Улс төрийн мэдээ

МАН-ын хурлаас өмнө Н.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийг онилон гарч ирэв

МАН-ын даргын сунгаа урд хүлээгдэж буй. АН даргаа сонгож, дүрмээ шинэчлэн Улсын дээд шүүхэд хүргүүлсний араас эрх баригч намын дотоод дүрэм, даргын асуудал яригдах нь тов тодорхой зүйл хэвээр.

Үүнтэй холбоотойгоор МАН доторх хөдөлгөөн идэвхжиж, намын даргын суудлын төлөөх дотоод өрсөлдөөн явагдсаар буй. Мэдээж энэ идэвхжил, өрсөлдөөний дотоод дүрийн нэг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ.

Ойрын өдрүүдэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хэвлэлүүдээр "Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил холболтын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг эргэн сануулж, Хятадын талд "Чайна Энержи" компанитай 16 жилийн турш нүүрсийг тонн тутмыг нь 55 ам.доллароор нийлүүлэх гэрээ хийж 5 тэрбум ам.долларын алдагдал хүлээхдээ тулсан гэх зүйл ярих болов.

Хоёр улсын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын урдаа тавьсан 14 мега төслийн нэг байсан бөгөөд Хятадын талтай 50 гаруй удаа хэлэлцсэний эцэст Засгийн газар хоорондын хэлэлцээрээр соёрхон баталж, улмаар компани хоорондын гэрээ, гүйцэтгэлээр үргэлжилж буй.

Уг хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэн баталсан юм.

Экс ерөнхийлөгч сүүлийн 3 долоо хоногийн турш Л.Оюун-Эрдэнийн талаар идэвхтэй ярьж эхэлсэн бөгөөд тавхан сарын өмнө тэр "өөрийн" эзэмшлийн телевизээр ярилцлага өгөхдөө Л.Оюун-Эрдэнийн түүчээлсэн Баялгийн сангийн хуулийг дэмжиж байгаагаа ярьж суусан юм. Түүний хүү өнөөдөр Г.Занданшатарын Засгийн газарт сайдын суудалтай.

2021 оны өдийд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан болохтой зэрэгцэн Н.Энхбаяр хүүдээ мандат авах гэж, өгөхгүй бол МАН-ыг самрахад бэлэн сэтгэл зүйтэйгээр уурсаж явсныг нь мартах аргагүй. Тэр үеийн түүний омог хүүгээ УИХ, цаашлаад Засгийн газар гэж ахиулсаар ирэв. Экс ерөнхийлөгчийн хувиар МАН-ыг МАХН байхаас бичилцсэн арвин түүх, мэдэх олон зүйлс түүнд бий. Энэ зангаараа ч өнөөдөр тэр МАН-ын гадуурх "муу" пи арыг баздаг, доторх нюансыг нь тандаж явдаг дүр болов.

Яагаад МАН-ын Бага хурлын өмнө тэр Л.Оюун-Эрдэнийг онилж гарч ирсэн, ирэхдээ нэг намд хамт зүтгэж, өөрийг нь Ерөнхийлөгч байхад Ерөнхий сайдын албыг хашиж байсан С.Баяртай зүйрлэн, буруушаах болсон зэрэг нь тэр одоо ч өөрийн байр суурийг "саарал ордонд" бий гэдгээ батлахыг хүссэн хэвээр буй за. Түүний эл үйлдлийг Ерөнхий сайд асан С.Баяр "Манай энэ ийм сонин. Байхад нь нууна. Явахад нь зооно. Засрах шинж алга" хэмээн твиттерт жиргэсэн бөгөөд МАН доторх бүлэг, ашиг сонирхол хэзээд наана аа нэгдмэл юм шиг авч гүндээ илүү лав хагарч ирсний жишээ энэ юм.

МАН дотоод тэмцэл, хагаралдаа Н.Энхбаярыг ашиглахдаа тулсныг харвал намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд үнэхээр байдаг хүчээ хаяж байгаа нь илэрхий байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энхбаяр үнэхээр хуурамч хүн, өмнө дэмжиж байсан хуулиа одоо Оюун-Эрдэнэ рүү дайрах хэрэгсэл болгож байна

Зочин
Зочин

Oyun-Erdene-n 14 mega tusluud bur hanaj chadaagui ch gesen, turshilt hiij baisan n bas unelegdej bolno

Зочин
Зочин

Н.Энхбаяр үргэлж хагар�##� тарьж, өөрийнхөө хүүд л сууд�##� олох сонирхолтой харагддаг

Зочин
Зочин

Ene bol MAN dotorh bodit hulsnii temtsel, neg ni Enhbayriig ashiglaj baina gej l haragdaj bna

Зочин
Зочин

Л.Оюун-Эрдэнийн Баялгийн сангийн хууль бол зөв санаачилга байсан, үүнийг дэмжсэнээ хэлээд одоо эргүүлж дайрч буй нь Энхбаярын хоёр нүүр

Зочин
Зочин

MAN dotorhi erh medliin tuluuh jinhene toglolt delgerch bna. Enhbayar bol zavaan toglogchiin neg ni

Зочин
Зочин

Н.Энхбаярын үе үеийн айлдварууд МАН-ын нэр хүндийг унагаж ирсэн, одоо ч мөн адил

Зочин
Зочин

Oyun-Erdene hilee holboj buteen baiguulalt hiih gej oroldson n boditoi ach holbogdoltoi baisan

Зочин
Зочин

Энхбаяр МАН-д үнэндээ байр суурь байхгүй хэрнээ байгаагаа харуулах гэж шоудаж байна

Зочин
Зочин

MAN-g samrah geh enhbayriin zan n odoo ch oorchlogdoogui ni ilt

Зочин
Зочин

Л.Оюун-Эрдэнэ мега төслүүдийн т�##�д өөрөө гадаад, дотоод т�##�тай тулж ажилласан нь үнэлэгдэхүйц

Зочин
Зочин

Enhbayr hezee ch MAN-d ev negdel uusgeh hun bish, harin zavaaruulah hun

Зочин
Зочин

Н.Энхбаярын хүү одоогийн Засгийн газарт сайд хийж байж эцэг нь ийм дайр�##�т хийж байгаа нь өөрөө инээдтэй

Зочин
Зочин

Oyun-Erdene uuriin ambits#aa het togloson ch gesen, huuliin tosoluudaa tuushtai yavuulsan

Зочин
Зочин

Энхбаярын “би энэ намыг мэднэ” гэдэг омог нь түүнийг улам л хоцрогдсон харагдуулдаг

Зочин
Зочин

MAN-dotorh nuuts ashig sonirholuudiig Enhbayar gadnaas ni shoroo hutgaj bn

Зочин
Зочин

Л.Оюун-Эрдэнэ хил дамнасан төслүүд дээрээ эрсдэлтэй �##�хам хийсэн ч дорвитой ахиц гаргасан

Зочин
Зочин

Enhbayriin huu Suuliin jiluuded MAN-d turshiltiin shatnii said shig l yavj bna

Зочин
Зочин

Н.Энхбаяр МАН-ын бага хурлын өмнө гарч ирж байгаа нь өөрөө тоглолт, ашиг хайсан �##�хам.

Зочин
Зочин

Oyun-Erdene deer Enhbayr 16 jil urshuulj baisan gereegee odoo sanaj suul ni hohson shig yarij bna

Зочин
Зочин

МАН дотоод тэмцэлдээ Энхбаярыг хэрэглэх хэмжээнд хүрсэн нь үнэхээр хүчтэй өрсөлдөөн болж буйн илрэл

Зочин
Зочин

Enhbayar bur heden jiliin omnoos l MAN-d evdelee taraasan, odoo ch gesen bolohgui

Зочин
Зочин

Л.Оюун-Эрдэнийн үед эхэлсэн төслүүд өнөөдөр үргэлжилж байгаа нь тэр хүний оролдлогыг үгүйсгэж болохгүй

Зочин
Зочин

Ene buhniig haraad MAN-ii darga songoh temtsel unen hatuu, Enhbayar zohiomol dain hiij bna

WTF
WTF

Монголд улс төрч гэдэг нь эхлээд гөлчийтөл нь долоох хэсэг хугацааны дараа араас нь өмнөөс нь чааж өгөх.. Энэ маягаар энэ кулгайчийн хүү нэг өдөр ЕС болцон байж магадгүйл юм байна, Гачгар болцон гэхээр...

ЗочинЗочин Зочин
ЗочинЗочин Зочин

Зууны манлай �##�иг�##�чин. хулгайч, луйварчин Н.Энхбаярыг МАН-ын дотоод асууд�##�д бүү ойртуул. Засаг төрийн ордон луу бүү оруул. Н.Энхбаяр бол ш�##� худлаа, хуурамч хүн шүү. Энэ баасыг Нямдорж л хага дарж чадсан юм шүү.

Зочин
Зочин

nambar guain huu bolio nudnii bulai

иргэн
иргэн

б�##�ай өвгөн одоо болимоор юмаа ямар чтөвөгтэй хүн юм вэ дээ

Зочин
Зочин

Энэ заваан өвөө одоо болиочээ. Баас хатавч өмхийгөө тавихгүй гэж энэ шүү дээ

Зочин
Зочин

za bayaraas bol 2 huruu deer bhoo

Зочин
Зочин

элбэгдлржид хүчирхийлүүлж баыхдаа таарсан амитан

Зочин
Зочин

Энэ хөгшин одоо элдэв юманд оролцож хошуугаа худад�##�даж явдагаа болимоор юм, Элдвээр оролдож байж хүүгээ сайд болголоо болоо шүү дээ,Эх оронч л юм бол Хархорин хотынхоо ажлыг олигтойхон хийх т�##�аар санаачлагатай явб�##� барав биш үү,

Холбоотой мэдээ

Back to top button