Улс төрийн мэдээ

Бүлгийн хуралд Л.Оюун-Эрдэнэ "Яаралтай МАН-ын УЗ-ийг хуралдуулъя" гэснийг олонхоор дэмжжээ

Намрын чуулган нээж, Ерөнхий сайдын суудлыг орхисноосоо хойш Л.Оюун-Эрдэнэ анх удаа УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцлоо. Мэдээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдчихсэн тул МАН-ын шат шатны удирдах байгууллага хэзээ хуралдах нь анхаарал татаж байгаа.

Бүлгийн хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар зэрэгцэн сууж оролцжээ.

Л.Оюун-Эрдэнийн зүгээс "Удирдах зөвлөлийг яаралтай хуралдуулж, Бага хурлаа товломоор байна. Асуудлыг нэг тийш нь болгоё. Намын асуудал Монголын төрийн гацаа болоод байж болохгүй" хэмээн санал гаргасан аж.

Үүнийг бүлгийн гишүүдийн ихэнх ч дэмжиж, Я.Содбаатар генсекийн хувьд мөн зарчмын хувьд байр суурь нэг гэдгээ илэрхийлжээ.

Улмаар энэ долоо хоногтоо багтан МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулахаар тохирсон байна. Харин Удирдах зөвлөл Бага хурлын товыг тогтооно.

Намын даргад нэг талаас Д.Амарбаясгалан, нөгөө талаас Г.Занданшатар өрсөлдөх чигтэй байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Ali ch namiin ah nar odoo bolnoo. Zaluu uedee hel uggui zalgamj halaagaa ugch sur. Uhehgui yum shig l ulairaad baihiin...

Зочин
Зочин

Тойргоосоо гарч чадаагүй үхээнц хулгайчид Засгийн газраа өгчихөөд одоо боль. Сонгуульд ялсан гишүүд нь доошоо орцон. Солиорлоо боль. Занданшатар ялагдсан хариуцлага аа хүлээ

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button