УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Эрдэнэт ДЦС”, “ДЦС-3” ТӨХК-нд гарсан ослуудад “Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн" ХХК тендер авч, Л.Эрхбаатар удирдсанаараа холбоотой юу

  • 2025.06.02 “ДЦС-3” ТӨХК-д турбин генератор нь дэлбэрч, 47 настай инженер амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
  • 2025.09.03 Эрдэнэт ДЦС-д гаргалгааны таслуур буудсаны улмаас гал гарч, цахилгаан тасарсан. Улмаар ЭДЦС, ЭҮДЦС, Тосон ДЦС буюу Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай зэрэг найман аймаг, 140 гаруй сумын цахилгаан тасарсан. 

Гурван сарын зайтай гарсан хоёр дэлбэрэлт хоорондоо холбоотой юу гэдэг асуулт байна. Холбоотой байж болзошгүй сэжим бий.

Эл хоёр станцын аль алиныг нь Л.Эрхбаатар удирдаж байсан. Мөн хоёуланд нь БНХАУ-ын "Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн" ХХК тендер авч, ажил гүйцэтгэсэн. Л.Эрхбаатар Эрдэнэт ДЦС-ыг удирдаж байхад тус компани тендерийн ажлаа гүйцэтгэж дууссан. Л.Эрхбаатар ДЦС-3 ТӨХК-ийг удирдаж байхад дэлбэрэлт болсон.

Нэгт, ДЦС-3 ТӨХК: 1960 оноос хойш 2015 онд анх удаа буюу 50 мВт-ийн хүчин чадалтай шинэ турбин генератор суурилуулсан. Үүнийг Чингис бондын 35 сая ам.доллараар санхүүжүүлсэн. Төслийн ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн" ХХК шалгарч, “2014.06.15-ны өдөр Түлхүүр гардуулах” нөхцлөөр гэрээ байгуулж байсан түүхтэй. Тухайн үед Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайдаар М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаяр нар ажиллаж байж.

Гэвч энэхүү турбин генератор нь Л.Эрхбаатарыг “ДЦС-3” ТӨХК-ийг удирдаж байхад 2025.06.02-нд дэлбэрэв.

Хоёрт, Эрдэнэт ДЦС: БНХАУ-ын Засгийн газрын 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Эрдэнэт ДЦС-ын СС-50 35МВт-ын турбингенератороор өргөтгөх” төслийн гүйцэтгэгчээр "Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн" ХХК ажилласан. Насос станц бүхий хөргөх цамхаг, хими ус цэвэрлэгээг бүрэн хэмжээнд шинэчлэн эсрэг осмосын технологид шилжүүлэх 1800 тонн/цагийн хүчин чадалтай дулааны эрчим хүчээр хангах сүлжээний халаагч бүхий иж бүрэн тоноглол, 5-8 вагон нүүрс татаж түлхэх зориулалтын цахилгаан толкатель, 110кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэсэн байна.

БНХАУ-ын компани тендерийн ажлаа гүйцэтгэж дуусахад Л.Эрхбаатар Эрдэнэт ДЦС-ыг удирдаж байсан.

Дулааны цахилгаан станцтай холбоотой томоохон тендерүүдийг Хятадын нэг компани түүж ирсэн нь “Хунан Индустрал Экүйпмэнт Инсталшн" байгаа юм. Тус компани “Амгалан дулааны станц”-н өргөтгөлийн ажлыг мөн гүйцэтгэжээ.

Тэгвэл одоо Л.Эрхбаатар нь “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц”-аас ажлын гараагаа эхэлсэн. 2016-2020 онд Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд “Эрдэнэтийн цахилгаан станц” ТӨХК-ийн захирлаар давхар ажиллаж байж. 2021 онд Л.Эрхбаатар Эрдэнэтээс Улаанбаатар руу татагдаж ирээд “ДЦС-3” ТӨХК-ийн захирлаар томилогдсон байдаг. Үүнээс ердөө нэг жилийн дараа буюу 2022.09.06-нд бусдаас их хэмжээний авлига авч байх үед ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнд гардуулж, саатуулагдсан гэдэг мэдээлэл цацагдаж байв. Ингэхдээ “ДЦС-3” ТӨХК-иас зарласан тендерийн сонгон шалгаруулалтад хамаарал бүхий компаниа тэнцүүлж, 100 орчим сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй байгаа. Өгсөн хүн нь “Хасу-Эрчим” ХХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэ” хэмээн бичигдэж байжээ. Гэхдээ албан тушаал хашсан хэвээр өдий хүрч ирсэн байна гэхээр хачирхалтай.

Энэ бүхний дараа Л.Эрхбаатар ОДОО Ч "ДЦС-3" ТӨХК-ийн даргаар ажилласаар байгаа нь бүр жигтэй байна.

“ДЦС-3” ТӨХК-ийн захирал Л.Эрхбаатар гэгч нь МАН-ын талаас Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх нарын гарын хүн гэгддэг. Гэр бүлээрээ эрчим хүчний төрийн өмчит компаниудад ажилладаг, гэр бүлээрээ эл салбарын тендерүүд хамдаг аж. Ерөөс ар өврийн хаалгаар даргын суудал дамждаг, тендер хууль бусаар олгодог, шахаа хийдэг хурган дарга нараар дүүрлээ. Эцэс сүүлд нь хариуцлагын тогтолцоо гэдэг зүйл ч байхаа болиод удаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
32 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene hytaduudas baahan tusul gj baahan hudlaa zeel

Зочин
Зочин

Tendereer damjuulj ih l olon hulgai bolj baina daa deer ued nugu avtus 3 baziin tenderd 50tug iin booltiig 10k gaar avdag bsn shig

Зочин
Зочин

Tenderiig dandaa uuriin hanaatan sadanguudda ugdug ni unen shuudee

Зочин
Зочин

Mongold yer ni shudarga yum gj bdgimu

Зочин
Зочин

Ene chine il tod tenderiin luivar shuu dee, neg l kompani dahin dahin yallaa gsn ner barij buh tsahilgaan stantsaar davhij orson bna shd

Зочин
Зочин

МАН-ын �##�бан туша�##�тнуудын “шахаа”-ны дараа техник дэлбэрч хүн үхэж байхад яагаад хэн ч хариуцлага хүлээдэггүй юм бэ?

Зочин
Зочин

Ene Hunan nertei hujaa kompani yamar “huree hiisen” yum be, haana ch orson baina

Зочин
Зочин

Tenderiig shiiddeg nuguu mungunii surtei garuud ni ch adilhan oroltsoj bgaa bh, nuguu l tomchuudiin naimaa

Зочин
Зочин

Энэ Л.Эрхбаатар гэж нөхөр хэдэн станцыг сөнөөхөөр төлөвлөсөн юм бол доо, ажлаа өгөх биш дахиад унасан ч сууж байх уу?

Зочин
Зочин

Tur gej baihgui bolson, nam gej tender avch ashig hus#ag olgarchid l uldjee

Зочин
Зочин

Daraltai system deer ajillah aparatuudiig tenderiin mongo zalilj hemneed muug hiilgesen ni ilt baina, yag ajild ni orchihson

Зочин
Зочин

Ажил хийж явсан инженер дэлбэрэлтэд өртөөд амиа �##�дана гэдэг үнэхээр эмгэнэлтэй

Зочин
Зочин

Yamar ch ulsad iim tom osol bolson bol darga ni shuud ogtsordog, manaihan bol shal teneg bulhaigaa nuudag

Зочин
Зочин

Ingeed hunii ami ersdeed bhad darga ni uldeed bh gej, tolgoigui sistem bolj

Зочин
Зочин

Хэдэн сарын зайтай хоёр дэлбэрэлт гараад байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгааг ойлгохгүй юм

Зочин
Зочин

Ingeed huuchin systemuud ni dahiad delbervel hen hariutsah ve?

Зочин
Зочин

Зүгээр нэг тоног төхөөрөмж биш, хүний амьдр�##�, найман аймгийн эрчим хүч тасарсан гэсэн үг шүү дээ

Зочин
Зочин

Манай улсад эрчим хүчний аюулгүй байдлыг бүрэн хаячихсан, болзошгүй ослын үнэлгээ ч �##�га

Зочин
Зочин

Stanstai hamaaraltai hunii amidraliin uneiig yaj tolno gej bodoj bna ve

Зочин
Зочин

Г�##� гарч найман аймаг цахилгаангүй болно гэдэг зүгээр л ноцтой төрийн түвшний асууд�##�

Зочин
Зочин

Erchim huchnii salbar ingej udirdagdaad bhad yamar itgel baih ve

Зочин
Зочин

Яагаад ийм олон хүн гэр бүлээрээ эрчим хүчний компаниудыг эзэгнээд байж болдог юм бэ?

Зочин
Зочин

Hudaldaanii kompani bish, amidral hamaatai salbar shuu dee, ene deer hund surtal, huuliin hariutslaga yostoi baih

Змапочин
Змапочин

Эрхэм бэт дэлбэрчл байсан дэлбэрэхч болно ухааны юм яриа биздээ

Аргагүй дээ
Аргагүй дээ

МАН-ын хулгайч шүү дээ

Змапочин
Змапочин

Танк хүлдэгүүдийн маф

Зочин
Зочин

2015 онд ашигл�##�танд оруулсан ТЭЦ-3 ын 50мвт ын турбингенератор капит�##� тоног төхөөрөмж тавиулсан Сономпилтэй 100% холбоотой. Хариуцлага тооцох ёстой ат�##� өөр улсууд руу чиглүүлж саармагжуулах тактиктай Чойжилсүрэнг хамгийн түрүүнд �######�уулах хэрэгтэй. Эрхбаатарыг бол Батлут Тавинбэх мэтийн хулгайчид энэ сууд�##� руу лоббидсон. Улсыг хохиролгүй болгох хэрэгтэй

Зочин
Зочин

Ene neg site dandaa l mongonii toloo or undesgui yum bicheed nogooduul ni itgeed l suuj bgaa ni orovdoltei yum doo.

Urnaa
Urnaa

Tanaih mungunii site yum bn... Yuu ch bicheed bgaan. Batalgaa notolgootoi yum bicheechee

Иргэн
Иргэн

Дандаа худлаа мэдээлэл цацаж байдаг цагаандаа гарчихсан мөнгөний сайт юмуу танайх, мэдээгээ зөв ч суд�##�ж чадахгүй байгууллагуудын нэр солиж холиод буруу ташаа мэдээлэл цацаад байх юм! Ядаж оруулж байгаа мэдээгээ бүрэн суд�##�!

Зочин
Зочин

Medeelel chin buruu bichigdsen bn. Baiguullagaa ylgaj salgaachee. 1-rt Erdenet dulaanii stants dr gal garaagui, Erdenet ded stants dr asuudal uusseeen. 2-rt Tendert oroltsohod nariin shaardlaga tawidag. Shaardlaga hangasan company shalgardag yum. Mungunii site mungu awaad busdiig harluuldag yumuu geheer batal geh yum. Tanai site batalgaatai medeelel gargasan n haana bnaa? Ymar ch batalgaaguigeer iim yum bicheed suuj bdag... Naad zahiin utsaar asuuchih yumiig hurtel hudal medeelleed bh yum. Setguulzuin ner hundiig unagaasan ymar muuhai yum hiideg site, setguulch we!!!

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button