НИЙГЭМ

Ашигт малтмалын 16 орд газрын зөвшөөрөл хууль ёсных эсэхийг шалгана

Монгол Улсын Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх” зарчмыг хангах, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон эсэхийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагджээ. Энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатараар ахалж буй.

Ажлын хэсэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллагын төлөөлөл багтсан байна.

Тэд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь хууль ёсны дагуу тусгай зөвшөөрлөө авсан эсэхэд хийх хяналт шалгалтын чиглэлээ тогтоож, холбогдох байгууллагын төлөөлөлд үүрэг өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зөнч
Зөнч

Ашигтынхан өөрсдийгөө хянах?,сэтгүүлч ташаа бичив,бололтой

Зочин
Зочин

Ха ха попрол л биш байгаасай. Ш�##�гаад байх юун бүгд л хулгайлж луйвардаж авсан бус уу

Зочин
Зочин

16 орд газрыг нэр эзэнтэй бич. Шантаач хийж мөнгө ахиу өгсөн хүнийг д�##�д хийж тоо нөхөж өөр т�##�бай оруулах гэж байгаа юм уу. Энэ мэдээлэл өөрөө гэмт хэргийн шинжтэй байна шүү.

Ккккк
Ккккк

Өөрөө өөрсдийгөө хянаад үр дүн гарах уу

Зочин
Зочин

Шудрага эх орноо гэх сэтгэлээр л үнэнийг илчилж ш�##�гаасай

Холбоотой мэдээ

Back to top button