаа юм.

Нийтдээ "Эрдэнэс Монгол" тэргүүтэй төрийн өмчийн 6, хувийн хэвшлийн 8 төслийг Хөгжлийн банк судалж буй бөгөөд санхүүжилт хүссэн хэмжээ нь 8.5 их наяд төгрөгт хүрч байгаа аж.

Б.Чойжилсүрэнгийн өвөл тог таслаж, гал алдаж мэдэх эрсдэл ба Д.Баясгалангийн улс төрийн нөлөөлөл

Юмны үнэн гэж, өнгөрсөн жил "Бөөрөлжүүт"-ээс эрчим хүч аваагүй бол хотод тог тасарч, гал алдаж мэдэх эрсдэл асар өндөр байсан нь үнэн. Нэгэн цагт УИХ-ын чуулганы танхимаас “Арилжааны банк төмар зам бариад байж болохгүй, Д.Баясгалан шуналаа тат” гэх мэтээр хатуухан шүүмжлэл илэрхийлж байсан Х.Нямбаатар хотын дарга болсон хойноо босгосон бондынхоо 300-г Д.Баясгалангийн төсөлд өгч, өвлийн эрчим хүчний асуудлаа шийдэж байв.

Гэвчиг Хөгжлийн банкны бүтэлгүй зээлүүдийг нийтэд илчлэх замаар "дэлбэлж" улс төрийн гараагаа эхлүүлсэн Н.Мандуулыг хот руу татахдаа Д.Баясгаланд бонд босгож өгөх зорилго л агуулсан мэт логик харагддаг нь нууц биш. Н.Мандуул ингэж хотод болон Д.Баясгаланд бонд босгож өгснийхөө шагналыг эдүгээ Чингэлтэй дүүргийн засаг дарга болж хүртсэн.

Улмаар хотын дарга Х.Нямбаатар “Бодь интернэшнл” ХХК-ийн Судалгаа хөгжүүлэлтийн төвийн захирлаар ажиллаж байсан Т.Даваадалайг орлогчоороо авсан нюанс ч байна. Түүнчлэн "Бодь"-ийн охин компаниудын нэг "Бодь-Электоринкс" л гэхэд өнгөрөгч жил улсын төсвөөс 55 тэрбум, 2025 онд 7.3 тэрбумын бэлтгэн нийлүүлэлтийн ажлууд авсан нь анхаарал татдаг.

Нэгэн цагт нийгмийн анхаарлыг ихээр татаж байсан төмөр замтай холбогдох оффтейк гэрээний асуудал эдүгээ онхи мартагдаж,

  • “Тавантолгой-Гашуунухайт” чиглэл дэх 260 км /дэлгэмэл урт 319/ төмөр замаас 1 тэрбум 282 сая ам.доллар,
  • “Богдхан” төслийн 130 км-ийн гүйцэтгэлээс 1 тэрбум 404 сая ам.доллар авахаар гэрээлсэн “Бодь-Интернэшнл” ХХК-тай холбогдох хэрэг ч яасан нь мэдэгдэхгүй замхарчээ.

Ерөөс Х.Баттулгын үед ч, У.Хүрэлсүхийн хүчтэй Ерөнхийлөгчийн дүртэй цагт ч яаж ийгээд төрөөс томоохон ажлуудыг авч, хаана ямар өгөөжтэй бонд, санхүүжилтийн орон зай байна, тэнд Д.Баясгалан боломжийг хамсаар яваа нь энэ цагийн үнэн юм.

Сүүлийн жилүүдэд хот ч, Хөгжлийн банк ч түүний төслүүдэд зориулж, бонд гаргаж байгаа мэт дүр зургууд ажиглагдах болжээ.

Нөгөө талд МАН-ын сонгуулийг угжсан зардлаараа сайдын суудлаа гурван удаагийн Засгийн газар дамнан хамгаалж буй Б.Чойжилсүрэнгийн ажлаа явуулж байгаа байдал Эрчим хүчний салбар амь тариагаа "Бөөрөлжүүт" төслийг бараадахаас өөр аргагүй нөхцөлд оруулсаар удлаа. ТЭЦ-3 дээр гарсан эрчим хүчний ослын дараа ирэх өвөл дахиад л хотынхны аминд Д.Баясгалангийн эхлүүлсэн эрчим хүчний төсөл орохоор нөхцөл байдалтай байгаа нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
56 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hugjliin banknii sanhuujilt udaashirch baigaa ni ilt medegdej baina Zorilgotoi gartai hereg yaj uguh talaar baga ch gesen ajil hiih heregtei Dee

Зочин
Зочин

B.Choijilsureniin ajil chadvar buruu udirdlagaar uchruulsan asuudluud ni todorhoi Shuud surguuli hicheel zamgui baina

Зочин
Зочин

Hugjliin bankiin bond udahgui sanhuujilt hiigeed ajliin ur dund ni todorhoi huchtei niigemleg ajil hiih bolomjtoi

Зочин
Зочин

Бөөрөлжүүт төслийн санхүүжилт хотын иргэдийн эрх ашигт хэр нийцэж байна вэ?

Зочин
Зочин

улс төрийн нөлөөллөөр бонд авч байна гэж бодож байна

Зочин
Зочин

Хөгжлийн банкны суд�##�гааны үр дүнг нийгэмд ил гаргах хэрэгтэй

Зочин
Зочин

Хотод тог тасарч болзошгүй байсан гэж сонсоод айж байна. Гэхдээ нэг компанид их мөнгө явж байгаа нь сонин

Зочин
Зочин

Бондын мөнгө яг “Бөөрөлжүүт”-д очих нь шударга уу даа?

Зочин
Зочин

Тэгээд энэ Д.Баясг�##�ан гэдэг хүн мөнгө авчихаад л бусад нь юу болж байгаа бол

Зочин
Зочин

Бондын мөнгө яг л Д.Баясг�##�ан гэдэг хүний тоглоом шиг санагдаж байна

Зочин
Зочин

Нэг компани л бүх зүйлийг авдаг юм байна шүү

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
Reply to  Зочин

Цахилгаан станц барьсан өөр ямар компани мөнгө аваагүй хоцорсон юм бэ?

Зочин
Зочин

Бонд гаргаж ийм том мөнгө өгөх нь шударга бус юм шиг санагдаж байна

Зочин
Зочин

Хотын иргэдийн аюулгүй байд�##� чух�##� гэхдээ ийм их мөнгө нэг т�##�д явах нь аймаар

Зочин
Зочин

Бодь гэдэг компани дангаар бүх юм авч байна уу, үнэхээр ичмээр

Зочин
Зочин

Хөгжлийн банкны 300 сая доллар нь ТУЗ-ийн шийдвэргүй байхад “тохирсон” гээд ярьж байгааг хараад үнэхээр уур хүрээд байна, илт улс төрийн тохироо

Зочин
Зочин

Өнгөрсөн жил эрчим хүч тасарч болзошгүй нөхцөлд Х.Нямбаатар бондын мөнгийг Д.Баясг�##�ан руу чиглүүлсэн нь үнэхээр шун�##�, хувийн ашиг сонирхол

Эгэл
Эгэл
Reply to  Зочин

Тэгээд Улаанбаатарыг тоггүй байлгах хорон санаагаа хэрэгжүүлэх нь үү!,35 жил болоход ганц ч цахилгаан станц бариагүй нь чам шиг тийрэнгүүдийн хорлол шүү дээ,оросын �######� долоогч оо

Зочин
Зочин

Төмөр замын оффтейк гэрээ Богдхан төслийн мөнгөний асууд�##� замхарсан нь Д.Баясг�##�ангийн төсөлд төвлөрөх санхүүжилттэй шууд холбоотой, бүр ичмээр

Зочин
Зочин

Хотын иргэдийн өвлийн эрчим хүчний аюулгүй байд�##� нэг хувийн компанийн бизнесээс шууд хамаарах нь төрийн санхүүжилтийн хян�##�т ямар сул байгааг харуулж байна, үнэхээр муухай

Зочин
Зочин

Bayasgalan bol neg l shunaltai tur zasag deer garna daa

Зочин
Зочин

Booroljuut-g sanhuujij bgaa yum uu? uheruud mini

Зочин
Зочин

Hugjliin bank ymar ih mongo zarsan yum be? MAN-iin hulgaichuud l bn sh dee

Зочин
Зочин

Ene bundiig ni bugd barij ugnu gej bodoj bna uu? hahah

Зочин
Зочин

Choyjilsuren tog tsohihgui bol Booroljuut l avarna gej bodoj bgaa yum bna

Зочин
Зочин

Bod' group iin hajuud shunaltai hun baidag ni l haragdaj bna, buh yum deer bdag yum shig

Зочин
Зочин

Яагаад заав�##� Баясг�##�ангийн төслүүд рүү мөнгө урсаад байдаг юм бэ, өөр чадаж яваа компани зөндөө байхад! Иргэдийн татварын мөнгийг нэг хүний бизнес болгож болохгүй

Зочин
Зочин

Ene bol zugeer l ulsturchdiin nairuulga, ard tumnii mungu hulgailsan shine arga shuu dee

Зочин
Зочин

Хотод өвөл гэрэл унтрахгүй байв�##� хамаа байна гэж бодоод байгаа юм уу, бид өдөр бүр үнэтэй цахилгаан төлдөг шүү дээ! Энэ эрчим хүчний бодлого бол цэвэр лобби

Зочин
Зочин

Bayasgalan gej yasan tsaddaggui hun be, bnga l mungu luivardaad yavah yum

Зочин
Зочин

ТЭЦ-3 дээр осол гарахад ч бас энэ хэдэн улстөрчийн буруу шүү дээ. Төсөв мөнгөө зөв зарцуулсан бол �##�ь хэдийн шинэ станц баригдах байлаа

Зочин
Зочин

Nymbaatar ooriigoo ard tumnii tuluu gej yriad bsan, odoo yaj ene Bodid mungu ugch bgaag tailbarlaarai

Зочин
Зочин

Энэ улсууд сонгуулийн зардлаа нөхөх гэж байгаад байна. Ард иргэдийн амьдр�##� хэцүү байхад хэдхэн гэр бүл баяжсаар

Зочин
Зочин

Bayasgalan bol MAN-iin sanhuu ugluur nemeed bdag gol etgeed, ulsiin mongoor huuhed shig togloj bna

Зочин
Зочин

Эрчим хүчний с�##�барыг ингэж хувь хүний гар дээр өгөөд байв�##� монголчууд хэзээ ч бие даахгүй. Бондын мөнгийг ил тод зарцуулмаар байна

Зочин
Зочин

Chuluut zah zeeld ali hediin iim tom buteeliin companyud baina, yagad zaaval Bodid ogdog ni oilgomjtoi nairuulga

Зочин
Зочин

Хотын удирдлагууд ард түмнээ боддог бол ийм нэг т�##�д ашигтай шийдвэр гаргахгүй. Энэ бол улс төрийн наймаа

Зочин
Зочин

Bayasgalan shig hunii garaas uls oron buteh uu, busad businessman nar bas erh avah yostoi shuu dee

Зочин
Зочин

Ямар ч байсан ирэх өвөл цахилгаан тасрахгүй гэдэгт л итгэж сууна. Гэхдээ нэг хүний төслийг ингэж давуу байд�##�д оруулж байгаа нь шударга биш

Зочин
Зочин

Ene bugd MAN-iin dotood ashigtai nairuulga, ard tumend ashig baihgui

Зочин
Зочин

Бонд босгох болгондоо л "сайн төсөл" гээд л нэг л компани руу чиглээд байна. Энэ бол том хэмжээний авлигын хэлбэр

Зочин
Зочин

Manduul ch gesen shudarga hun geed bsan, odoo ch bas Bodid garts gargaj ugch bgaa n ilt bolson

Зочин
Зочин

Хэрвээ үнэхээр эрчим хүч хэрэгтэй юм бол төр өөрөө шинэ станц барих ёстой. Хувийн компанийн ашиг сонирхолд баригдах ёсгүй

Зочин
Зочин

Bayasgalan odoo barag ulsiin mungiig huvaaj avdag hun shig haragddag, tur turshlaga hiij bn uu esvel bizness uu?

Зочин
Зочин

Энэ бүх асууд�##�д хян�##�т тавьдаг байгууллага хаана байна вэ? Төрийн өмчит төслүүд яагаад хөсөр хаягдаад байдаг юм бэ?

Зочин
Зочин

Hulgaichuud bie biee demjeed, ard tumnii mungiig idej bna daa

Зочин
Зочин

Улстөрчид өөрсдөө лобби хийдэг болохоос жирийн иргэдийн дуу хоолойг тоодоггүй. Ингэж явсаар хямр�##� улам гүнзгийрнэ

Зочин
Зочин

Эрчим хүч тасрах аюул үнэн, гэхдээ шийдэл нь зөвхөн нэг хүний төсөл биш байж болно. Шударга өрсөлдөөн хэрэгтэй

Зочин
Зочин

Uls tur bol bugd nairuulga, mungu tugrug gej boddog, ard tumnii amidral henii ch tolgoid orohgui

Зочин
Зочин

Хэзээ нэг өдөр энэ бүхний үнэн илчлэгдэнэ гэж найдаж байна. Монголд шударга ёс гэж үлдэх хэрэгтэй

ЗочинЗочин Зочин
ЗочинЗочин Зочин

Энэ луухааны шээс монголд их уршиг тарьж байна даа.

Зочин
Зочин

Данх хулгайчаа Нянгартай нь 461 рүү ачаач. Чойжилсүрэн новшийг хурдан �######�уулаачээ. Тэр өөрийнхөө төслийг улсад шахах гээд хэзээ ч улсын ажил хийхгүй гэдгээ өөрөө хэлчихээд байхад нь байлгаад байдаг нь арай давруулсан асууд�##� шүү

Холбоотой мэдээ

Back to top button