НИЙГЭМНийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Хөвсгөлийн ЗӨСТ: Тарваган тахлаар өвдсөн хүн, сэжигтэй тохиолдол нэмэгдээгүй байна

Хөвсгөл аймагт тахлын голомтод бүсээс тарвага агнан хүнсэндээ хэрэглэсэн 24 настай эрэгтэй нас барж, одоогоор батлагдсан гурав, сэжигтэй 80 хүн тусгаарлалтад буй. Улмаар өчигдөр /2025-09-08/-нд тахлаар амиа алдсан 24 настай эрэгтэйг эмчилж байсан 14 эмч, эмнэлгийн ажилтнуудын шинжилгээний хариу эерэг гарсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн байдлаар цар тахлын нөхцөл байдал ямар байгаа талаар, ойрын хавьтал, батлагдсан тохиолдлын тоо нэмэгдсэн эсэхийг тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс тодруулахад "Батлагдсан болон сэжигтэй хүмүүсийн тоо нэмэгдээгүй. Цагаан-Уул, Мөрөнд тогтоосон карантин үргэлжилж, сэжигтэй болон батлагдсан иргэдээ тусгаарлан эмчилж байна" хэмээсэн юм.


Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймагт нийт 19 хяналтын пост ажиллаж байгаа бөгөөд үүнээс Мөрөн суманд 8, Цагаан-Уул суманд 11 пост байрлаж, хөдөлгөөнийг хянаж, шалгалт хийж байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Гарах хөдөлгөөнийг зөвхөн дараах тохиолдолд зөвшөөрч байгаа бөгөөд буяны ажилтай, албан томилолттой, эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай иргэдийн бичиг баримтыг шалгаж, баталгаажуулсны үндсэн дээр зорчихыг зөвшөөрөх юм байна.

-Тарваган тахал гэж ямар өвчин бэ-

Тарваган тахал нь мэрэгч амьтны бөөсөөр голчлон дамжин халдварладаг өвчин юм. Дундад зууны үед тус халдварын улмаас Европт олон сая хүн нас барж байсан.

Ерсиниа пестис бактерийг грамын будгаар будсан байдал. Зургийн эх сурвалж: South Dakota Department of Health

Энэхүү халдварт өвчнийг Ерсиниа пестис нэртэй бактериар үүсдэг. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдээлснээр халдварын нууц үе 2-8 хоног байдаг юм. Халдвар цусанд нь орсон үед септицемик тахал, уушгинд орсон үед хатгалгааны тахал болдог. Тарваган тахал хүнээс хүнд дамжих тохиолдол ховор. Халдвар уушгинд орсон ховор тохиолдолд хүнээс хүнд дамжих боломжтой.

Тарваган тахлын шинж тэмдгүүд:

  • Гэнэт өндөр халуурах, жихүүдэс хүрэх
  • Хэвлий, гар, хөл орчим өвдөх
  • Толгой өвдөх
  • Тунгалгын зангилаа хавдаж томрон, идээ бээр гарах.

Тарваган тахлаар оношлогдсон үед гол эмчилгээ нь антибиотик хэрэглэх. Шинж тэмдэг эхэлснээс 24 цагийн дотор эмчилгээг эхэлбэл эдгэрэлт хурдан явагддаг байна.

Эх сурвалж: CDC, Cleveland Clinic

Б.БУЯНДОРЖ, Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Интернетээс тарваганы зураг туучих юм. Тэр нь Монголд байдаггүй тарвага.

Зочин
Зочин

Тарваган тах�##� нь агаар дуслын замаар х�##�ддаг гэж ярьдаг, бичдэг байсан даа. Гэтэл хүнээс хүнд х�##�дах нь ховор гэж энэ нийтлэлд бичсэн байх юм? Худлаа бичээд байна уу?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүнээс хүнд х�##�д�##�гүй яахав дээ. Цагаан-Уул суманд тарваган тахлаар өвчилсөн хүнийг эмчилж байсан эмч, эмнэлгийн ажилтнуудын онош эерэг гарсан гээд мэдээг энэ сайт чинь өөрөө мэдээлээд байгаа биз дээ?

Зочин
Зочин

АМАРСАЙХАН САЙДАА ЧИ ЯВЧИХАА ОЧООД ТЭР ТАХАЛЫН ГОЛОМТЫГ УСТГААД СОЦИАЛИСТ МОНГОЛЫХОО ТӨЛӨӨ ҮХДЭЛ БОЛЧИХОО ЧАМАЙГ МОНГОЛ УЛСЫН БАГАТАР ЦОЛООР НЭХЭН ШАГНАЖ ХӨШӨӨГ ТАНЬ БОСГОМОЙ КУРДАН ТИЙЧЭ ЯВУРАЙ

Холбоотой мэдээ

Back to top button