Н.Энхбаяр: "Чайна энержи"-гийн гэрээг яаралтай өөрчил, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан огцор

Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр хэвлэлийн бага хурал хийж,
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээр, түүнд уялдах "Чайна энержи"-д нүүрс борлуулах урт хугацааны гэрээг шүүмжиллээ.
Тэрбээр "Би сүүлийн үед их том луйврын талаар ярьж байгаа. Энэ луйврын цаана ганц хоёр хүн нуугдаад байна. Ил гарчихсан нь болохоор уурлаад, хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байгаагаа илтгэж байна.
Өчигдөр Б.Дэлгэрсайхан сайдын үг хандлага тодорхой харагдлаа. Би энэ асуудлыг түрүүчийн Засгийн газар огцрохоос өмнө ярьж байсан. Л.Оюун-Эрдэнэд ч би хэлье гэсэн, уулзахгүй зугтаад байсан.
Тэгээд зургадугаар сарын 5-ны өдөр энэ асуудлыг анх нийтэд ярьсан. Надаас өмнө ч энэ асуудлыг хөндөж ярьж байсан шүү.
Энэ бол маш ноцтой гэрээ. УИХ-д Засгийн газар энэ гэрээг оруулж хэлэлцүүлсэн. Гэрлийн хурдаар орж хэлэлцдэг жишээнүүдийн нэг болсон. Шинэ жилийн цэнгүүн дөхсөн үед давхцуулсан. Арванхоёрдугаар сарын 29-нд монголчууд тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр гэж тэмдэглэдэг. Гэтэл энэ өдөр энэ муухай гэрээг байгуулах үндсийг тавьсан.
Сонирхолтой заалтууд бий. “Урьд өмнө байгуулж байсан муу гэрээнүүдийн жишгийг баримтлаарай” гэдэг заалт орсон нь анхаарал татдаг. Нүүрсийг мөн сорчилж заасан. Нийт коксжих нүүрсний 40 хувийг хямд үнээр зарж, алдагдал хүлээх заалт үүгээр орчихсон.
Мөн яагаад гэрээг Харбинд байгуулсан юм бэ. Өмнө нь Дубайд муу гэрээ байгуулсан. 25 км зөрсөн төмөр замыг нийлүүлэх, нүүрс зарах бол улсын нууц биш шүү дээ. Гэтэл нууцалсан, хэвлэл мэдээллээс зугтаж Харбинд очиж зурсан.
Энэ гэрээг яаралтай засах ёстой. Би бол энд Хятадын талаас ийм заалтууд тулган шаардсан гэж бодохгүй байна.
Б.Дэлгэрсайхан даварчихсан хүн учир ил гараад алдаатай юм яриад байна л даа. Тэр хүн нэн даруй огцрох ёстой. Нуугдаад байгаа хүн нь Ц.Туваан. Б.Дэлгэрсайхан өөрөө хэлнэ лээ, “Ц.Туваан нүүрсний гэрээ хийсэн ш дээ” гэж. Энд бас Ардчилсан нам буюу МАНАН оролцсон. Хамтрахаараа л ийм муу гэрээ хийдэг. МАНАН-гийн цаана заавал хулгай гарна, хэзээ хийгдэх бол гэж байтал ингэж гарч ирсэн.
Дараагийн нуугдаад байгаа хүмүүс бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан дарга нар. Тэд мэдсэн үү, мэдсэн. Мэдлэг нь дутуу, эсвэл хулгайтай эвлэрсэн. Эвлэрсэн бол баялгийг ард түмэнд өгнө гэж худлаа ярьсан, би итгэсэн байна. Би хууртаж, байр суурийг нь дэмжиж Б.Баатар гэж анхынх нь нэвтрүүлэгт хэд хэдэн удаа орсон.
Тиймээс БНХАУ-ын талтай ярьж, энэ гэрээг засаач ээ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хэлмээр байна.
Энэ хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүдэд асуулга тавихаар бэлдлээ" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зодуур өлсгөлөн үзээд даваад гараад ирсэн хүнээс юунд нь айгаав . Ямарч байсан одоол жинхэнэ шатаж байгаа нас нь шүү дэмжээд үзэхэд нээх хол зөрөхгүй .
заа Ернхилөгч н сонгууль ойртж томчуудн зодоон н эхэлж бн гж уншгдж бн, 2 талын аль талд н гарснаа Батшугарын Энхбаяр зарлачхла гсн үг
Оюунэрдэнийн но их бий ил гаргаж байгаа нь л энэ бусдыг нь ил гаргах юмуу булшлах юмуу бүү мэд бараг булшлах л байх даа манангийн олон хүн оролцоотой болхоор
Энэ нөхөр МАНАН бүлэглэлд элсчээ. Энэ бүлэглэлд урьд нь яаж алуулж байлаа
Ингээд ард түмэн, эх орныхоо төлөө сэтгэл гаргаад зөв бурууг нь хэлээд байхад хардаж сэрдэхээ урдаа барьдаг тэнэг хүмүүсийг ойлгохгүй юм. Энхбаяр дарга маань анхааруулж хэлээд байна. Дэлгэрсайхан, Туваан гэгч луйварчидыг зайлуулах хэрэгтэй.
Энхбаяр дарга одоо л засаг төрд хэрэгтэй байна, яагаад холдуулах гээд бгаа юм, ууж идэхэд нь саад болоод байна уу. Эх орныхоо баялагийг зардаг хулгайчдыг илрүүлж арга хэмжээ аваад, хөрөнгийг нь хураах шаардлагатай.
Улс эх оронд бодитоор нүүрлэсэн хулгай луйварыг илчиэхийн төлөө явж буй хэнийг ч дэмжинэ
Тууштай сайн явж эцэсийг үзнэ гэдэгт найдаж бна
Оюунэрдэнэ мафийн хийсэн маш олон буруу үйлдэл бгаа
Er ni Bayar Nyamdorj Su.Batbold nariin urvagch dulzenguud eh ornoosoo urvasan Huzuu Saihanbileg Bayartsogt nartai ugsen huivaldaj zoriud avilgiliin zagalmailsan etseg ner ugch wraar ni uls orniig min suirulj ugsun du ene huniig erunhii said hiij bh hugatsaand mongol tug hansh yostoi l une tsenetei delguurt orod 2shar toroor duuren huns baraagaa avahad tsalin ni buteneeree l shahuu ulddeg bsan ue bii shu
Та зөв тооцсон уу. Баахан троллууд орилолдоод итгэл алдарлаа. Монголын төрд өндөр албан тушаал хашиж явсан та зөв дуугарах ёстой
Энхбаяр гуай засаг төрөөс хол баймаар. Илт худлаа мэдээлэл нийтэд тараах юм. Засгийн газар байгуулсан гэрээг нийтэд ил болгож тавиачээ. Тэгэхгүй бол энэ өвгөн засаг самрах нь. Юун 25км. Элбэгдорж бас 25км, өндөр 32м зөрсөн гээд шаагаад байсан. Ор үндэсгүй гүтгэлэг, улс төрчид хоолоо олж идэх заль юм билээ. Би очиж нүдээрээ харж бас ажиллаж байлаа. Хамгийн боломжит хувилбарыг тухайн цаг үеүүддээ гаргаж ажилласан байна гэж харж байлаа. Ингээд шаачихад хүмүүс буруу ойлгоод хийсэн хүмүүсийн эсрэг бодолтой болно гэж улс төрчид хонжоо боддог юм байна гэж ойлгосон. Энэ төслүүдийг инженерүүд даргын амаар хийгээд байхгүй, болохгүй бол хэлж сануулна. Нийтэд мэдээлнэ. Барьсан ажилласан инженер техникийн ажилтнууд дуугараагүй байхад, очиж хараачгүй, ямар нэг бүтээн байгуулалт гардаж үзээгүй авилга цэцэглүүлсэн өвгөн худлаа гусахгүй ээ. Монгол инженерүүд хэрхэн хариуцаж төлөвлөж, тооцоолж ажлаа явуулдгийг бахдаж ярихгүй байж том гүжирдэж байна. Төсөлд асуудал байсан бол тэр олон Монгол инженерүүд дуугарна, ажлаа орхино хаяна, түмэн олондоо мэдээлнэ. Хаа очиж Женко Элбэгээ MCS мэт улс төр хувь хувьсгалаа нийлүүлчихсэн бүлэглэлийн эсрэг яаж сөрж амжуулж чадсан юм Монголчууд бас азтай юм гэж бодож явж байлаа. Дэлгэрсайхан муу нэртэй ч бүтээн байгуулалтын ажлыг зүтгүүлээд хийгээд үзсэн хүн гэж хардаг. Ажил хийхгүй ажил санаачлахгүй, улсын хөгжлийн төлөө гар толгой нь ажилдаггүй үхээнц, гар хумхиж, хов базаж хор найруулж явдаг нөхдийн дэргэд харин эр хүн гэж бодож явдаг. Түрүү үеийн цүнхчид одоо цагийн цүнхчид огт ялгаагүй. хийсэний араас шүлс үсэргэх нь эдний мэргэжил хоолоо олж идэх арга нь юм.