НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Шүүгчийн сандалд дарагдсан сурагчийг эмнэлэгт хүргэсэн ч хоёр цаг болоод нас барсан

Хоёрдугаар ангийн сурагч хичээлдээ орж байхдаа амиа алдсан харамсалтай хэрэг Өвөрхангай аймагт гарсан.

Тодруулбал, Энэ сарын 5-ны өдөр Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд хүүхэд нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад тус өдрийн 15:22 цагт бүртгэгдсэн байдаг. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хоёрдугаар ангийн сурагч биеийн тамирын хичээлд хамрагдаж байх явцдаа амиа алдсан гэж ЦЕГ-аас мэдээлсэн.

Мөн урьдчилсан байдлаар волейболын шүүгчийн сандалд дарагдаж, амиа алдсан байж болзошгүй гэх мэдээлэл гарсан.

Тиймд уг харамсалтай ослын талаар Өвөрхангай аймгийн Боловсролын газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

-Өнгөрсөн баасан гарагт /2025.09.05/ манай аймгийн ... нэртэй Ерөнхий боловсролын сургуульд хүүхэд хичээлд оролцож байх явцдаа амиа алдсан талаарх мэдээлэл бидэнд ирсэн. Амиа алдсан сурагч тус сургуулийн хоёрдугаар ангид суралцдаг. Тухайн өдөр 13:38 цагт биеийн тамирын хичээлдээ орсон. Осол 13:50 цагт болсон юм байна лээ. Бид ослын дараа сургуульд нь бүтэн өдөр ажиллаж заалны тал талын камерыг шүүж, тухайн үеийн бичлэгийг шалгасан.

Бичлэгт тухайн сурагч волейболын шүүгч суудаг төмөр сандал руу авирч байгаад дарагдаж унасан дүрс бичигдсэн. Хичээл орж байсан багшийн хувьд хичээл эхэлснээс хойш тухайн хүүхэд 3-4 удаа сандал руу авирахад нь болиулаад хажуудаа суулгаж байсан ч өөр хүүхдэд заавар өгөх зуурт дахиад очоод сандал татсан нь бичигдсэн. Осол болсон даруй хүүхдийг яаралтай эмнэлэгт хүргэж, тусламж үзүүлсэн болов ч хоёр цагийн дараа нас барсан. Хэрэг дээр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар ажиллаж, шалгалтын ажиллагааг явуулж байгаа.  

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bolor
Bolor

Яахаараа биеийн тамирын зaaланд хүүхэд дарагдаж үхэхээр том төмөр санд�##� тавьдаг юм. Аюулгүй байдлын үүднээс тийм тавилга байх ёсгүй ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button