НИЙГЭМНийгэм мэдээ

Тарваган тахал: 24 хүн тусгаарлалтад, батлагдсан хоёр хүний биеийн байдал хөнгөн байна

Хөвсгөл аймагт тахлын голомтод бүсээс тарвага агнан хүнсэндээ хэрэглэсэн 24 настай эрэгтэй нас барж, сэжигтэй хоёр тохиолдол батлагдаж, 110 хүнийг тусгаарласан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт батлагдсан гурван тохиолдлын нэг нь хөнгөн, нэг нь хүнд, нэг нь нас барсан. Сэжигтэй 20 тохиолдлын 19 нь хөнгөн нэг нь хүнд байдалтай байна. Мөн тусгаарлалтаас 11 иргэн гарч, 24 иргэн үлджээ. Үүнээс 16 иргэн нэгдсэн эмнэлгийн тусгаарлалтад, гурван иргэн Цагаан-Уул суманд, гурван иргэн Мөрөнд гэрээр, хоёр иргэн Галт суманд гэрээр тусгаарлагдаж байна. Харин Цагаан-Уул суманд тогтоосон хөл хориог 13-ны өдөр цуцалжээ.

Түүнчлэн Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээтэй холбогдуулан Ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу түр хугацаагаар түдгэлзүүлээд байгаа юм.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button