Улс төрийн халуун сэдэв

Намын дотоод зодоонд АТГ бүү жороол!

“Админерал” компанийн асуудал сөхөгдөж, яригдаад хоёр жил болж байна. Өнөөдөр л МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг нэгжих, хорихдоо тулав гэнэ. Цаг үе нь МАН-ын Их, Бага хурал хүлээгдэж байгаа эдгээр өдрүүдэд давхцаж байгаа юм.

АТГ-аас албан мэдээ өгнө, тодруулна гэсэн ч Ц.Чулуунзагдыг нэгжсэн нь эх сурвалжуудын хүрээнд бол баталгаажиж байна. Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав нь “Админерал” ХХК-ийг үүсгэн байгуулсан. МТАС түншлэл гэдэгт нэгдэж, Тавантолгойн бүлэг ордын Бортээг дээр нүүрс баяжуулах үйлдвэр барьсан.

Тендер шалгаруулах явц удаа дараа цуцлагдаж, материалд нь бас өөрчлөлт орсон ба ерөнхий дүр зургаараа яах аргагүй МТАС түншлэлд давуу эрх олгосон байж болзошгүй харагддаг.

Гэвч хэвлэлд бичээд л, төрийн эрх барих дээд байгууллага УИХ дээр нь сонсгол явуулж хөндөөд, гэрчээр дуудаад байхад хөдлөөгүй АТГ энэ өдрүүдэд л хөдөлчихлөө.

Энэ бол МАН-ын дараагийн дарга хэн бэ? гэдэг сэдэв юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Г.Занданшатарыг намын даргад өрсөлдүүлэх чигтэй байгаа. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ бол УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд найдах логик явсан. Өөр хувилбарууд ч яригдаж байна. Ямартай ч хэнийг нэр дэвшүүлэх дээрээ хөшигний ард тохирч байж л намын Их, Бага хурлаа товлох гээд буй нь тодорхой харагдаж байгаа.

Яг энэ цаг үед хэрэв Д.Амарбаясгалан намын даргад дэвшвэл батламжилчих магадлал өндөр юм. Одоогийн Бага хурлын гишүүд гэхэд ер Д.Амарбаясгаланг генсек байх үеийн бүтцээр бий. Л.Оюун-Эрдэнэ гэхээсээ Д.Амарбаясгалан намынхандаа “тус”-тай явсан хүн.

Тэгэхээр “Намын даргад үзнэ гэвэл ийм юм болно шүү” гэдэг сануулгыг түүний нэр холбогддог “Админерал”-ын асуудлыг АТГ дээр сөхөх байдлаар үзүүлэв үү гэсэн логик үүснэ, харагдана, хардагдана.

Д.Амарбаясгалан өөрөө биш ч ахынх нь хүүхэд нөгөө Ц.Чулуунзагдтай ч, “Админерал”-ын Гүйцэтгэх захирал асан Б.Хасбатартай нэг компанид бүртгэлтэй байгаа. Тэгээд ч Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд хоёр нэг нутаг, нам дээр ч ихээхэн ойр шадар ажиллаж байсныг мэдэхгүй хүн байхгүй.

АТГ бол шударга ажиллах ёстой. Харин МАН гэдэг бол төр биш. Энэ бол улс төрийн нам. Зүгээр л үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн, нийгмээ өөрчлөн байгуулах хүсэлтэй хүмүүсийн хуучирсан бөөгнөрөл. Төрийн биш намын зодоон өрнөх үеэр төрийг, хуулийг, шударга ёсыг төлөөлсөн АТГ оролцоод давхичихаж л болохгүй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
малчин
малчин

энэ нам эрх мэдэл булаац�##�дах болохоор бие биенийхээ хулгайг гарна гээд ... дараа нь тохиролцдог новшийн бүгд хулгайч !

Ккккк
Ккккк

Амарбаясг�##�анг ухв�##� их юм гарна шүү. Даанч чадахгүй л дээ. Намбарын Энхбаярын үеэс л чимээгүй мөлхөөд л бүх т�##�аар идээд ирсэн нөхөр дөө.

Холбоотой мэдээ

Back to top button