Ж.Чинбүрэн сайд болсон гурван сард ЭМДС ₮240 тэрбумын өртэй болов
Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагдсан өр үүсэж, төсөв дутагдсанаас зарим эмнэлгийн төлөвлөгөөт тусламж үйлчилгээ хойшилж, хагалгаанд орох заалттай иргэд ирэх сарын санхүүжилтийг хүлээх болжээ.
Улмаар ЭМДЕГ-тай гэрээлэн ажилладаг 2500 орчим Улсын болон хувийн эмнэлэг, эмийн сангуудын санхүүжилт доголдож эхэлсэн байна.
Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад "Манай эмнэлэг Улаанбаатарын есөн дүүрэг, орон нутгаас хүнд, хөнгөн гэмтэлтэй иргэдийг хүлээн авч шаардлагатай мэс засал, эмчилгээ зэргийг шийддэг газар л даа. Тиймээс бидний үйл ажиллагаа ямар ч нөхцөлд тасалдаж болохгүйн үүднээс дотоод зохион байгуулалтаас хамаарч зарим төрлийн хойшлуулж болохуйц эмчилгээ, хагалгааны хугацаанд өөрчлөлт оруулдаг. Үүний нэг нь өвдөг, түнхний үеийг солих хагалгаа. Тэр хагалгаа хойшиллоо гээд тухайн хүний амь нас хохирох эрсдэл үүсэхгүй, нэг хоёр сар хүлээж болно шүү дээ. Харин тархины гэмтэл авах эсвэл нуруу, хөл нь хугараад ирсэн хүнийг "хоёр сар хүлээчих" гэж болохгүй шүү дээ. Тиймээс ЭМДС-аас орж ирсэн санхүүжилтээрээ яаралтай хагалгаа, эмчилгээнд ашиглаж байгаа" хэмээсэн юм.
Үргэлжлүүлэн Улсын гуравдугаар төв эмнэлгээс тодруулахад "ЭМДС-аас олгож байгаа санхүүжилтээ чухлаас энгийн эмчилгээ рүү эрэмбэлж, нэн шаардлагатай гэж үзсэн эмчилгээ үйлчилгээндээ түлхүү ашиглаж байгаа. Харин хүлээж болох эмчилгээг дараагийн санхүүжилт хүртэл түр хойшлуулан ажиллаж байна" гэх хариултыг өглөө.
ЭМДС-ийн орлогын 45 орчим хувийг иргэдийн даатгалын шимтгэл, үлдсэн 55 хувийг улсын төсвөөс бүрдүүлдэг. Угтаа 2025 оны Улсын төсвөөс Эрүүл мэндийн салбарт 2.3 их наядыг төсөвлөсөн. Зарцуулалтын хувьд,
- 1.2 их наяд нь лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ буюу ЭМДЕГ-тай гэрээтэй 321 байгууллагад
- Анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 555 байгууллагад 533 тэрбум,
- Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт 40 тэрбум,
- Хөнгөлөлттэй эмийн зардалд 171 тэрбум буюу үүн дотор эмийн үнийн хөнгөлөлтөд 130 тэрбум, төр төлбөрийг нь хариуцах 40 тэрбум,
- ЭМДҮЗ болон ЭМДЕГ-ын төсөв 18 тэрбум,
- Үүн дээр нэмэгдээд өмнөх онуудын өр авлага 316 тэрбумыг тусгасан.
Өр авалгыг тухайлбал, сүүлийн гурван жилд ЭМДС-д хуримтлагдсан 316 тэрбум төгрөгийн өрийг энэ оны төсвөөсөө төлчихсөн байна. Ингэснээр нийт төсвөөс үлдсэн 1.9 тэрбум төгрөг эрүүл мэндийн салбарын амь тариа болж хоцорсон байна.
Хэдий хуримтлагдсан өрөө төлж барагдуулсан ч үлдэгдэл 1.9 их наяд төгрөг хүрэлцэлгүй, ЭМДС 240 орчим тэрбум төгрөгийн өртэйгөөр 2026 онтой золгох тооцоолол гарсан байна.
Тэгвэл өнгөрсөн гурван жилийн туршид хуримтлагдсан өр 316 тэрбум байтал энэ жилийн өрийн хэмжээ яагаад 240 тэрбум болчхов гэх асуулт ургав.
Энэ асуудалд Ерөнхий сайд Г.Занданшатар Эрүүл мэндийн даатгалын санд 240 тэрбум төгрөгийн өр үүссэн шалтгаан нөхцөлийг судалж, үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгуулж ажиллуулах үүргийг энэ оны наймдугаар сарын 14-нд өгсөн. Мөн тус санд үүсээд байгаа өрийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан байдаг. Гэсэн одоог хүртэл тухайн ажлын хэсгийн хяналт, шалгалтын хариу гараагүй буй.
Иймд энэ асуудлыг тодруулахаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболд, тус газрын ТҮБЗХ-ийн дарга Б.Ууганбаяр нартай холбогдож, дараах хариултыг авсан юм.
-ЭМДС дээр үүсэх 240 тэрбумын өрөнд төсвийн тодотголоор хасагдсан 51 тэрбум төгрөг ч багтаж байгаа-

ЭМДЕГ-ын дарга С.Энхболд: Улсын төсвөөс Эрүүл мэндийн салбарт 2.3 их наядыг төсөвлөснөөс шууд өмнөх онуудаас үүссэн өрийг дарсан. Үлдсэн 1.9 их наяд төгрөгийн төсөвтөө тааруулж энэ жилийнхээ хийх ажлуудыг хуваарилаад гэрээтэй эмнэлэг, эмийн сангууддаа санхүүжилтээ олгоод явж байгаа. Энэ жилийн хувьд нэн шаардлагатай тусламж үйлчилгээнүүдээ илүү санхүүжүүлэх бодлогыг барьж буй. Хүлээгдэж, хойшлуулж болох тусламж үйлчилгээнүүдээ дараа сардаа товлох зэрэг хуваарилалтуудыг хийсэн. Хамгийн сүүлийн дүн мэдээ буюу долоодугаар сарын 31-ний байдлаар өртэйгөө нийлээд 1 их наяд 600 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Хагас жилийн тооцооллоор энэ он дуусахад 240 тэрбум төгрөгийн өртэй 2026 онтой золгох тооцоолол гарсан. Энэ тооцоолол нэмэгдэж, хасагдахыг үгүйсгэхгүй. Энэ 240 тэрбумд төсвийн тодотголоор хасагдсан 51 тэрбум ч багтаж байгааг ойлгох хэрэгтэй.
-Нэн шаардлагатай тусламж үйлчилгээний зардлыг хязгаарлахгүй, шаардлагатай тохиолдолд нэмэлт санхүүжилт олгож байгаа. Харин хүлээгдэж болох эмчилгээнүүд төсөвтөө захирагдана-

ЭМДЕГ-ын ТҮБЗХ-ийн дарга Б.Ууганбаяр: Жил бүр цалингийн нэмэгдэл, бусад нэмэгдэлтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагуудын зардал өсөж байдаг. Гэтэл эрүүл мэндийн даатгалын 2025 оны төсвийн хязгаар өнгөрсөн оныхтой адил үнээр батлагдсан.Үүнтэй холбоотойгоор бид гэрээтэй эмнэлэг, эмийн сангуудтайгаа өнгөрсөн оны гүйцэтгэлээс нь бууруулж байгуулсан гэсэн үг. 2025 оны ЭМДҮЗ-ийн тогтоол дээр 700 оношийн бүлгээ дотор нь нэн шаардлагатай болон хүлээгдэж болох тусламж гэж ялгаж өгсөн.
Нэн шаардлагатай тусламж гэдэг нь тухайн цаг мөчид хүний амь насыг аврах эмнэлгийн үйлчилгээ юм. Бид энэ төрлийн тусламж үйлчилгээнийхээ санхүүжилтийг хязгаарлахгүй байгаа. Үүнд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, халдварт өвчин, төрөх, сэтгэц, харвалт, шигдээс гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Энэ төрлийн санхүүжүүлэлт тухайн сардаа дууссан байсан ч шаардлагатай гэвэл нэмэлт санхүүжилтийг олгож байгаа. Харин хүлээгдэж болох эмчилгээнүүд төсөвтөө захирагдахаас өөр аргагүй.
ЭМДЕГ-ын дарга С.Энхболд өнгөрсөн тавдугаар сард манай сайтад өгсөн ярилцлагадаа "Даатгалын сангаас энэ онд санхүүжилтийн хүндрэл үүсгэхгүй. Өнгөрсөн онуудаас хуримтлагдсан өр төлбөрөө төлж барагдуулсан. Үлдсэн төсвөө хуваарилаад ажиллаж байгаа" талаар дурдсан.
Ярилцлагыг бүтнээр уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Гэтэл энэ ярилцлагаас хойш дөрвөн сар өнгөрөхөд ЭМДС 240 тэрбум төгрөгийн өртэйгөөр он дуусгах тооцоолол гарчхаж.
Ж.Чинбүрэн /2025.06.18/-ны өдөр Эрүүл мэндийн сайдын ажлаа хүлээн авсан. Сайд болсноосоо хойш өөрийн хүмүүсээ эмнэлгийн даргаар томилж, төсвөө хасуулснаас өөр шидгүй өнгөрөөв.
Учир нь наадмын өмнөхөн буюу долоодугаар сарын 01-нд 2025 оны төсвийг дахин тодотгосон. Улмаар Эрүүл мэндийн сайдын багцаас 234 тэрбум 478 саяыг хассанаар 19 сум, найман дүүргийн эмнэлгийн барилга байгууламж барих, шинэчлэх төсөвгүй болсон гэсэн үг. Түүнчлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн их засварт зарцуулах 23 тэрбумын төсвийг 9 тэрбум болгож, Улсын I эмнэлгийн засвараас 2.2 тэрбумыг таначихсан. Мөн ЭМДС-аас 51 тэрбумыг төсвийн тодотголоор хасуулсан нь хойд хормойгоороо урдхаа нөхөж ирсэн ЭМДС-д өр болон үлдэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эмчид үзүүлэх гэж хэдэн сар дугаарлаж хүлээдэг, одоо бүр хаг�##�гаагаа хойшлуул гэнэ үү? Шившиг юмаа
Yasan ichguurtei niigem ve, ard tumen uhlee uhlee gej baihad mungu l yarij bn
Улсын төсөв идэж уугаад үлдсэн хэдэн төгрөгөөрөө хүний амь аварна гэж жүжиг тавьж байна
240 тэрбумын өр үүсгэжхээд нүүр бардам сууж байгаа дарга нар ичээсэй!
Ulsiin emnelguud deer heden jil ochson ch adilhan hudlaa yrij tsag avna, odoo bur mungu bhgui geed huleelgej bn
Эрүүл мэндийн с�##�бар сүйрчихээд байхад сайд нь өөрийн хүнээ томилохоос цаашгүй, чадахгүй бол �######�!!!
Ardiin tatvariin mongoor toglood ard tumniig zovooj bn
2.3 их наяд төсөвлөсөн гээд сүртэй ярьсан, үр дүнд нь эмнэлэг хаг�##�гаа хийх мөнгөгүй үлдлээ юу?
Yasan ichmer ve, ulsiin emnelgiig guilgachin bolgoson hulgaich nar
Бүр өвдөг, түнх солиулах гэж өвдөж шан�##�аад сууж байгаа хөгшчүүлээр тоглоод байна. Тэгээд “амь насанд аюулгүй” гээд хойшлуулж сууна
emnelgiin uilchilgee bol suuliin jiluud mash muu bolson, emch nar ch yaduu tsarailj huviin emnelegt zogsdog bolson
Эрүүл мэндийн даатг�##� нэртэй мөнгө угаах систем ажилласаар. Ард түмэн л хохирсоор
Chinburen said bolood yamar ch uurchlult hiisengui, bur doloon saraas hoish zugeer l suusan shd
Ta nar odoo hunii amiig ingej toohgui baival tegeed yamar uls tur, yamar zasag gej duudah ve?
Turshiltiin tuulai shig ard tumnee toglodog ene zasag butehgui
emch nar emchilgee hiih mungu bhgui gej uilj baihad deer suugaa darga nar land cruiser unaad yavj bn
Энэ өрнөөс болж хэдэн мянган хүн өвчиндөө дарлуулж, эрт нас барв�##� хэн хариуцах юм бэ?
Ard tumenii daatgaliin mungu haashaa alga bolchdogiin, hariutslaga huleej buulgaj avah hun neg ch alga
Hudlaa shalgaltiin ajliin heseg geed show hiihee bolimoor yum. Jil bolgon l adilhan
Ard tumenii eruul mend bol hotsorson sedev bolj, uls turiin togloom bolj huvirlaa
Чинбүрэн чи сайд нэр зүүгээд юу хийсэн юм? Өөрийн хүмүүсээ �##�бан туша�##�д тавихаас цаашгүй, чамд ичих нүүр байна уу?
Chi bol zugeer l hiih ajilgui suulgasan hushuu shig said, eruul mendiin salbar chini suirlee!
Чинбүрэн эмч хүний ёс суртахуун гэж юу байдгийг мартсан бололтой, хүний амь нас тоглоом биш!
Hulgai hiij suraagui bol said bolj chadahgui yum shig, chi bol jinhene hooson tolgoi
Ард түмний даатг�##�ын мөнгө �##�га болж байхад чи амаа үдээд сууж байгаа чинь өөрөө хулгайч гэдгээ бат�##�ж байна
Chinburen gej avgai emnelgiin mongiig taviad togloj bn, chadku bol z##lj uz!!!
Чи өөрөө эрүүл мэндийн с�##�барын нэрийг гутаасан новш, ард иргэдийн хара�##�ыг идэж байгаа!
Chi said bish, zugeer l darga narin zaavriin b#####i nohoi, uuriin tolgoi bhgui
Чинбүрэн чи намаа дагаж ирсэн нөхөр, ард түмний төлөө юу ч хийгээгүй. Чам шиг хүнээс сайд гардаггүй юм!
Ulsiin mungu hulgailsan hulgaich nariin neg ni Chi sh dee, odoo bolimoor yum
Haha eniig nepaldah tsah ni bolsn
Чинбүрэн сайддаа ажлын амжилт хүсье. Шантрах хэрэггүй шүү.
тэрбум давсан хүн амтай улсын эмнэлгийг МНЛ-ын өвчтөнгүүд ажиллуулах шиг болж б.на. Тус эмнэлгийг МНЛ-чууд магтаж б.на. Хятад орон өвчлөл бараг л байхгүй нь харагдаж б.на гэдэг. Эмийн мафид ямар хариуцлага ноогдуулсан бэ??? Эмээ чанаржуул. Хүнээ төгс ЭРҮҮЛЖҮҮЛ.
ҮЕ ҮЕИЙН САЙД НАРААС ХАМГИЙН ЧАДВАРТАЙ САЙД НЬ МӨНХСАЙХАН БАЙЛАА.
Энэ угаасаа нэг л хачин хүн
Энэ С.Энхболдыг хөөж явуулъя. Данхын фракцаас хүн үлдвэл хутга л *аана. .Иймэрхүү төсөвтэй байх нь гэдгийг харин өртгийг тогтоож өгсөн байна.
Ажлаа хийж чадахгүй байгаа санагдаж бн. Улам л дордоод бн сайн харж ойлгооч ээ. Арай дээр байсан энэ шинэ хүмүүс нэг л онол ярьсан хийж чадахгүй бн