Төрд бус МАН-д ашигтай тусаж, эцэст нь дампуурлаа зарлахдаа тулсан Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэр

Салхитын мөнгөний орд руу УИХ-ын дарга нь тагнуулынхантай давхиж очоод, төрийн мэдэлд авч байгаагаа зарлаж, "Эрдэнэт үйлдвэр" рүү Засгийн газраас мөн л нэг цуваа давхиж очоод, онцгой дэглэм тогтоож байв. Улмаар Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэр дээр цагдаа нар давхиж очоод, хамгаалалтад аваад л. Энэ тоолон маш сүртэй мэдээлэл цацаж, "Төр авчихлаа, одоо ёстой үзүүлээд өгнө өө" гэх мессежийг угсруулан шиддэг байлаа.
Аливаа үзэгдэл, өрнөсөн үйл явц тухайн цаг үедээ мянгантаа алга ташуулж болно оо. Гэвчиг цаг хугацааны урсгал ямархуу бантан зуурмаг болж өнгөрснийг нь шүүгээд харуулдаг жамтай. Энэ жамынхаа дагуу л үйл явцууд цаг хугацааны явцдаа шүүгдэж байгаа.
Эдүгээ цагаас харахад, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор "Эрдэнэс Силвер" компани "Эрдэнэс Монгол"-ын харьяанд ажиллаж, Х.Баттулгын амласан ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх попролын төвгийг санхүүгийн байдлаараа өнөө ч үүрч яваа. Энэ зуур алтны бага гарын наймаачин Т.Мөнхбаяр, "Сэрүүлэг"-ийн С.Баярмөнх тэргүүтэй АН, МАН-ын бүтэхгүй зүгийн менежерүүд удирдаж, томилсон субьектүүд болон тойрон хүрээлэгчдэдээ баахан үйлчлээд гарцгаасан. Төр хожсон агуулга лав байхгүй.
Харин Ц.Элбэгдоржийн "Нөөц нь дууссан" гэж тодотгосон "Эрдэнэт үйлдвэр" шоутай ч ядаж л шинэ ордоо зарлаж байна. Гэвчиг МАН засагласан эдгээр жилүүдэд ОХУ-аас оруулж ирсэн хувийн хэвшлийн эрх ашгийг хөсөр хаяж, МАН-ын томчуудын сонгуулийн мөнгөө босгодог далд үүр болон хувирсан. Төр, түмэн хожсон хожлыг эдүгээ лав иргэн Доржийн амьдралд нөлөөлсөн кэйсээр "Эрдэнэт үйлдвэр"-ээс харах хаа ч байсан юм. Төрийн томчуудад бол хаалттай хүрээнд үр шимээ өгч л буй.
Одоо Хөтөлийн "Цемент шохойн" үйлдвэрийг хар. Үйлдвэр нь дампуурсан үндэслэлээр Гүйцэтгэх захирлыг нь ажлаас чөлөөлөх дээрээ тулжээ. Атал төрд шилжүүлэн авах үед эл үйлдвэр хувийн хэвшилд 260 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн, үйлдвэрлэл нь хэвийн үйл ажиллагаатай, санхүүгийн баланс нь ч давгүй байв. Төрд авснаас хойш санхүүгийн баланс нь уруудан уруудсаар эдүгээ Засгийн газраас "Дампуурахад тулаад байна" гэж зарлатал доройтжээ.
Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийг хувийн хэвшлээс авахдаа ТӨБЗГ-ынхан эдийн засагч Л.Наранбаатарыг Гүйцэтгэх захирлаар нь тавьж байв. Тэрбээр МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн тавиулууд тус үйлдвэрээр дүүрч, аврах нэрээр баахан шоудацгаав. Нам дамнан оймс гозолзуулж улс төр хийж явсан эдийн засагч сэтэртэн яаж ч муу нэр Д.Эрдэнэбилэгийн бэлдсэн залуусаас илүү үйлдвэрлэл эрхлэх билээ.
Дараа нь УИХ-ын гишүүн асан, MCS угшилт Л.Элдэв-Очирыг МАН гомдоосныхоо шагнал болгож үйлдвэрийг хэсэг удирдуулахчаа аядав. Ингээд дахин нэг намчин очсон нь Д.Батчулуун. Төрд авах нэрээр ингэж МАН-ын томчууд ээлж дараалан халаасныхаа хүнийг томилж, далд сонгуулийн мөнгөө босгох хэрэгсэл л хийцгээв.
Эцэст нь дампуурах дээрээ тулаад байна гэж Засгийн газраас ичихгүй мэдэгдэв. МИАТ-ийг нэгэн үес төрөөс дампуурлыг нь зарлуулах дээрээ тулгаж байсхийгээд л муучилдаг байлаа. Эдүгээ сайн захирлын гарт очиж, хэдэн том монополи худалдан авагчаа дарж авахад л санхүүгийн үзүүлэлтүүд нь босоод ирсэн. Ерөөсөө бүхэллэг утгаараа, Хөтөл дампуурал ярих болсон нь удирдлагын хямралын л асуудал. Нөгөө талд зориудаар ингэж үнийг нь унагаж байгаад өөр нэг улс төрийн бүлэглэл нь очиж мөнгө хийх.
Хөтөл тосгоныг тэр чигт нь чирч, монголын цементийн зах зээлд сайн чанарын түүхий эдийн орцоороо тэргүүлдэг уг үйлдвэрийг хувиас аваад төр юу хожив. Иргэн Доржид тэр өгөөж ирэв үү гэдэг асуултыг өнөөдөр эрүүлээр тавьж болно. Хариулт нь, үйлдвэр дампуурахдаа тулж, МАН-ын томчууд мөнгө хийгээд гарсан ай сав л болж үлдсэн дүр зураг энэ.
Хөтөлийн компани өнгөрсөн жил 70 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийж, хэрвээ энэ онд 50 тэрбум төгрөгийн борлуулалт хийхээр тооцсон гэвэл алдагдал нь 3.5 тэрбумын хэмжээнд хүрнэ гэдэг улсыг биш улс тэжээж байгаа нь тэр. Сайн дураар ажиллаж байгаа нэрийн төдий үйлдвэр болчихсон гэсэн үг. МАН авсны дараа ашигт ажиллагаа нь ер өссөн эсэх асуудлыг ч эргэж хармаар.
2022 онд “Цемент шохой”-г төр өөр дээрээ авлаа гэж МАН-ын хүнээр удирдуулсан жилдээ 350 мянган тонн цемент үйлдвэрлэсэн нь дахиж харагдаагүй тоо. 2023 онд 250 мянган тонн, өнгөрсөн жил арай ядан 220 мянган тонн цемент үйлдвэрлэсэн гэхээр эдгээр жилүүдэд эрх баригчид уг нөхцлийг мэдэж байсныг гэрчилнэ.
Ерөөс төрд авахгүй л бол болохгүй нь гэдэг мессежийг эхлээд олон нийтэд МАН-ын “Шилэн” Цогоо өгч, олон нийтээс гарын үсэг цуглууллаа, барилаа гэх арга хэрэглэж, үүнийх нь араас эрх баригч нам ерөөс төвдөлгүй өөрийн залуусын нэгийг томилсон.
Томилсоор ч ирсэн бөгөөд Хөтөлийн 10 мянган хүний 700 гаруйг нь ажиллах хүчээ болгосон энэ үйлдвэр өнөөдөр ингээд МАН-ын ээлжит сэлгээний талбар болчихов.
Эцсийн дүндээ дэд бүтцээ сайжруулах томоохон хөтөлбөрүүдийн гол хэрэглүүр цементийн улсын үйлдвэрээ хамгийн эрэлттэй үе дээр нь элгээр нь мөлхүүллээ. 2026 онд цементийн хэрэглээ улам өсч, 3 сая гарна гэдэг экспертүүдийн үг МАН-ын сандал суудлын төлөөх, хэдэн нам дагагсдын CV-ндээ нэмдэг тодорхойлолт төдий болгосоор байх юм уу. Хувьд өгөөд төр гараа татъя гэх юм уу.
Эргээд харвал, “муу” гэдэг пайз зүүлгэсэн ТӨХК-иудаас өнөөдөр эдийн засагт нэмэртэй, хал палгүй нь ч бий. Тэгмэгц, төр аваад ашиггүй болгодог биш, нэг нам дангаар аваад үйл ажиллагаа, менежментийг нь уруудуулж байгаа жишээ л “Цемент шохой” дээр тодорхой харагддаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цемент бол бүтээн бгуул�##�тын т�##�х нь иймээс төрд байлгах нь зөв. Энэ т�##�аас нь илүү ихийг бичээрэй. Амжилт
Төрд очсон бүхэн МАН-ын "найрын ширээний ууц" бол дог юм л доо !
МАН гэх МАНГАСЫГ яах вэ???
Iim tom chuhal strategiin yumaa uursduu albaar dampuuruulj baugaad uursduu hytadaas hog avchirh zarah gj bgan
Монголд энэ нам ер нь бүхнийг үгүй хийж байж санаа нь амрах гээд байнаа даа
Төрийн өмчөөс нь гаргаад сэтгэлтэй хүн аваад явб�##� ашигтай ажиллах зөндөө олон газар байгаа даа
Хөтөлийн дампуур�##� хэнд ашигтай вэ хужаа цэмэнт зардаг газрууд
Монголдоо нэг юм бүтээгээд хийчих заяагүй ард түмэн шүү тэр тавчиг цамцаа л үйлдвэрлэл гэж ойлгодог
МАН ыг �######�уулах цаг нь болсон
MAN odoo mongoloos z##lchildaa
Oiriin hed honog maniig sain guvj bainaa amjilt naaduulaa hiad guvuudbug
MCS MAN ntriig zugeer hucheer zadlaldaa monopol ali deer ued bolchood bhad anti monopol huuli geh bdg vizde
Odoo ugaas tsuuhun uldsen heden uildveruudee avaad yvchij boldgun bhda
Монголчууд үйлдвэргүй чадваргүй байх нв хятадуудад л ашигтай
Хувьдаа байхад нь ун�##�гүй явж байсан үйлдвэрүүдийг төр авах болгонд доройтоод дуу�####�г нь ямар учиртай юм бэ, төр өөрөө чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрчих л дөө
Сайн явж байсан үйлдвэрүүдийг улс төрийн зорилгоор булааж авч, намын шун�##�тай хэдэн нөхдөд хувааж өгдөг систем чинь өөрөө дампуурчихаад байна
Хөтөл дампуурсан нь зах зээл муу байснаас биш, цүнх баригчдаар удирдуулсны гай шүү, менежментгүй, мэргэжлийн бус хүмүүс үйлдвэр удирдаж чадахгүй нь тодорхой
Төр гэж ярихдаа битгий бүх ард түмнийг хамруул, энэ бол зөвхөн намын хэдэн нөхдийн л тоглолт, хожоог нь тэд л авдаг
Асууд�##� үйлдвэрт биш, удирдлагад нь байгаа шүү дээ, бизнес хийх мэдлэггүй хүмүүс бизнес эрхлэхээр ийм л юм болно
Цемент шохойг үнэхээр аврах гэж төр авсан юм бол яагаад унагасан бэ, энэ бол улс төрийн мөнгө уга�##�т, сонгуулийн санхүүжилтийн схем шүү
Цементийн үнэ өсөөд байдаг, хэрэглээ нэмэгдээд байдаг, гэтэл дотоодын үйлдвэр нь буурсан үзүүлэлттэй, яаж ийм зөрчил гарч чадаж байна аа
Хувьд байхад нь 260 тэрбумын хөрөнгө оруул�##�т хийсэн байсан гэдэг чинь ямар хэмжээний итгэлцэл, бизнесийн суурь байсан гэсэн үг, төр тэр хэмжээнд хариуцлага үүрсэн үү
Энэ бүхний дараа “төр авсан нь зөв” гэж хэн ч хэлж чадахгүй болсон шүү, бодит үр дүнгээр дүгнэх цаг ирсэн
Ард түмэн тэнэг биш ээ, төр авчихаад дампууруулдаг жишээ хэдэн арваараа гарлаа, одоо болохоор буцаагаад зарж мэднэ
Хувийн хэвшилд буцааж өгөх гэж зориуд унагааж байгаа ч юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм, энэ бүхнээс жирийн хүмүүс л хохироод үлддэг
Улс төрөөс бизнесийг ангид байлгах хэрэгтэй гэдэг нь ийм жишээн дээр л харагдаж байна, бизнес эрхлэх чадваргүй төр хэзээ ч бизнес хийж чаддаггүй
Хөтөл унасан нь ерөөсөө л улс төрийн томилгооны золиос болсон, үр дүн нь ард түмэнд биш, эрх баригчдад л очсон
Turiin ner barij avaad uildver dampuuruulsan ni odoo bolno shuu, ene chin il tod deerem bolchihson
Huvid baihad ni ashigtai yavj baisan uildveriig MAN avaad dampuuruulsan bol buruu ni todorhoi
Ajil hiih hun bish, CV-n deer uildver udirdaj baisan gedeg ner avah gej ochson namchidaas bolj suirlee
Hodolmorloson humuus ni ajilgui bolood, deerees ni nam dagasan heden hun bayajdag togtoltsoo bur zavaan
Нээлттэй тендер зарлаад тодорхой мөнгөн дүнгээр зарсан дээр байхаа хуучин шиг 3 өрөө байрны үнээр биш тэгэхгүй бол нам дамжсан хулгайчуудын гараар ороод дууслаа
Эргүүнүүд минь МАНаа дахин дахин сонгоод л бай.
Ашгүй МАН-ын хулгайч Ц.Нямдоржийн сөнөөж эхэлсэн үйлдвэр дээ
МАН устаж �##�га болоогүй цагт Монгол улс өөдлөхгүй нь тодорхой. Аягүй бол ахиад 37 он эргэж ирнэ шүү. Одоо Б�##�ба-ыг харцгаа Монголчуудаа сэрцгээ
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch