УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралд оролцож байна

Өнөөдөр /2025.09.15/ УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Үргэлжлүүлэн намын бүлгүүд хуралдаж байна. Ардчилсан намынхан дуусаад мэдээлэл хийж байгаа бол МАН-ынхан хуралдаж эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүний хувиар оролцож байна.
УИХ дахь МАН-ын бүлэг
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учралын танилцуулга,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд тавьсан хэсэгчилсэн хориг зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
giiguulj dee
оюун эрдэнэ оролцож байгаа нь их сайн байна боломжинй ажлыуудйг хийсэн дээ