Улс төрийн мэдээ

Х.Тэмүүжин: Олон нийт хэргийн нарийн ширийнийг ярихаас илүүтэй юуг өөрчлөх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.

-Таныг, таны ойр тойрны хүмүүсийг прокурор шалгаж байна гэх асуудалд та хариулт өгөхгүй юу?

-Намайг шалгасан зүйл байхгүй. Миний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг асуудал дээр хэвлэлийн мэдээлэлтэй л байна.

-Прокурорын хаалттай байдал нэмэгдэж байгаа юу?

Их олон жил ярьж байна. 2024 оны сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдахад  Засгийн газрын 2024-2028 оны Үндсэн чиглэл дотор хийсэн нэг чухал заалт нь гэрч хохирочийг хамгаалах тогтолцоог сэргээх, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагыг байгуулна гэчихээд одоог хүртэл оруулж ирэхгүй байгаа. Одоогийн Хууль зүйн сайд нь оруулж ирнэ гэж байх шиг байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг хэн хийдэг вэ гэхээр мөрдөн шалгах байгууллагууд, прокурор, шүүхийн систем дээр энэ төрлийн гэмт хэрэг гардаг. Тухайлбал, гэрч хохирогчийг айлган сүрдүүлэх, онилсон мөрдлөг зохион байгуулах, улс төрийн даалгавартай мөрдөн шалгах ажиллагаа хийдэг гэх мэт. Энэ гэмт хэргийг нь шалгадаг байгууллага одоо болтол байхгүй.

Энэ гэмт хэргийг шалгахдаа нэг нэгэндээ завьчлах байдлаар шалгадаг. Цагдаанийх нь АТГ, АТГ-ын тагнуул ч гэдэг юмуу нэг нэгнээ барьцаалсан гурвалжин систем тогтоод шалгалтгүй байсаар байгаа. Энэ төрлийн гэмт хэргийг хамгийн том эрх мэдэлтэй хүний шүхрийн дор дуртай үедээ хийдэг хуулийн байгууллага  үүсчихээд байна. Үүнийг зогсоохын тулд дэлхийн жишгээр Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг мөрддөг тусгай алба байгуулах ёстой. Зохиол бичиж бусдыг хэлмэгдүүлдэг, нотлох баримтыг өөрийнхөөрөө засварладаг хуучинсаг, Сталинч аргаар хэргийг шийдэх гэж оролддог тогтолцоог халахын тулд тусгай алба чухал.

Монголд нотлох баримтын хууль алга. Юуг нотлох баримт гэж үзэхийн гэдэг нь хувь хүний үзэмжээр тогтоогдож байна. Хуулийн шалгуураар, объектив хэмжүүрээр хэмжигдэж болохуйц  бодит байдлаар тогтоогддог болохоос биш нэг дарга хэлсэн учраас энэ үнэн гэж явж болохгүй. Нотлох баримтын хуулийг гаргахаас нааш шүүхэд хэрэглэгдэж байгаа нотлох баримт эргэлзээтэй хэвээр байна.  Тиймээс Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг илүү тодорхой болгох хуулийг сайжруулбал, Нотлох баримтын тухай хууль гарах ёстой.

- Нийгэмд гараад буй аймшигт хэрэг шийдэгдэхгүй процесс удаан байгааг та хуульч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Хоёр хүний амь насыг бүрэлгэсэн аймшигтай хэрэг. Хэрэг яагаад ийм удаашралтай, хохирогч нар хохирсон чигээрээ үлдээд байгаа дээр голчилж анхаарах хэрэгтэй. Энэ хэрэг дээр дөрөөлж цаазаар авах ялыг сэргээе гэж попорч болохгүй. Яагаад гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоогоо устгачихсан юм бэ. Энэ төрлийн гэмт хэргүүдийг удаан шалгаад юм бэ, энэ төрлийн хэргийн мэдээлэл дутмаг байдлаас болж нийгэмд хөөсөрч байгаа юм бэ, гэмт хэргийн тодорхой мэдээллийг шаардаж байгаа иргэдэд өгөх ёстой.

Гэхдээ хэргийн нарийн мэдээллийг задлаж болохгүй. Нийгмийн сэтгэл зүй тогтворгүй үед гэмт хэргийн нарийвчилж ярих нь дараагийн гэмт хэргийг өдүүлж байдаг нь кримнологийн шинжлэх ухаанд ч тогтчихсон үнэн. Тиймээс олон нийт гэмт хэргийн нарийн ширийнийг гаргахаас илүүтэй энэ сургамжийн дараагаас бид юуг өөрчилж чадах вэ гэдэг рүүгээ анхаарах хэрэгтэй. Нийтээрээ шуураад ард нь шийдэлгүй яваад байж болохгүй. Нийгэм аилваа асуудалд сургамж авдаг учраас шийдлийг заавал, олж гаргаж байх ёстой. Ийм зэрлэг балмад хэрэг дээр сургамжаа аваад хэлэлцээд явах ёстой.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя

Юу хэлэх гээд байгаа нь ойлгогдохгүй, бүүдгэр, бөөрөнхий хариулт байна. Бичвэр ч авах юм �##�га. Хүний ярьж байгаа юмыг цаасан дээр буулгахдаа бичгийн хэл рүү шилжүүлж зөв найруулга, хэллэгтэй, �##�даагүй бичиж байл даа сэтгүүлч гуай!

Зочин
Зочин

Подорч болохгүй гэнэ ээ Энэ хэнийг өмөөрөөд байгаа юм Лиценц нэрээр улсаа луйвардсан , худ�##�дсан, авилгаар баяжсан ,хүүхэд охидыг хүчиндсэн ,амь насыг нь хөнөөсөн хэргийн ял ярихаар попордсон болж байна

Зочин
Зочин

Ийм данхайсан ясан толгойтонгууд улс орныг доройтуулж Иргэд олон түмэн маш ядуу амьдарч байна...

Luka
Luka

Hulgaichuud ch bish hvn alsan hvntei hariuclaga toocoj chadahgvu baigaa tur huuli deed baiguullaga gej baigaad ch yaadiin nohoi doloomoruud. Vnheer hvn alaad yal shiitgel edlehgvi bvr esregeer hohirogch bolj boldog bol bi hed heden hvn booj aldag yumuudaa yalgaagvi hvn alsanaar bi ch gesen hohirogch bolhiin bishvv. Aidaa nohoi doloo gej. Bvgdiin dvvjileh yumsan tegeed hajuud ni tavchiltaigaa tsai uugaad suuhiimsandaa.

Монгол
Монгол

Атийсан хулгайч �######�

Ззочиночин
Ззочиночин

Цаазын ялыг сэргээе гэж попорч болохгүй гэнээ. Хуцваа.

Зочин
Зочин

Yagaad our oirhon ingej hyn Allah byrhertdgiigeer yildeed baigaa ni huuli zamhruulah hungu gal onooh zavshuulah zergees hamaaraltai! Huulia hatuu changatgaj notstoigoor sanaatai yildeld deed hemjeeg onooh heregtei shyy!!!¡!!!!!!! Sul doroi huuliig dalimduulj heregten heden jil ch bai suugaa haraad irne gdgt l bgaag ym!!!!!

Зочин
Зочин

Ичээч,

Эрднээ
Эрднээ

Нарийн ширийнийг нарийн нягт�##�ж байж л шийд гаргадаг юм эргүү гишүүнээ

Холбоотой мэдээ

Back to top button